Эвлэршгүй дайсан, хагацашгүй анд минь билээ...


Эвлэршгүй дайсан, хагацашгүй анд минь билээ сэтгэл минь чи

Эрүүдэн шүүж болдоггүй гавъяа шиг ял билээ сэтгэл минь чи

Энэлэл хайр, хорсол зэвүүцлийн илдийг хурцлагч
Эмзэг атлаа хүнд зэвсэг юм сэтгэл минь чи

Ертөнцийн амьдрал баян ч чиний энд хүрэхгүй
Ер бусын сэлүүрт хөлөг онгоц юм сэтгэл минь чи

Авсан дотор ч баяртайяа сэрж мэдэх
Аз жаргалын сэрүүн хүйтэн зүүд шүү дээ сэтгэл минь чи

Зам зуурын салхин Зандааг сэмрээж орхивол
Завсарт нь бүтэн үлдэнэ ээ сэтгэл минь чи



Яруу найрагч Б.Занданхүү

11 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Солгой хоолойтой хорвоод, зөв өнгө нэмэх гэж ирсэн найрагч эгчийн ирсэн өдрийг хүндэтгэн мэхийе.

Б.Баясгалан

oldoshaksli said...

Ai minii duuch shuvuud...

jirgedeg goo chamin shuvuud...

Лили said...

setgelee gej

oldoshaksli said...

setgel gedeg erhten...ch bas bish yumshig...setgel uuruu setgel ch bish yum shig...

S.Nachin said...

amidrax xiigeed vxex 2 ymrch yalgaaguig
amisgaliinhaa chimeenees olj tsochixod,.,.,.,

oldoshaksli said...

tsochin davhiisen biyer mini
tsohiloh tsus hurtel unu munhiin hemneltei...

Р.Улам-Оргих said...

taalagdsan bolgoo,

Арима said...

Аз жаргалын сэрүүн хүйтэн зүүд шүү дээ сэтгэл минь чи

aaiiiiii goy shuleg unshuullaaa Zandaa egch ta hoyr

oldoshaksli said...

hunii yumaar huudegnej hanahiim bish. Bi yamar.

Б.Батзаяа said...

Эрт сайхан цаг дор сэтгэгдэл гэдэг элбэг сайхан байж дээ.

Я.Баяраа said...

одоо ч гэсэн.

Post a Comment