...Ганцаардал


Өнөд ганцаар даяанчлан хэсэхүй
өвлийн амьсгал мэт сэрүүхэн амьдрал
Хувьсан өөрчлөгдөх цагийн эрхээр
хуучны дурсамжууд цантан бүдгэрнэ
Гарал угсаа минь сармагчнаас үүдэлтэй
гашуун үнэнтэй хэзээ ч эвлэрэхгүй
Ганцаардал цөхрөлийн алин боловч
гаргасан уураа амгаланд тооцно
Ууршин хоргодох залуу насаа
уушийн газар замбараагүй үрж
Уцаар гомдлын хүнд мөчүүдэд
ухаажих үгсийг сонсохыг хүссэнгүй
Хувирч элэгдсэн чулуун замаар
хувцас дүүрэн гунигтай алхахад
хурмастын доорх гунигт шүлэгчийг
хурын ус ч тоож норгохгүй
Өнөд ганцаар даяанчлан хэсэхүй
өргөст мод шиг ширүүн амьдрал
гадаад ертөнцийн хамаарал бүхнээс
ганцаардал миний гарал угсаа.


ЯРУУ НАЙРАГЧ О.ЭЛБЭГТӨГС

6 Сэтгэгдэл:

Д , Ичинноров said...

Яруу найргийн эрх чөлөөний тунхаг. Ганцаардахуйн урлагаа гэж...

arius said...

Ууршин хоргодох залуу насаа гэж

Toshiloo said...

Хувирч элэгдсэн чулуун замаар
хувцас дүүрэн гунигтай алханам

oldoshaksli said...

Hurmasiin doorhi gunigt shulegch

Anonymous said...

gantsaardal-tuunii garal ugsaa

oldoshaksli said...

...

Post a Comment