Ай, чинадын эзэн-энэрэлгүй тавилан минь!


* * *

Ай, чинадын эзэн-энэрэлгүй тавилан минь!
Аранзал гунигийн сүүлнээс эгнэгт намайг уяжээ
Аяа, шимтэн дурлах минь хэтэрхий
Өрөвдөн хайрлах минь ч хэтэрхий
Аван довтолно, аван довтолно тэр.
Амьдралын аль бартаат зам бүрээр.

Аугаа их зүрх минь ачаагаа даалгүй
Арван баллын давалгаанд өртсөн хөлөг шиг
Аймшигт хоосны эргүүлэгт алгуурхан живэхэд
Аврал эрэх минь, алгаа хавсрах минь,
Авиагүйн хэлээр тэгээд олж сонсох минь:
“Нэг зовлонг мартахын тулд
Нөгөө зовлонг эрэх хэрэгтэй”

Амьдралын аль бартаат зам бүрээр
Аван довтолно, аван довтолно намайг
Аранзал зээрдхэн гуниг минь.

1997 он.


* * *
Хөхийн хөх зэрэглээ хүсэл биеийг минь сульдааж
Хээр буйдын дунд гараа алдлан хэвтнэм.
Хичнээн ч зуунаар ширтүүлэв дээ, амгалан энэ тэнгэр!
Харц тэнд амсхийж, хуучин дурсамж хагдрахад
Мөрөнд унасан сүмэдийн тоос, мөнгөн уй мартагдахад
Мөрөөдөл, жаргал, мөнхийн дурлал гээч юухан ч билээ.

1997 он.



* * *

Очирт уулын бичиглэл. Энэ ном бол мөнхийн ном. Дашийн Оюунчимэг . Энэ бол мөнхийн яруу найрагч. Түүнийх шиг араншинлаг, түүнийх шиг сэтгэллэг, түүнийх шиг үнэн шүлгийг бичихийн тулд бурхнаас заяасан тусгай өгөгдөл хэрэгтэй. Тэр өгөгдөлийг өдөөх хувь тавилан хэрэгтэй. Энэ бүхний гялбааг харж амжсан учраас л тэр энэ заяаг тэмцэж олоод эзэн суусан хэрэг ээ.

10 Сэтгэгдэл:

Ч.Өсөхболд said...

Мөрөөдөл, жаргал, мөнхийн дурлал гээч юухан ч билээ.

Б.Баясгалан said...

Хүчтэй энергитэй хүн шүү. Би шууд л автчихдаг юм, тэр энергид нь...

Гайхалтай яруу найрагч гэж бас хэлж чаднаа.

Г. Оргилболд said...

Очирт уулын бичиглэл. Дашийн Оюунчимэг. Хувь тавилан. Эзэн. Яруу найраг эсвэл Яруу найрагч.

Арима said...

Яруу найрагч.

oldoshaksli said...

Mus tsus amtagdana daa.

Бэби said...

ойрд энэ хавиар тэнээгүй, иймэрхүү "хундаамтай" шүлэг ч уншаагүй юм байна...

... said...

сайхан ном

oldoshaksli said...

bichig useg tailagdsan mini yutai az ve..

The Rebel said...

Ай, чинадын эзэн-энэрэлгүй тавилан минь!

oldoshaksli said...

Amgalan noirnoos sereesen sansariin gerelt hair mini...

Post a Comment