Жишин зүйрлэхүй...


Хотын гудам загварын тайз шиг
Хоёр нүд минь түүний шал шиг
Төгс төгөлдөр шүлгийн холбоц шиг
Төгс төгөлдөр охидын алхаанд
Төөрсөн зүрх минь эвдэрхий луужин шиг...
...Зүг чигээ алдсан миний очсон
Зүг бүхэнд гоо үзэсгэлэн ноёрхоно

Хотын гудам эрдэнэсийн дэлгүүр шиг
Хоёр нүд минь үзмэрийн шил шиг
Очир алмаазны гэрэл хугарал шиг
Омог төгөлдөр охидын алхаанд
Олзлогдсон сэтгэл минь эвдэрхий цаг шиг...
...Цаг тоололоо алдсан миний амьсгалсан
Цаг мөч бүрт гоо сайхан ноёрхоно.



2010.09.30 Улаанбаатар

11 Сэтгэгдэл:

Bexenzvrxt said...

Янзтай.

Г.Баттогтох said...

Сайхан өвчин гэж бас байх юм.

oldoshaksli said...

saihan uvchnuu edgeehgui uhne ee

nachin.blogspot.com said...

xotiin gudamj minii nutag holhij osson orgon choloo xol yavhad sanagdnaa

Х.Нямхишиг said...

Шинэ номын чинь сураг сонсогдоод л, уншихсан гэж хүлээгээд л, их хүрээнээс ирэх замыг ширтээд л байна даа.

oldoshaksli said...

nyamhishig ahad duu naraar yavuulna aa.
bayarlalaa.

Түмэнбаярын Аззаяа said...

ёстой сайхан шүлэг...нээрээ "Цөн"-г авсан. Үг бичиж өгөөрэй. Таарахаараа. :)

oldoshaksli said...

taaraarai!

Anonymous said...

wow unexeer goy

Anonymous said...

Сайхан шүү өвгөөн

Я.Баяраа said...

bayarlalaa. Hoyor NERGUIDEE.

Post a Comment