...Хаа нэгтээ дурласан хүүхэн хүлээх шиг...


...Хаа нэгтээ дурласан хүүхэн хүлээх шиг
Хачин битүүлэг, өчүүхэн баяр ч үгүй
Найз нөхөд, үл таних хумүүс сүүдэр мэт
Нимгэн үүлс, жихүүн үдэш хүйтэн дарс мэт
Догдлон түгших нь хүнтэй учрахыг мэдрэх шиг, хүнээс хагацахыг бас мэдрэх шиг
Догдлон түгших нь бүхнийг орхихын харамсал шиг
Үл ойлгогдох, алсын, хэрэггүй баярыг хүлээх шиг
Од мэт чулууд хөлийн дор бүдэг бадаг
Чулуу мэт оддын зүг одоход ойрхон.
Намайг ер ямар нэгэн орчлон хүлээх шиг
Намайг дурлалт хүүхнээс илүү цаг хугацаа татна.



Тодорхой шүлэгч Б.Одгэрэл
(Өдөр бүрийн шүлгүүдээс)

6 Сэтгэгдэл:

Р.Улам-Оргих said...

todorhoi shulegch gedg ni todorhoi... tsag ulirah tusam

oldoshaksli said...

ungu orno oo gedeg shig...

Б.Баясгалан said...

Please God, give us back B.O......

Anonymous said...

хй хй сонин л юм. энэ ямар гээч холбоос бээ, ямар гээч зүйрлэл бээ эсвэл зүгээр л солиотой амьтан, бүгд утга төгс, агуулга төгс, хамгийн энгийн бас үнэн байж л үүрд үлдэх... энэ бол хог байлаа

oldoshaksli said...

Hogtuugch l hoguiin sav ruu ungiidug.
Utul doroi setgeltend uurdiin divaajin ch tam met sanagddag...

Б.Баясгалан said...

Эргүү нэргүй.

Post a Comment