Таних-уй

Уруул угтаа
Уруул байгаагүй юм
Нүд түүнийг уруул болгосон юм
Нүд угтаа
Нүд байгаагүй юм
Чих түүнийг нүд болгосон юм
Чих угтаа
Чих байгаагүй юм
Сэтгэл түүнийг чих болгосон юм
Сэтгэл ч угтаа
Сэтгэл байгаагүй юм
Сэрж мэдрэх нь түүнийг сэтгэл болгосон юм
Угтаа би ч
Би байгаагүй юм
Чи л намайг
Бий болгосон юм.




Яруу найрагч А.УРАНТОГОС

"Өдөр бүхний элегия" ном

59-р талд буй

5 Сэтгэгдэл:

Г. Оргилболд said...

Өдөр бүхэний элигия.

За тэр ч яахав. Чамд нэг сайхан үг хэлчмээр санагдаад байх юм. П... гэж

oldoshaksli said...

Mani ni Puujin bish ee Pivo ch bish.

zulzaga said...

п гэдэг х юугжаан....перпендукляр гэжаамуу кк
сайхан шүлэг байна..

`E Чандаа said...

Нүд хэрхэн уруул буй болгов?
Чих яаж нүд бүтээв?
Сэтгэл бас чихийг юунд зохиов?
Сэрж мэдрэх нь тэгвэл хаанаас бий болсон юм?
Гэнэт юун угтаа би билээ?
Ганцхан тэр бий болгосон чи нь хэн юм бэ?

oldoshaksli said...

za buu med ee.

Post a Comment