...ШҮЛЭГ ШИГ ӨДӨР.


Тийм ээ. Энэ өдөр шүлэг шиг өдөр байлаа:
Сэрээд утсаа асаангуут тагтаагаас мессеж ирсэн мөч,
тэгээд тагтаа руу алхахад хавар өвөл хамтаар над руу довтолсон мөч,
тэр лээкерсийн цамцыг биеэс минь ёслол төгөлдөр тайлсан мөч,
тэнэгдүүхэн залуу адууны тухай ярьсан мөч,
тэгээд бага тойруугаар шувуутай алхалсан мөч,
А зааланд Ё.Жанчив багшдаа зориулан Серенада уншсан мөч,
хадаг зардаг дэлгүүрт эротик ном харсан мөч,
хайрт "Арилан дэлгэрсэн" эгчтэйгээ золгосон мөч,
үймээний эзэн дүү нь бэёонсийн бүжгийг хийсэн мөч,
үзэсгэлэнт шүлэгч Энхтуяагийн тухай ярилцсан мөч,
Аримагийнхаа охинд Сарны сонетыг сонсгосон мөч,
бурхан зүг офицертоо гэж бувтналдсан мөч,
энэ өдөр Элбэг ертөнцөд ирсэн тухай баясан хэлэлцсэн мөч,
Андынхаа тагтыг тагтаад харуулсан мөч,
"Амьдралд аюултай зүйлсээс сэргийлэгтүн!" хэмээх самбарыг харсан мөч,
Автобусны чиглэл андуурч суугаад, шувуунд "Баяртай!" гэж хэлсэн мөч,
Архинд халамцсан андууд минь баярлан тоссон мөч,
Шагналын дугтуйгаа задлалгүй орхиод явсан дүүгийнхээ тухай сонссон мөч,
Үрийн зулай үнэрлэсэн анд минь амьдралын тухай ярьсан мөч,
Үнэндээ ЯРУУ НАЙРАГ гэдэг ХУВЬ ЗАЯАны сонголт болох тухай түүнд улиглан өгүүлсэн мөч,
Ховд нутгийн нэгэн залуу, дүүгийнхээ шүлгийг уншсан мөч,
Хойноос нь залгуулаад эрхэм ахын минь эмгэнэлийн мэдээг дуулгасан мөч,
Дорнын цагаан саранг чангаар дуулан тайтгарсан мөч,
Дотоодын хуучны хийтүүдийг дуулан бага тойрууг сэрээсэн мөч,
Дөрвийн буудлаас Есөө анд хадмындаа одсон мөч,
Бяцхан Римбо согтуу Бэгтэрийг гэрт нь хүргэхээр зөөврийн тэргэнд гар өргөсөн мөч,
Би, жижигтэй цуг хөгжим бүжгийн дэргэдүүр алхангаа гунихад нь тусалсан мөч,
Арслантай гүүрэн дээрээс андынхаа тамхийг амрагийнхаа өгсөн галаар асаагаад араас нь гар даллан хоцорсон мөч,
"Наадах чинь хөлдөөд үхчих вий! Гадаа цасан шуурга ширүүсч байна. Би эмээгээ сахиж хононо. Очиж амжихгүй..." гэх Нанжаагаас ирсэн мессежийг уншаад самсаа шархирсан мөч,
Тулгын үүдэнд Ванхүүгийн Батбаярын хүүтэй таарсан мөч,
Тулсан ажлаа хойш нь тавиад намайг дайлахаар шийдсэнээ хэлсэн мөч,
Аавынхаа тухай сэтгэл шимшрэм шүлэг уншаад, гуч хүртлээ л хүн чөлөөтэй амьдрах тухай Буддын судраас ишилсэн мөч,
Ахиад л хаврыг догдлон хүлээж буйгаа түүнд хэлээд "Зогссон цаг"-аа уншсан мөч,
Түмээ ахтай монголд байхад нь уулзалдахаар бололдож болзоо тогтоосон мөч,
Ай даа... Энэ өдрийн мөч бүхэн шүлэг мэт байлаа.
ЭНЭ ӨДӨР ШҮЛЭГ БАЙЛАА.

Хэт хувийн шинж чанартай дээрх өгүүлбэрүүдийг батлах үүднээс өврийн дэвтэртээ тухай бүрт нь сийрүүлсэн зүйлсээс дор сийрүүлсү:

Эл хоёр шүлгийг би Элбэгтөгсийн төрсөн өдөрт зориулж блогтоо тавьюу гэж санан Аримагийн номын санд байсан шар Мийгаа ахын америкт хэвлүүлсэн номоос хуулж авсан юм:

Тэнгэр, өвөл ойрхон, намар хол...

Тэнгэр
Өвөл ойртож
Намар холддог
Шувууд өвөл ойрхон
Намар алсад нисдэг.
Түүн шиг хүний нас
Залууд хол,
Өтөлд ойрхон байдаг
Түүн шиг хүний амьдрал
Залууд алс, өтөлд ойрхон байдаг аа.

2005.01.09
Сидар-Ратус хот


Spring grass

For B.Battulga

Spring grasses grow unseen
Spring grasses grow 'til seen
Men's kids grow unknown
Men's kids grow 'til known

by Besud Lamjav Myagmarsuren
Translated by Saruul-Erdene Myagmar



Доорх шүлгийг харин Есөн-Эрдэнэ машид догдлонгуй хоолойгоор уншсаныг би машид хичээнгүйлэн байж дэвтрээс нь хуулж авсан юм:

Залуу насны дуун

Амьсгал даран бодоход чинь үүлс үл нүүх
Анир чимээгүй харцат анд минь
Ядам хуруугаа итгэлтэйгээр тэнийлгэж хүлээсэн
Тэр бүсгүй чамд л зориулагдаж.
Дүүжин орноос од ширтэгч чиний мөрөөдөл
Дүүмэд бүсгүй эрхлэх энэ мөчид биелэнэ.
Дараа нь чи их л тайвнаар
өглөөний цайгаа,
хүүгээ тоглохыг инээмсэглэн харна
Дараа нь чи энгэртээ цэцэг хатган
бичгийн ширээндээ цэгцтэйхэн сууна.
Дараа нь чи хөнгөн зуушаар дүүрэн хөргөгчөө нээж
юуг ч юм уугаад
Дахиж хэзээ ч хаахгүй дэвтэртээ
RETRO гэж бичнэ.



Аа, харин энэ шүлгийг Ховдын хязгаараас ирсэн гэх, Шинэ үнэрийн дүү Лхагваа, дүүгийнхээ авьяасыг магтан байж уншиж өгсөнийг би вээр хичээнгүйлэн тэмдэглэж авав:

Намайг алах гэсэн мэт цасан
Тэнгэрээс түм түмээрээ буухад
Би амьд гэдгээ гэрчилж
Улаан нүүрэн дээр нь гутлынхаа мөрийг гарган алхана.

Н.Алтанцэцэг
Ховд аймгийн арван жилийн I сургуулийн сурагч



"Уянга" кафед болсон уянга төгөлдөр найрын төгсгөлд би уг мөрийн бичив:

Лонх дуусахын цагт
Хонх дуугараад эхэлнэ
Тамын үүдэнд савчих
Хонхны дууг сонсоно.



Тулга кафегийн буйдхан буланд оройн арван цаг ирэхэд, Батбаяр найрагчийн хүү Төрмөнх надад сэтгэлээ уудалхын сацуу олон сайхан шүлэг хэлж нэмэрт нь эл зүйлийг ярьсаныг энд товчлон өгүүлэх нь:

Гучин нас ирэхэд хүн морь шиг зүтгэх хэрэгтэй болдог
Дөч, тавин насны алдад нохой шиг сахиул болдог
Чухам иймээс л гуч хүртлээ авьяас билгээ чөлөөтэй нээж, эрх чөлөөтэй амьдрах хэрэгтэй...



Эцэст нэг хүнд нэг зүйлийг чангаар хэлмээр санагдлаа. Учир нь, энэ шүлэг шиг өдөр түүний төрсөн өдөр байсан юм:

Говийн чанадад суугаа ах минь ээ!
Бага тойруугаар чамтайгаа одоо алхаагүй ч
Баруун талд минь чи үргэлж цуг яваа шүү...!!!



Гучин сарын тавины өдрийн сүүлчийн мөчүүдэд бичив.

25 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

onoodorjin bid hoyor elbegtogsiin torson odriig temdeglej yavlaashdee, harin...

bi barag neg boloh gej baihad message bichsen dee. yasan oroi bosood yasan ih adal yavdaltai uchirdag huuhed ve.

Г. Оргилболд said...

Дуулах дуртай дуу шиг өдрүүд...

Бага тойруугын багахан гудамж...

Bexenzvrxt said...

Хадмындаа анх удаа согтуу орсон өдөр...

oldoshaksli said...

Baga toiruu chin Baatar hotiin zurh ni baihgui yu.
Zogsoltgui lugshih hemneliig anzaarahgui tsarailah murtluu avtaj amidarch bna daa.

Мөнх хас Н.Бэгтэр said...

Tawhan shil yum gdeg yu yum be bidnii dund.olon bsan ydarsan bsan.hooloigoor ni tuuchihsan.oor yah bileedee shiltei yumiig chin shil ni vldsen.tgeed yahawdee tarj zogsood taraagaad haychihsan.

oldoshaksli said...

za bidniig harsan tsagdaa ch urgej zugatah baisan doo.

/yanaa gal us tsagdaa 3-t am garch boldguim gesen/

Б.Баясгалан said...

Бямбажавын Энхтуяа...

oldoshaksli said...

Yusuu hugshuun chi uuhaaraa rock bish pop bolchdiim bilee. Ha ha. Caamertoon gej...

Өсөхөө said...

Шагналын дугтуйгаа задлалгүй орхиод явсан дүүгийнхээ тухай сонссон мөч өө гэж... ийм юм болжээ...

Мөнх хас Н.Бэгтэр said...

bytshan rumbo gert mini esen mend hvrgej ireed ergesen moch.shvleg shig blaa.

havriin_misheel said...

Gandangiin gudamjiig donguurhen setgeleer bardamhan ogsson

Д.Сосорбарам said...

algani hee buriin min zurh hoorondoo harshildaj hachin gunigluun haalga haasan ter odor gj kekeke

Д.Сосорбарам said...

goy odor goyliin daashinztai hawar bujiglsn odor

Anonymous said...

bi ch gadarlasan yum aa ta hediig toirch bujugnaad baihaar he he momo

havriin_misheel said...

toirgiig tsugluulsan zuv zgr ev eruul sav saruul Sainjargaliin Nachin

oldoshaksli said...

Nachaan!
minii duu ahiinhaa Gerelt hairiig bur avaarai
Muu ahiig ni huvilahuin uhaanaas urlahuin uhaand urvuulsan nom yum. Chamaaig ch bas tuunii zug hutluh biz ee.
Harin Sosoo minii duu ahaasaa avsan Gantsaardaliin dasgaliig buur avaarai! Harin Mo ahiin Havriig unshchaad uguurei!
Za.

Д.Сосорбарам said...

daalgawr.g daruihan biyluuleh sosoo ni . . delhiin ah duugiin odor bichwei .. kekeke

oldoshaksli said...

bolj dee.

AZUKA said...

ystoi ih taalagdlaa hehe

oldoshaksli said...

za neeh ayataihan sedev ch bish dee. Ha ha

Shuvuu said...

Iim udruud end neg irdeg boloosoi... Saihan udur baijee, bur ataarhchlaa...

Anonymous said...

ih shn udur bjeeeeeeeeee bvh yum aygui uyangiin yag l duusgaj amjaagui shvlgiin mur shg...... hehe

Я.Баяраа said...

iim udruud nad metiin t1-t ih olon tohioldono oo. Yadjiihad

Бондууш said...

Ийм өдрүүд... Та нартай найзалвал... Гэхдээ бүгдэд ийм өдөр байгаа, харин тун чиг сайхан бичиж, бидэнд уншуулж байгаа нь хамгийн ГОЁ.

Я.Баяраа said...

bayarlalaa

Post a Comment