“ЧОНОН СҮЛД”-ийг эхний бөгөөд эцсийн удаа уншаад...


Манан будан гэдэг мундаг зузаан романыг дөрөвдүгээр ангидаа уншсанаас хойш анх удаа ийм зовуурь залхаантайгаар ном уншиж үзлээ. Хятадын зохиолч Зян Рун хэмээх эрхэмийн 2003 оны өвөл бичсэн баримтат уран сайхны “Чонон сүлд” роман. Миний мэддэг бичиг үсэгтэй болгон шахуу энэ зохиолыг магтаж тагшаад, хэрийн юманд цочирхоо байсан дөжирсөн толгой Тагтаа минь хүртэл магтаалын үг унагасан тул тун ч хорхой шуналтайгаар орсоныг хэлэх үү. За ер нь хөдөөний борог амьдралын зах зухаас нь амсаж өссөн мань мэтийнх нь хувьд энэ номон дахь мэдээлэлүүд цочир содон зүйл биш байсан бөгөөд, эр эм нь ялгагдахгүй эрлийз соёлтой болсон картын барааны хүүхдүүдэд бол харь гаригийн соёлыг тайлбарласантай агаар нэгэн санагдах нь аргагүй л дээ.

Орчуулгын хэл найруулгын хувьд өөлж гоочлох зүйл үгүй байсан ч роман бүхэлдээ сул тунгаар найруулсан нойрны эмийг санагдуулсан нь цаад зохиолчийнх нь бичлэгийн онцлог л юм байлгүй. Бас нэгэн ойлгомжгүй зүйл байсан нь уг номын бүлгүүдийг тодотгосон ишлэл дээр Хүннүгийн өмнө нэр дурдагдаад байсан Цуань Рунчууд гэж хэний тухай яриад байна вэ?

Гучдугаар бүлгээс хойш роман тун сонирхолтой болж ирсэн. Энэ нь магадгүй өнөөгийн монголын тухай баримтат кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэлийг надад үлдээснээс тэр байх л даа. Урианхай гуайн нэг эсээнд “Цаг удах тусам хүний чанар муудаж, чанараа дагаад яс нь хэврэгшсэн тухай” санаа байдаг юм. Чухамдаа бидний муудсан чанар, хэврэг ясан дээр тогтож буй энэ нийгэмд өгөх үр нөлөөгөөрөө энэ ном гарцаагүй чухалчилан яригдах эрхтэй болж байна. Гэхдээ “Чонон сүлд”-ийг магтаж тагшихын тулд эхлээд их зохиолч Донровын Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” хэмээх нэр мандсан шоорт новелийг сайтар эргэцүүлэн бодоод, агуу Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдрүүд”-ийг санан дурсах хэрэгтэй юм. Гонкурын шагналт зохиолч Хомерикийн “Монгол чоно” гэдэг романыг франц нөхөртэй нэгэн монгол бүсгүй орчуулж хэвлүүлсэн нь номын дэлгүүрүүдэд мэр сэр харагдсаар удахгүй далд агуулахад нь шилжих болсоныг ч анхаарч үзэх нь зүйтэй юм.

Өөрийнх нь улигласнаар бол Зян Рун, Ар монголд ирэхдээ ганц Аким гуайтай уулзсан бөгөөд, түүний “Тэнгэрийн нохой” номыг нанхиад хэлнээ буулгахаар тохиролцсон ажээ. Бидний соёл зөвхөн дээл малгайтан төдийгүй өнгөт нүдтэний дотор ч судлагдаж, сонирхогдож, тэр чинээгээрээ тэс өөр өнцгөөс харж, эгдүүцэн зэвүүцэм, ээнэгшин уншим дүгнэлт хийж буй нь сайшаалтай хэрэг юм. Хамгийн гунигтай нь тэдгээр дүгнэлтүүд ганц л санаанд зангилагдах юм. Тэр нь “Мөхөж буй нүүдлийн соёл иргэншил”. Эрнан Кортес мэтийн алуурчид өмнөд америкийн гайхалтай соёл иргэншлийг бүрэлгэн сүйтгэсний дараа хүн судлаачид тэр зүгт хүүр тоноочин мэт цувж эхэлсэн шиг, тэдний хэлдгээр “Мөхөж буй...” бидний соёл иргэншил тунчиг сонирхолтой судалбарлагдахуун болжээ.

Би л хувьдаа мотоцикл унаад айл хэсэн архидаж яваа үеийнхээ залуугийн нүднээс хар багынх нь гэнэн тунгалаг занг олж хараагүйдээ огт гайхаагүй, харин шинэхэн буулгасан эхнэртэйгээ орой бүр оросын сувгаар гардаг порно үздэгээ яриад, хөдөө нутгийг хөгжиж байгаа тухай сайрхахад дэргэдээс нь бушуухан босож явахаас аргагүй болсон юмдаг.

Өдөр туж хөлөө сэлгэлгүй найрладаг дэнхэр өвгөчүүдийн сууринд аав минь сууж, хаясан хаягдсан тухай ЖА ахын дууг орилолдож орилолдсоор бөөн зодоон цохиондоо тулдаг болсон баяд найраа үзээд аглаг онгон нутагтай минь холбох амин шижим нэгээр тасарсаныг ёгхийтэл мэдэрсэн дээ.

Манай уран зохиолд яагаад нэг иймэрхүү романтай зах зээлээ булаалцалдах ганц ормаан алга байна вэ? Манай зохиолчид яагаад нэг иймэрхүү ормаан ч бичиж чадахгүй байна вэ? Миний хувьд зохиолч сүүлийн үед гарсан романуудаас Г.Аюурзанын “Бөөгийн домог” романыг “Чонон сүлд”-ээс ач холбогдол, хийц, гаргалгаараа хувь илүү гэж хэлж чадна. Саяхны нэг “Утга зохиол урлаг” сонинд докторант Батсуурь гэгчийн хэвлүүлсэн “Бөөгийн домог-Мөхлийн домог” хэмээх тун амбицлаг бичвэрээс өөрөөр манай доовтор ахай эгэй нар “Бөөгийн домог”-ийн талаар ганц үг ган хийсэнгүй нь өнөө л атаа жөтөө, тамын тогооны үлгэртэй нь холбоотой.

Романаас надад хамгийн таалагдсан гаргалгаа нь уртын дууг чонын улиантай холбосон явдал байлаа. Чень Жень гэгч тэр хэнхэг нөхөр Хүннүгийн судар ишлэн байж энэ тухай нотолсон нь надад тун сонирхолтой бас үнэмшилтэй санагдсан. Далайд төөрсөн хоёр итали залуу бие биеээ дуудаж орилсоор байгаад дуурь үүссэн гэдэг биз дээ. Нөгөөтэйгүүр зохиолын хуудас хойшлох тусмаа улам сэвтгэл өвтгөм болж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Хамаг сүүлийн хуудаснаа мэдэрсэн миний сэтгэлийн орь хөндүүрийг хэрэв хөдөлгөөнд тооцох аваас миний сэтгэл /Инжинаш ахайн хэлснээр/ аль нэг хэсгээрээ хөдөлгөөн хийсэн байнам. Энэ ном миний сэтгэлийг хөдөлгөсөн байнам.

Эцэст нь, би вээр малчин Батын гэрт ирсэн хижээл насны хоёр хятадын хамт “Ээн күүн моонгол күн Эк оорандаан хайртай күнн” хэмээн халамцан дуулж суухдаа цөөн дусал үнэт нулимас унагасан хийгээд, тэдгээр нулимас гуйж олсон номын хуудасыг цоохортуулсан, хонины хашаанд орсон чонын тухай хэсэг дээр нойрондоо дийлдэснээс болж кофегоо татаж асгасан зэрэг уншигчийн зүгээс байж боломгүй бүдүүлэг үйлдэл хэдэнтээ хийснээ хүлээж байна. Басхүү, билэг авьяасын хийгээд гунигт үнэний “Үнэн”-д дийлдэн толгой мэхийж байна.

31 Сэтгэгдэл:

Г.Баттогтох said...

Чонон сүлдийг уншиж дуусгах гээд үнэндээ бараагүй ээ. Шагшраад байх эд угаасаа биш л юм билээ. Болдбаатар гуай орчуулсан гэхээр хүмүүс алга ташаад байсан, гэвч орчуулгын найруулга нь бас л нэг тиймэрхүү л юм билээ. Үзэл суртал, захилгын юм байхыг үгүйсгэх аргагүй. Үүнээс гадна толь бичгээс тодорхойлолт цээжилдэг хүмүүс л нүүдлийн соёл иргэншил мөхөж байна гэж ярьдаг гэж боддог. Сүүлийн үед тиймэрхүү дэл сул яриаг сэтгэгдэл гээд тоож ч сонсох эрдэмтэд байхаа больсон байна даа. Өөрөөр хэлбэл муу зохиолын тухай бол мэргэжилтнүүд дуугарах шаардлагагүй юм.

oldoshaksli said...

Аль талаас нь хархаас л шалтгаална. Манай эрдэмтэд сайн зохиолын тухай ч дуугарах биш дээ.
Ямартай ч Зян Рун хоосонгүй уран бүтээлч гэдэг нь номыг уншсаны дараа надад тодорхой болсон. Энэ жаахан өр хөндүүрлэл л чухал юм л даа. Миний хувьд.
Харин тэр ашиг сонирхолын тухай яриа бол ормааныг чин сэтгэлээ шингээж уншдаг над мэтэд нь хүртээлгүй л дээ.
Орчуулгын хувьд үнэндээ надад өөлөх юм байхгүй ээ.

Anonymous said...

Uneheer teneg zohiol bna lee. Mongonii garz bolson shuu. 9.000r avch unshaad. Setgegdliin hureend unelehed hangalttai.

oldoshaksli said...

he he.
Ter ugsni hamgiin gol ni setgelees garch baih yostoi. Yur ni mongoloos uur haana ch iim nom buteeliig hyamdhan uneldeg gazar baihgui. baih aa.

Б.Баясгалан said...
This comment has been removed by the author.
Б.Баясгалан said...

Өө, хүний номонд нулимсаа арчаад, кофегоо асгаад ай... За яахав, тэр жил нэг хүүхдээс айхтар зузаан ном аваад аягатай кофендоо булхаад өгчихсөний маань үйлийн үр л гэж ойлгохоос...

Надад бол энэ ном баримтат уран зохиолын гэдэг утгаараа аргазүйн ач холбогдолтой байсан учраас л шимтэн уншсийн.

Харин тэр олон сурвалж бичгүүдийн яг таг эсэхт жаахан эргэлзсэн ч мэдэхгүйн харанхуйд тулчихаар үгүйсгэж юу ярилтай билээ.

В.Түвшинтогтох said...

дунд нь ортол уншаад орхисон доо. “Мөхөж буй нүүдлийн соёл иргэншил”-ийг унших сонирхолтой ч уншиж дуусгах санаа нэг л төрөхгүйм. Магадгүй ...

Anonymous said...

Ihenhi hun dund ni oruulaad hayad baigaa yum baina bi ch bas yagaad hvmvvs ene nom Shuudertsetseg metiig shutdeg bolov doo l gej bodson

ganga said...

Манай монголын юмаар гадны хүн сулавтар роман бичээд дэлхийн олон хэлд орчуулагдаад мандаад байдаг. Нобелийн шагналт Гоа хэн ч билээ нөхрийн "Нэг хүний библи" (One Man's bible), "Уулын савдаг"(Soul Mountain) ном ёстой уйтгартай санагдаад дуусгалгүй хаясан. Хятад зохиолчид номоо гадаад хэлэнд орчуулуулж чаддаг, хэвлэж тараах менежментээ сайн хийдэгт л давуу тал нь байгаа байх. Манайд энэ зэрэг, үүнээс хэдэн хувь илүү бичдэг олон зохиолчид бий дээ.

Toshiloo said...

Өв уламжлал минь устан үгүй болж буйд л харамсаж байна.бусад нь хамаагүй.

oldoshaksli said...

Humuusee. Nomoo duustal ni unshij suraachee.

Tegeed ch amidraldaa neg iim nom unshchihad haramsah yu bhav. Heterhii bayan yurtunts shuu dee.

Anonymous said...

Туйпуу д байна лээ ш дээ. Тэрийг гэнэн уншигчид л уншдаг байх. Дээрх хүмүүстэй санаа нэг байнаа. Уншиж сураач ээ гэнэ үү. Уншиж сурсан хүн ийм юмтай зууралдаж цаг алдаж суудаггүй ш дээ. Хүн судлаачид тэр зүгт хүүр тоноочин мэт цувж эхэлсэн шиг гэнэ үү. Хүн судлаачид ямар аймаар явдаг юм бээ хэхэх зазаз

oldoshaksli said...

He he.
Zarim barilgachind toosgonoos saihan nom ugui shuu dee.
Bayalag amidral.

Anonymous said...

zurh sharhiran uilj duusgasan yana daa bid

oldoshaksli said...

harin tiimee.

gehdee setgeld gal bii bol zuuhand gal bii
gej ug bii dee.

мөнхөө said...

Орчуулга нь тийм ч сайн болоогүй байна лээ монгол хүний ардын ярианаас зарим зүйл хол зөрсөн олон тоо хэтэрхий их хэрэглэсэн харагдсан монголчууд хэзээ ч хоньдоо услая хоньдоо дурандая гэж яридаггүй гэдгийг мэдмээр л юм. өнөөгийн манай хэд гадаад хэлрүү бодлоггүй туйлширч эх хэлээ ч мартагнаад алдаа мадагыг нь ч олж харж танихаа байжээ мэр сэр нилээн алдаа байналээ найруулгийн хувьд харин дажгүй

oldoshaksli said...

yurunhiiduu sanal neg...

Лили said...

Buugiin domgiig unshihsan, nomiig ni oloh bgaa endees

Я.Баяраа said...

олно байхаа. Дэлгүүрүүдээр харагдаж л байды. Болохгүй бол зохиогч нь бидний дунд амьд сэрүүн ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Сайхан хэрэг шүү.

Nokia.exe said...

heleh ch ug alga.end zaluus maani tolihiltsood tend erdemted ni uhnataad,uunees davsan buteel manaid baihgui ym gej uu

Я.Баяраа said...

Байлгүй яах вээ. Байлгүй яахав. Ахан минь.

Я.Баяраа said...
This comment has been removed by the author.
Цагаан хараацай said...

яагаад бүрэн уншигдахгүй байгаан бол доо гэж гайхаад байсан, над мэт уншигч байсан байжээ. цаанаасаа уншигддаг ном гэж байдаг. Өөрийн эрхгүй гарт баригдаад, цаг гаргуулаад, зав бараад уншигддаг ном байх л. Аюурзана мундаг шүү. энэ номонд л лав тэгэж татагдаагүй нь миний буруу биш бололтой.

Anonymous said...

chonon svldg unshj duusgachd buugiin domgiig unshsn yum bn. Vnendee chonon svldiin orchuulg ni ch tm sain sanagdaguiee huduu ussunii buruu baij magadgui. Zarim heseg ni arai l nurshuu yum bilee, ymar hvmvvs ni sn gd ymr hvmvvs ni muu gd bgag ni ch oilgoh yum alga, buugiin domog bol taalagdsn shvvv

Я.Баяраа said...

sanal neg baina.

Хадбаатар said...

мэдэхгүй л юм даа юм хийгээд байгаа нэгнийгээ монголчууд шоовдорлдог нэг тийм зантай хий ярах дуртай хүмүүс ярицгаагаад бай ярицгаагаад бай. монгол хүн яагаад одоог хүртэл необлын шагнал авч чадаагүйд л учир бий дээ. хүн гайхахаар өөрсдөө л хийе дээ...

Я.Баяраа said...

uuruu l hii.

Болорхон said...

Нойр хүрэх хэсэг дээр нь хүчлэн байж уншиж дуусгасан ч уншиж дууссны дараа тийм ч амтгүй байгаагүй ээ, бүр шал амтгүй "Ану хатан" шиг ч арай байгаагүй. Ёо Ану хатныг бол гүйлгээл гүйлгээл явций ш дэ, угаасаа тийм бичлэгтэй түүхэн роман хараагүй болохоор...
Энд Бөөгийн Домгийн яриа яагаад ороод ирэв ээ, тэр бол эдэнтэй харьцуулалшгүй. Би 10 удаа уншсан ч уйдаагүй, одоо дахиад уншъя байз Хагдайгаа. бас саяхан Үзэхийн хязгаараас үзэхийн ихийг үзлээ.

Я.Баяраа said...

Aan. Yag l tiim dee. Blodog yum boloh yostoigootoo l bolj.


Bi Anu hatang tevertsen yavaa aimaar huurhun ohidiig haraad yamar uitgartai amitan bee l gej boddog.

Anonymous said...

Ай хөөрхий тэг 9000 төгрөгөөр ном авчихаад гарз гээд байгаа хүн өөрөө ичээсэй

Я.Баяраа said...

Mongold nom arhitai adil unetei.

Post a Comment