Чиний гар дээр би...

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>

1999 он



Яруу найрагч Л.ӨЛЗИЙТӨГС
“Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүвэр /УБ. 2000/
81-р талд буй.

13 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Өө, тэр Диагог ээ...

oldoshaksli said...

ter chin duva sohor

Б.Баясгалан said...

ariin ter ongo shuteen shig yum ni Diago, Frida hoyoriin tsaraig niiluulsen torhtei yumaa.

oldoshaksli said...

tiim ch yumuu

О.Элбэгтөгс said...

hen namaig Frida shig uvur deeree hevtuuleh bol
hen hen namaig

oldoshaksli said...
This comment has been removed by the author.
S.Nachin said...

tengert urgasan zaluuhan moddiin
terguun oroid nahiagaa zadlaj bui hav haluun bizhan ami
ai xavar ysn gunigluun

oldoshaksli said...

ug ni zun dundaa orchool bna daa. huu

Toshiloo said...

нэг л өнгө аяс, хэмнэлтэй шүлгүүд. тэгэхсэн ингэхсэн, тийм болмоор байна ийм болмоор байна, тийм нүдээр харж байна, ийм уруулаар үнсэж байна, тийм нохой болохсон, ийм шувуу шиг нисэж байна...
Бүгдээрээ Данзангийн Нямсүрэнгээс цааш нь ахиагүй мэт!!!

oldoshaksli said...

Bidulsiin avarga shalgaruulah hungun atletekiin temtseend oroltsoogui.Bashen ni iluu yumharj doping mooping heregleegui...

Let it BE.

Toshiloo said...

гэвч утга зохиол хөгжих хэрэгтэй. огтхон ч алгуурлах хэрэггүй.

oldoshaksli said...

hurd huchnii huuli setgeliin hyazgaart uilchildeggui.

Toshiloo said...

хурд хүчний физик хууль ярьсан хүн алга. цаг хугацаа ярьж байна. алгуурлах хэрэггүй гэж байна.

Post a Comment