ЦАГ МӨРНИЙ ЭРЭГТ

Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
Өглөөгүүр ганганалдан ганганалдсаар одсон шувуудын
Өнчин цэнхэр өд хаа нэгтээ хөсөр хэвтээ гэхээс
Өр нимгэрэн сэтгэл гунднам.
Ай хөөрхий шувуудын хагацлын дууг
Аль нэгтээ рүү урсах цагийн шар мандалд эрнэм, би
Намрын аньсганаас сэм сэмээр бөмбөрхөн нулимс шиг
Навчис уй шивнэн асгарна.
Аяа !
Шувуудын дуу навчисын уйтай сэрчигнээг
Зүрхээ даран чагнахуй
Аялгуунд нь би уусна.
Тэгээд
Тэгээд тэсгэлгүй их гансарлын дуу зохионом.
Өөрийн жаргалыг гансарлын дуугаар хайлж

Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана.

1993

Яруу найрагч Д.Цогбадрах
"Цаг хугацаа мэндэлхээс өмнө" номоос...

5 Сэтгэгдэл:

Г. Оргилболд said...

Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
Өглөөгүүр ганганалдан ганганалдсаар одсон шувуудын
Өнчин цэнхэр өд хаа нэгтээ хөсөр хэвтээ гэхээс
Өр нимгэрэн сэтгэл гунднам.
Ай хөөрхий шувуудын хагацлын дууг
Аль нэгтээ рүү урсах цагийн шар мандалд эрнэм, би
Намрын аньсганаас сэм сэмээр бөмбөрхөн нулимс шиг
Навчис уй шивнэн асгарна.
Аяа !
Шувуудын дуу навчисын уйтай сэрчигнээг
Зүрхээ даран чагнахуй
Аялгуунд нь би уусна.
Тэгээд
Тэгээд тэсгэлгүй их гансарлын дуу зохионом.
Өөрийн жаргалыг гансарлын дуугаар хайлж
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана.

Я.Баяраа said...

Б.Баясгалан said...

Цогоо ах "Цаг мөрний эрэгт" гэж сайхан шүлэг бичиж Мөнхтөр ах, Лхагваа эгч хоёр хамтын номоо гаргахдаа найзынхаа энэ шүлгээр нэрлэж "Цаг мөрний эрэгт - Алс ариусахуй" гэсэн нэртэй ном гаргаж байсан гэдэг.

солгой үгс said...

Гайхалтай юм аа.

Я.Баяраа said...

Хэн нэг маань бурхан байдаг.

Post a Comment