Үхэх гээч үнэхээр чимхлүүр...


Үхэл гээч хачин чимхлүүр
Үйлийн үртэй ажил, бас амралт
Дур тачаал зад татам эцсийн таашаал
Сүр бадрал, дүр жүжиг эцэслэх таслал

Амьд байх үхэхээс ч чимхлүүр
Асар их гоо сайхан шаардах урлаг
Нэг их олон дүрэм журам, хүн чанарын
Тэг дундуур нь явахын гүн ухаан

Амьдрах гээч харин аль алинаас нь чимхлүүр
Атаа жөтөөний үерийг гатлах аялал
Дур тачаал зад татам үхлийн цэг дээр
Дур булаамаараа хүрч очих чанадын учир

Үхэх гээч үнэхээр чимхлүүр...







Энэ бол "Crystal cup"-ийн үеэр миний олж сонссон
хамгийн сайхан шүлэг.

9 Сэтгэгдэл:

О.Элбэгтөгс said...

Хахаха шал согтуу уншаа биз дээ

oldoshaksli said...

Tend hamgiin eruul shuleg ch ni TER baisan yum.

Б.Баясгалан said...

маш их таалагдаж байна...

oldoshaksli said...

Энхээ ах уу!
Тэр чинь хэтэрхий хөгшин ш дээ.
Бас том болсон охин, овор суусан эхнэрийг нь би танина.

Б.Баясгалан said...

nuuren talaasni nudeeree ileed ongorohod background ni hend hamaataiv...

Р.Улам-Оргих said...

Үхэх гээч үнэхээр чимхлүүр...

oldoshaksli said...

za tiim baih tiim baih.
bi yamar ter face meesiin talaar surhii medeh bish.
ichih facenees tsaashgui...

Т.Нипонь said...

Дур тачаал зад татам үхлийн цэг дээр
Дур булаамаараа хүрч очих чанадын учир

гээл эрэгтэйчүүд сүүлийн үед их хөнгөн, эвийг нь олмооргүй тийм хөнгөн болчихсон юм шиг санагдаад байхын

oldoshaksli said...

Ee busgui mini ee. Chinii setgel het hundersenees l ter shuu dee. Tuunees bish er hun gedeg chin togtmol hemjigdehuun... shuu dee.

Post a Comment