НҮДтэй шүлгүүд


“Яруу найраг-туйлын эрх чөлөөтэй шашин. Түүнд үнэнээр шүтэгч хүн бүрийг би Бурханд дөтөлж буй гэгээнтнүүд гэдэгт итгэнэ.”
Ц. Дэлгэрмаа



***
Энэ байна, хундага дарс!
Эгшний согтуурлыг надад бэлэглэх гэж
Илбэчний аягалсан дарс энэ байна.

Хоржоонтой нүдээр ширтсээр сунгахад нь
Хором ч азналгүй ухасхийн хөнтөрсөн
Хоосорсон хундага нь энэ байна.

Ёроолд нь тунасан өчүүхэн дуслаас
Ёлтойн ширтэх нүдийг олоод
Ёр санаж, хага шидэх чулуун ширээ энэ байна.

2008.10.04

Ц. Дэлгэрмаа



ДҮРЭЭ ХУВИРГАХУЙ

Дүрээ тольдоход усны мандал дээр
Дүүрэн гунигтай нэгэн нүд хөвнө
Уснаа хуваагдсан олон дүрсүүд
Урсаж нийлээд түүнд цутгана

Бүрэлдэн тогтсон амьд төрхийг
Бүрэлгэн хөнөөх ахуйн дарамт
Гудайн алхах олны дунд
Гоёмсог далавчаа нуухад сургасан

Эрх чөлөө бүхий л биеийг
Энэ амьдралаас бүрэн тусгаарлаж
Дүрээ хувиргахуйд цаг хугацаа
Дахин төрсөн мэт сэргэн мандана.

О.Элбэгтөгс


***
Хамгийн сүүлд хэзээ уйлсанаа чамд хэлэхгүй.
Хашааны завсраар яралзах нохойны соёо шиг эрэмгий цагаан өдрүүд
Харван дүүлж айсуй, ирээдүйгээс
Харин чи бүү ай, ирээгүйгээс

Гай зовлонгоос чамайг л хамгаалах
Гатлага онгоц шиг нүд минь
Нулимсан дээрээ хөвсөөр л байна.

Ахиад зөндөө уйлах энэ л нүдээрээ
Би чамайг ширтсээр л байна.
Аз жаргал гэдэг энэ дээ гэж зүрх сэтгэл давтах тусам
Нүд уйлахад бэлдсээр л байна.

2009.08.08
Б.Баясгалан



***
Гомдол тээсэн өдрүүдийн уртыг ээ

Сая орсон борооны сүүлчийн дуслыг эрэх мэт
Саарал гөлөг гудамжаар бэдэн тэнүүчилнэ.
Хагарч эвдэрсэн хуучин замын хонхоруудад
Хэсэгч гөлөгний нүд адил нимгэн тогтоолууд цийлэлзэнэ.

Аз жаргал, гэрэл гэгээг урин дуудавч
Ай тэр саарал гөлөг, нимгэн тогтоолууд...
Төсөөлөл, мөрөөдлөөр тэднийг үгүй болговоос
Түр ч гэсэн инээмээр хоосон гудам! Биш ээ...
Миний нүд шиг!

2009.3.5 УБ хот
Ж.Оргил



***
Чиний нүдийг зурах гээд
Зөндөө удлаа
Санадаггүй ээ...
Гунигтай...
Эсвэл дүүрэн жаргалтай
Аан.., тэгэхэд
Бороо орж байсан
Бороо орохгүй юм
Чиний нүдийг зурах юмсан.

Ш.Хатанбүүвэйбаатар


***
Сэтгэл рүү минь нүдээ дүр дээ
Шил хэрэггүй ээ тэнд
Чи бүхнийг харна.
Сэмрэх
Догдлох
Санаашрах
Өмөлзөх
Шархирах нь
Сэлүүрийн цаана тэмцэж буй
Усны түлхэлт шиг л
Сэтгэлийн өвчин гэх үү дээ
Үүнийг би!
Сэтгэл рүү минь нүдээ дүр дээ
Шил хэрэггүй ээ тэнд
Чи бүхнийг харна.

Н.Нарангэрэл




***
Нулимс харж тэвчдэггүйдээ
Харцыг чинь ховсдсон
Одоо чи бороонд дурлана.
Миний нүд ч бас үүл мэт хуралдахаа өнгөрсөн
Асгарсан...
Аргадах л юм бол
Амьдрал чинь мартагдах учир
Анхны инээмсэглэлтэй чинь үлдээхийг хүссэн
Уйлж залхахдаа л, бид
Бороог зөвшөөрдөг юм шүү.


М.Хангал



***
Тэнд нүдэн буй
Тэр ургалагч модон гишүүнээр
Намайг ширтлэн буй

Тэр цавчлан буй
Тэнд орогногч миний мутраар
Гишүү хугачин буй.


Я.Баяраа


"Хөх Мэдрэхүй"
шүлгийн цоморлигоос.

7 Сэтгэгдэл:

Кена said...

сайхан шүлэгнүүд байна.

oldoshaksli said...

zurgiin ners:

1. Edith Piafe
2. Pier Paulo Passolini
3. Frida Kalo
4. James Dean /Walking the RAIN/
5. John Lennon
6. Anna /Karenina bish/ Ahmatova
7. Osip Mandelshtamiin hushuu
8. Oldoshaksli buyu Aldous Huxley

Ч.Өсөхболд said...

LIKE гэж товч дармаар эд уншлаа даа Баяраа.
Баярлалаа.

arius said...

saihan shulguug bainaa. Bi odoo blogspot deer bichij baigaa l daa. minii holboosiig oorchlooroi. www.tsagaandali.blogspot.com

ollie said...

Энэ байна, хундага дарс!
Эгшний согтуурлыг надад бэлэглэх гэж
Илбэчний аягалсан дарс энэ байна.

Хоржоонтой нүдээр ширтсээр сунгахад нь
Хором ч азналгүй ухасхийн хөнтөрсөн
Хоосорсон хундага нь энэ байна.

Ёроолд нь тунасан өчүүхэн дуслаас
Ёлтойн ширтэх нүдийг олоод
Ёр санаж, хага шидэх чулуун ширээ энэ байна.

***

Гатлага онгоц шиг нүд минь
Нулимсан дээрээ хөвсөөр л байна.


илүү ихээр таалагдав.

Р.Улам-Оргих said...

nvdtei humuus l nudtei shuleg bicdegdee, hehhe

oldoshaksli said...

usuhuu... Like gej tun ch goyo ug bh daa bodvol ter helen deeree

arius... oilgoloo. oird harin chi mini jirgehgui baisan yumaa. he he

ollie... ingeel minii shuleg baidguish dee. Ha ha.

Ulmaa... chi tegeed uuriiguu sohor gej bodoj bna uu. esvel hoyor tsiimeree nudend toolsoor l suuna uu? Ha ha.

Post a Comment