Бие, галбирлаг сарны доор



Д.Ган-Очирт
Бие, галбирлаг сарны доор...
Би, дүүгээ олж харлаа.
Үүлнээс дээгүүр
Үүлнээс доогуур олж харлаа.
Үл үзэгдэх
Ил үзэгдэхийн нууцад олж харлаа.
Илт орших
Эс оршихын нилбусунд олж харлаа.
Бие, галбирлаг сарны доор...
Би, дүүгээ олж харлаа.
Гуниг ч үгүй,
Хэнэг ч үгүй, хөгийн муу цаг хугацаанд олж харлаа.
Гудиг ч үгүй,
Гутах ч үгүй, хэдийнийй муу шүлэгчийн сэдхилд олж харлаа.
Ханах ч үгүй
Хаширах ч үгүй, хайр сэдхилийн тамд олж харлаа.
Бие, галбирлаг сарны доор...
Би, дүүгээ олж харлаа.
Бүхий л сэдхилээр нь олж харлаа.
Бүүр сайн олж харлаа.

2008 он




Яруу найрагч Л.Мягмарсүрэн
"ХӨХ ДАРС" ном

124-р тал

0 Сэтгэгдэл:

Post a Comment