ГУРВАН ХООСОН

Өнгө зүс нь цуу хөллөсөн дорнын тогос шиг
Өөрийгөө бахадсан хүний үрээс
Өнөд түших итгэл хайрын
Өгөөмөр сэтгэл, гүн журам бүү хүлээ!

Билүү тамлавч ир суудаггүй хутга шиг
Биеэ бардсан цэцэн найрагчаас
Балар мунхгийг солир шиг цуу татах
Бадаг ч шүлэг бүү хүлээ!

Галзуу нохойн нүд шиг улаан нартай
Гантай зуны нойрмог тэнгэрээс
Газар амилуулах элбэрэлт хурын
Ганц ч дусал бүү хүлээ!


4 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

za.

Арима said...

ийм нэг найрагч эгч байдаг...

А.Урантогос said...

saihan heljee.

oldoshaksli said...

сайхаан гэж.

4 найрагчийг зэрэг харах.

Post a Comment