БОРООтой шүлгүүд...


ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА

***
Ай, яасан хүйтэн өдөр вэ...
Аравдугаар сарын тэнгэрээс бороо асгаад л
Гунихын шалтгаант энэ л улиралд
Гудамжаар нэл бороо шиврээд л...

Хүйтэн байна, үсээ нөмрөөд цонхны дэргэд суухад
Хүсэл минь нүдний өмнө алгуур дэвсээр газардахад
Хэдэн болжмор будаа мэт тоншоод тэнгэр өөд нисчихлээ
Хэзээ бууж ирэх бол доо тэд, алган дээр минь.

2006.10.21



ОРООЛОНГИЙН ЭЛБЭГТӨГС

***
Баярлахдаа миний базаж хаясан тэнгэрийн
Баруун зүүн хаяанд нар, саран мандана
Эрт цагийн үлгэрээр эвтэйхэн зүйж хийсэн
Эвхмэл модон орон дээр бүхий л насаа барна
Гунихрагч нэгэн хөгжмийн хэлээр надад
“Гутамшигт өнгөрсөн үүрд арилан одож
Гайхамшигт ирээдүй үүд сөхөж байна” хэмээн
Өвдөг дээрээ сөхөрч гараас минь адис аваад
Өөдөөс минь дөхсөөр бие дотор орчихов
Бодол эрэгцүүллээс илүүтэй бодит амьдралд тэмүүлж
Олж авсан бүхэн минь хоосон зугаа төдий
Бороо шиг шуугиантай насанд учрал бүхэн эмзэг ч
Орогнох бяцхан хэвтэр минь уужим амьсгалахад хангалттай.

2010.02.18



БАТСУУРИЙН БАЯСГАЛАН

***
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа.

2008.06.25



ЖАРГАЛСАЙХАНЫ ОРГИЛ

ЗУН

Энэ их улирсан бороо зогсож,
нар үүлсийн сиймхийгээр гийнэ гэдэгт итгэхгүй нь!
Энгэрт минь нэвчсэн
хүйтэн хэрнээ усархаг дуслуудыг ээ...
Итгэл болоод ирээдүйг минь урсгачихаад,
өнгөрснийг л үлдээчихсэн
Ийм хөндүүр хоногуудыг би тэгээд
“зун” гэж нэрлэх үү?

2009.1.4 нд УБ хот




ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР

БОРООНЫ ДАРАА

Б.Мөнхзолд

Борооны дараа солонго татсан
Худлаа бодол минь л татсан
Болжмор тагтан дээр минь жиргэж
Шинэхэн бодолд минь аялгуу нэмэхдээ
Даашинзныхаа хормойгоор салхи
Эрхлүүлэн ирж явааг чинь хэлсэн
Нар оройжин аальгүйтэж, аальгүйтэж жаргахдаа
Сарыг үлдээсэн. Сарны савлуур дээр
Суугаад үнсэлцэхийг минь болжмор л харсан
Борооны дараа бодол минь татсан
Худлаа, солонго л татсан




НЯМХҮҮГИЙН НАРАНГЭРЭЛ

***
Гадаа бороо орж байна
Чамайг санахаар миний доторх
Сонин сонин амьдрал
Гадаа бас тохиож байна.
Чиний инээмсэглэл миний нүдийг аргаддаг шиг
Тэр тэнгэрийн дуслууд урсаад
Газраас хараат болж байна.
Сулхан дуугаар мөрөөдлөө хэлээд
Сураггүй алсад зүсрээд ирж байна.
Чанадаас чинь наашлах дуу
Тасарсаар миний зүрхэнд
Хүрдэг шиг
Даруухан цогисоор
Бороо орж байна.




МЯГМАРСҮРЭНГИЙН ХАНГАЛ

***
Хэрэв уйлж чадахгүй бол...
Тэнгэр ширтэж удаан сууна
Тэгээд үүл болно.
Бороо болно.
Надад итгэдэг харцыг дахин гуниглуулбал...
Мартагдана, харин
Мартагдашгүй шүлэг бичиж чадах билүү...
Үхэх, Яг яруу найраг шиг
Надад цагаанаар төсөөлөгддөг
Гэрэлтээд л...
Гэхдээ сүүмгэр цагаан
Хөвөөд л...
Хөвөөд л
...
Ийм мэдрэмж төрүүлэх сонсголонт аязыг эрсээр ээ.
Одоо уйлмаар санагдвал л...
Хуруугаараа агаарт хөгжимдөхийг хичээнэ.




ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА

***
Хатсан цэцгэнд
Бороон дусал
Түйтгэр болно
Хагссан зүрхийг
Хайр мөн
Тэгж ононо.

Цацарч хагарсан
Цэцгийн дэлбээ
Цаснаас олон
Цасанд тодрох
Мөрийг нь дагавал
Гуниг л олно.

2008 он Улаанбаатар




"ХӨХ МЭДРЭХҮЙ"
шүлгийн цоморлигоос...

8 Сэтгэгдэл:

Г.Баттогтох said...

Бороо орохгүй юм байх даа Чиний нүдийг зурах юм сан... Баярлалаа

Б.Баясгалан said...

Даруухан цогисоор
Бороо орж байна... Баярлалаа

хэхэ

oldoshaksli said...

Хатсан цэцгэнд
Бороон дусал
Түйтгэр болно
Хагссан зүрхийг
Хайр мөн
Тэгж ононо.

bayarlalaa.

ha ha

Anonymous said...

энэ бороо, олон уйтгар, орчлонгийн гунигийг угааж, урсгаж одох... энэ бороо, тэнгэр хийгээд газрын амраглал, хайрын холбоос... энэ дусал бүртээ орчлонгийн өнгө гэрэл, гоо үзэмжийг тээсэн.......... Хатаж гандсан, харуусаж уйтгаласан зүрхлүү минь асгараач ариун дуслаараа, урсага итгэл алдрал бүрийн мөрийг үер буулга хоёр нүүрт хорвоогийн явдлыг нардаас арчиж цоо шинийг .............. цээжинд хурсан ... арчин од, сар шиврээч.............

oldoshaksli said...

Hotiin deeerh tengeriig hen ingetel
Minii dotorhi tengeriig hen ingetel...

Бондууш said...

ayayaya. Bayarlalaa Bayarlalaa Bayarlalaa. Saihan baina.. Saihan buteeluudiig haraad. Neg, Negeer n nerleed l ... unen galzuu gemeer.

Anonymous said...

Hariin nutgiin tengeriig hen ingetel ni gomdoochihson yum boldoo geed bichij baisan sanaand orloo,
boroo zarimdaaa tengeriin nulims shig sanagddag ch zarimdaa horvoogiin har baraaniig ugaadag shig sanagddiin

Я.Баяраа said...

Hirteshgui rashaan met huriin dusluud
Yurtuntsiin hiriig ugaan odjee...

Post a Comment