Тэр л модны оройд...

Нүцгэрсэн модны тэнгэр шүргэсэн оройд
Нэг л өдөр би дүүлэн хүрнэ дээ гэж яасан ч их хүсдэг байв даа
Нүүж яваа орчлонгийн нүүрэн дээр чамд үхтэлээ дурлачихаад
Нөгөөх модныхоо оройд өөрийн мэдэлгүй л жигүүрлэн гарчихаж билээ

Гарсан тэр даруйдаа л хамгаас өндөрт нь
Ганхүрэлээс... түүндээ гэж чинийхээ нэрийг бичсэн
Он жилүүд урсан урсахад тэр л модны оройд
Олон олон над шиг хөвгүүдийг яг юу гэж сийлсэнийг уншиж чадахаар болсон

Одсон бүхэн эргэж ирэхгүйн гунигийг үр ачдаа ярьж
Орчлонд би чамд ахин тийм гэнэхнээр дурлана
Оройд нь би залуухнаараа гарч, нэрийг чинь сэргээхийн хүслэнд автахдаа л
Ёроолд нь би бөгтийн суугаад чинийхээ тухай сүүлчийн шүлгээ бичнэ


Б.Ганхүрэл
"Сарны зүүд" ном
14-р талд буй.

7 Сэтгэгдэл:

Р.Улам-Оргих said...

hurel ee gj...

Б.Баясгалан said...

genenteigee baigaa ni tom chanar shuu...

Г.Баяр said...

nadiih ni suuldee chadiihaa gj

ollie said...

Ёроолд нь би бөгтийн суугаад чинийхээ тухай сүүлчийн шүлгээ бичнэ ...


гоё юмаа.

oldoshaksli said...

oo lya lyagaa bolisnoos hoish ogtsom hair mhureed bgaam.
Yag 4-n jiliin umnu ene yurunhiilugch yurunhii said baihad bid hoyor anhnii nomoo tevreed ih surguuliin gudmaar guij yavlaa.
Hordoh hardahiig medehgui tungalghan huuhed nas mini tuunii zurhend l uldej dee.

Ai
yumuu
yumuugiin hoorond
yum buhen orshino oo...

Мөнх хас Н.Бэгтэр said...

Hvrlee mini hvnii bied huwilsan yruu nairgaa gj.

oldoshaksli said...

Bugatiin tendees irsen yumsan
Burhnii heleer yaridag yumsan...

Post a Comment