Гуниг гаслант оюун санааны оргил цэгт...




Эмгэнэн гашуудах, баясан инээхийн хооронд
Эцсийн эцэст ялгаа огт үгүй
Гуниг гаслант оюун санааны оргил цэгт
Гутрал цөхрөл мөн чанараа алдана вий

Биеийн зовлон мэт сэтгэлийн тамаас тэгэхээр
Бидний хэн нь ч ангижирч чадахгүй вий
Сэтгэлийн зовлон биеэс хагацахын цагт л
Сэлүүн аниргүй бүхнийг угтана вий

[Тэр орныг нээж олсон нэгнийгээ
Тэг дөрвөлжин авсан хийгээд
Тэнгэрээс үүрд нууж
Тэгээд гансран шаналцгаана]

Харах нүдэнд торохгүй болсон хүмүүсийн
Халуун илчээр үүрд дутна гэхээс
Эмтрэн шаналах эрэмдэг сэтгэлийг
Эмгэнэн гашуудахуй л аварч үлдэнэ вий.

7 Сэтгэгдэл:

Bexenzvrxt said...

энэ шоуны дараа ингэж ихээр шүлэгт шунах юм гэж бодсонгүй.

Я.Баяраа said...

hunii ali neg erhten deer ongodiin tseg baidag yum...

beku8 said...

[] хаалттай хэсэг ямар мундаг болоо вэ? хаалт их гоё шийдэл болсон юм шигээ.

Б.Баясгалан said...

yun show, yun haalt bolood yavchihvaa? chinii shuleg bish yum uu?

mon bol uneheer uneheer...

Бум said...

Энэ үнэхээр тасархай шүлэг болжээ. Хэн нэгэн яруу найрагчаас нэг л ийм шүлэг үлдчихсэн байхад би лав илүү шунахгүй. (Баяраа чамайг үүнээс дээрийг гаргахгүй гэж байгаа юм биш шүү. Энэ байтугайг гаргах болтугай)

Solera said...

Яруу найрагч.

Я.Баяраа said...

bayarlalaa.

Post a Comment