Танайхаас явсан миний мөрийг...


Танайхаас явсан миний мөрийг
Тандаж жаахан ажаарай, бүсгүй минь
Чихэнд чинь дуулгаж амжаагүй
Чиний тухай шүлгээн би
Ташуу жалгын хунгарт
Ташуураар бичиж орхисон шүү
Тэр шүлгийг цэцэг болохлоор
Тэнд хоёулаа уулзъя, бүсгүй минь

2003.05.20




Яруу найрагч Х.Нямхишиг
"Зун гээсэн чөдөр" /2010/ ном
46-р тал

1 Сэтгэгдэл:

С.Начин said...

Чамайг санах
Сахал ургах шиг
Санамсаргүй
Сайхан, бас муухай
Чамайг мартах
Сахал хусах шиг
Зориуд
Зовлонтой,бас тааламжтай
Мартлаа ч, мартлаа ч
Маргааш нь бас л
Сахал ургах шиг санагдах
Чи
Үхэсний минь дараа, арай
Үс ургадаг шиг

Post a Comment