Улаангом


Хавар гэдэг улирал энэ хотын
Хаагуур нь ороод хаагуур нь гарсаныг
Хагацангцй төрх санагалзангуй нүдтэй
Хайнгахан иргэдээс нь хэн ч санахгүй
Бас охид нь нялхаараа төлжиж
Барилга байшин шиг сэтгэл үхжихийг
Хэн ч анзаарахгүй

Гэвч энд хавар хаанаас ч юм
Ирдгээрээ л ирж
Гэвч бас хаашаа ч юм
Буцдагаараа л буцжээ
Үлдсэн нь гэвэл ийм нэгэн
Хагацангуй царай, санагалзангуй нүд
Хайнгахан инээх өсгөлүүн охид
Хааяахан мэндлэх дүнсгэр хүмүүс...

Улиангар нэгэнтээ навчлаад
Нэгэнтээ нүцгэрсэн ч
Улиангар улааран навчлаад
Ногоорон нүцгэрсэн ч
Цөхрөлтгүйгээр хавар энэ бүхнийг
Цөлийн балгас болтол нь давтсан ч
Улам биежих уйтгарын манандаа
Улам улам дасан живж
Үй олноороо гансран суугчдын
Үүрдийн амирланг олсон хот.

15 Сэтгэгдэл:

С.Начин said...

hariad ireech

Я.Баяраа said...

Harin ee huu.

С.Начин said...

2 burhandaa morgood nutgiin xdn tolgoddoo susgeljheed irsnene deeree xo

Мөнх хас Н.Бэгтэр said...

Улаан гом улаан Баяраа хоёр ихэр юм
Уусан дарс цуулсан үг цугтаа юмсандаа...анд минь.

Я.Баяраа said...

tend bi sarhaduulgui saihan amardag yum l dee. Usnees nyalhiin uner unerteed l yavchina shu dee. Dagshin oron.

sy said...

“100 thousend poets for change”-iig unshlaa...then..
Xa xa. ug n Ganchimeg guai chin Buyanzaya guain nariin bichig bish "Chuluut mongol" xk-nii manager, tsaashilbal Ser-Odiin bolood Mongoliin Zohiolchdiin evleliin shagnalt zohiolch,ushuu tsaashilbal...za za uuruu medeh bailgui dee..Uneheer eleg tataam hugjiltei bichsen bna...

Я.Баяраа said...

u bichlegee anduurch comment uldeehiimaa.
bayarlalaa. Uhaarlaa.

SY said...

uu sanaataigaar end bichsiimaa.. chi admin yum chin deed commentiig deletelchxuu??eniig ch bas????????????????uhaarahaar yum bicheegui bolohoor sorry.... ta nart bugded chin amjilt husey... bi tiim ch ih yaruu nairag sonirhdoggui l dee.. gehdee shulgiin sain muug yalgadag..ta nariin huvid hichneen sain bsan ch hurdan hugatsaand busdad uursdiiguu taniulah gej heterhii ih hicheegeed bgaa yum shig sanagdah yum.. tsag hugatsaa l haruulna..

SY said...

Gehdee buruugaar oilgov.. bi ene blogiig heleegui yum shuu.. m.erdenezaya@rocketmail.com

Я.Баяраа said...

oo ta buruuguur oilgoson bololtoi. esuul bi buruu nuansaar hariulsan bna.

yur ni bol tanii heldeg zuv. Interneted idevhtei buteelee tavij yaria urnuuldug bolhoor humuus tegj boddog baih. gehdee bid altan taizan deer tiim ch idevhtei humuus bish. Tiim bolhoor neg ih aihgui baigaarai.

Zochilj baigaarai.

SY said...

hi commentuudiig ustgah bolomj baina uu??

SY said...

medeelel hariltsaanii hugjliin shine shatand neteer buteelee taniulahiig yur n bi maash zuv gej boddog. magadgui chamd bish uur busdad tegj heleh heregtei bsan baih l daa.. uur uursdiin erin uydee tanigdah n ahmad uyiihend taniulahaas amarhan baih..
ingehed ireeduin yaruu nairgiin shine ursgaliig yamar baina gej bodoj bna? ahmad uyee nyats daraad l shuleg gedeg chin iim yum bdagiin gej haruulj chadah uu?? galsansuh modern ursgal gargaj irsen shig ta nar tuunii modernoos modern ursgal janriig gargaj ireerei..gehdee mun chanar n ursulduhduu gol n bish hugjil gedgiig daguulj bh heregtei baih.

Я.Баяраа said...

сайн яруу найраг, муу яруу найраг гэж үгүй. Гагцхүү яруу найраг хэмээх тогтмол хэмжигдэхүүн нэг л бий. Энэ талаасаа бодвол энэ бол хэмжих үнэлэх шаардлагагүй зүйл. Зүгээр л илэрхийлэл юм л даа. Гэхдээ энэ илэрхийлэлийг тайлбарлах /тайлах/ нь олон нийтэд ч бүтээгч хувь цөөнхөд ч ач холбогдолтой. Гэтэл манайхан тайлах гээд тайраад хаячихдаг. Бүтээлчид чиглэсэн сөрөг довтолгоогоо үадлан шинжлэл гэж ойлгоод шүүмж гэж нэрлэдэг. Эндээс л манайхны эх адаггүй мэт хэрүүл эхэлж байгаа юм. Гэхдээ энэ маргаанд цэг тавих ганц л зүйл бий. Энэ бол Цогоо ахын минь хэлснээр ХААН ТЭНГЭРИЙН НУГАН ҮР ХЭМЖЭЭГҮЙ ЭРХТ ЦАГ ХУГАЦАА юм даа. Энэ бол библийн эхлэлээс ч давсан санаа шүү. Гэхдээ энэ өол зүгээр л нэг шүлгийн мөр...

Б.Баясгалан said...

Галсансүх орчин үе гэдэг юмыг, орчин үеийн яруу найраг гэдэг юмыг нээчихсэн юм уу?

Нас яваад юмны учир начир ч ойлгохоо байж дээ.

Я.Баяраа said...

uuriin bodol uurtuu zuv, uruul mah biyedee zuv tagtaa mini.

Post a Comment