ЦӨН.


ЦӨН. Миний хэвлүүлсэн анхны шүлгийн түүвэр. Номын нэр тодроод жил гаруй хугацаа өнгөрч, агуулга бүтэц нь гурван удаа өөрчлөгдсөний эцэст хэвлэгдэн гарлаа. Сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээсээ түүвэрлэн хэвлүүлж буй энэ ном маань “Цөн” хэмээх нэрээр уншигчдад хүргэхийг хүссэн үзэл санаа, зориг тэмүүлэлийг минь тэнгэрт эс нисгэвч, газарт яавч унагахгүй гэдэгт итгэж байна.
Яруу найрагч Ц.Дэлгэрмаа, зохиолч П.Батхуяг нар “Цөн”-г хянан тохиолдуулж, уран бичээч Т.Жамьяансүрэн, зураач Баяндалай нар дотоод чимэглэл хавтасны шийдлийг хийж, хэвлэх ажлыг БитПресс компани гүйцэтгэлээ. Зохиогчийн хувьд дээр нэр дурьдсан хүмүүст онцгойлон талархал илэрхийлж байна.
“Цөн” ном нь “Утга зохиолын Хөх Мэдрэхүй” төвийн “Дөрвөн цагийн ном” цувралын “Зуны ном” бөгөөд эл түүврээ хэвлүүлхийг зүйл бүрээр шамдуулж, урам зориг өгч байсан бүлгийнхээ андуудад халуунаар талархаж байна.
Мөн “Цөн”-г, бас намайг үргэлж дэмжин тусалсаар ирсэн “Хүрээ хөвгүүд”, “Зүс бүгэг андууд” бүлгийн ах нар, “Язгуурын бүлгэм”-ийн андууд, “Шинэ үнэр” бүлгийн дүү нар, нэр эс дурьдагдсан ч миний цээжинд тод гэрэлтсээр буй гэрэлт нэр бүхнийг эзэмшигч гэгээн оюунтан бүхэнд гүнээ талархаж байна.

Хуран үүдсэн номын буян
Түгэн дэлгэрэх болтугай!

21 Сэтгэгдэл:

Ч.Өсөхболд said...

Шинэ номын халуун баяр хүргэе! Угтан ирэх өдөр хоногуудад сайн сайхан бүхнийг хүсэе..

Түмэнбаярын Аззаяа said...

Ядуу оромжинд минь тавтай морил
Хатан хаан минь...
өнөөдөр олж харсан, хэдэн минут уншсан дараа өөртөө нэгийг олж авна гэж бодож байгаа. Таалагддаг шүү. :)

Р.Улам-Оргих said...

Шинэ номын халуун баяр хүргэе! Угтан ирэх өдөр хоногуудад сайн сайхан бүхнийг хүсэе..

Bexenzvrxt said...

"Шинэ үнэр"-ийн дүү нар гэнэ үү. Заза би ч өөрийгөө залуу сайхан харагддагаа мэддэг шүү хэхэ. Баяраадаа амжилт. баясав.

Р.Улам-Оргих said...

dagan baysaw... hahaha

Арима said...

Sain saihniig huleene gdg, sats bas tegeed uchran zolgoh moch gdg chi bidniig holboson gegeen zon shig, chi bidnii shivshsen gerelt shuleg shig ee

...hemeeseer shine nomiig ugtay aa.

oldoshaksli said...

Goliin tsun adag tohoidoo tsuglaad yamar aimshigtai duu gargadag gej sanana.

Harin minii tsun bol teregnii tsun yum daa. Yur ni. Bol.

Toshiloo said...

би бол зүгээр л 3н (ц+ө+н)үсэг нийлүүлсэн товчилсон үгнүүд юм байх гэж бодож байсан шт. ихээхэн утга төгөлдөр нэр байжээ.

oldoshaksli said...

uhaarch amidrah horvoo gej...

ollie said...

за баяр хүргэе!

oldoshaksli said...

bayarlalaa
Bayaraa ni

Anonymous said...

Chin setgeleesee bayr hurgie, chi ih sain bichdeg shuu. Nom haana zaradgaj bgaa ve?

oldoshaksli said...

Bayarlaa.

Minii nomb odoohondoo
INTERNOM-d bgaa.

udahgui busad delguuruudeer tavigdana.

Мөнх хас Н.Бэгтэр said...

Цөн нэрт андын номыг уншаад бодлоолдоо.Энэ ном бол монголын яруу найрагт өөрийн гэсэн орон зайгаа тод томруунаар харуулж улмаар түүнээ батлан харуулсан андын минь цөн мэт яруу сайхан найргын түрлэг болжээ л гэж.Гэрэлт үгсийн зулаа цагын цагт бадрааж яваарай анд минь.

oldoshaksli said...

Yuruul bat orshig ee

В.Түвшинтогтох said...

Шинэ номыг нь уншлаа.
Олон сайн "дүү" номуудыг дагуулах сайн "Ах" ном болжээ:.
Амжилт хүсье.

oldoshaksli said...

Bayarlalaa and aa.

Кена said...

утга учиртайгаар шинэ магадгүй хуучин бүхэн мэндлэх хачин сайхан.

oldoshaksli said...

havar shig.

Жаргалсайханы ОРГИЛ said...

Шинэ ном гаргасанд баяр хүргэе

Я.Баяраа said...

SHINE l yum chin

Post a Comment