ҮҮРИЙН АНИРГҮЙД


Царцанги, саарал үүрээр гэнэтхэн сэрчихлээ.
Цас нэвсийтэл даржээ.

Шаналал, эмзэглэл минь
Чухам хэдийд одсоныг мэдэхгүй
Цайр нь муудсан толь шиг надаас илүү гэгээтэй
Цас гялбахад л санав шүү.
Урьд шөнө энд гишгээд
Тэр салхивчаар гарчээ гэлтэй
Хоёр жижиг бойтогны мөр
Хөнжил дээр үлдсэн нь
Зүрхэнд тавьсан оёдол
Хөндүүрлэх мэт үрчийжээ!
Эгэл жирийнийг эл долд бодож
Инээдтэйг гунигтай, гунигтайг инээдтэйд санаж
Эрхэмсэг цээжиндээ хоёр гараа зөрүүлсэн
Ихэмсэг, хүйтэн амьтан болчихоогүй байгаа даа, би чинь!

Царцанги, саарал үүрээр гэнэт сэрчихлээ.
Цас нэвсийтэл даржээ.

1993






Яруу найрагч Ц.ТӨРТАЙВАН
“ШҮҮРС” /2009/ ном
96-р талд буй.

7 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Эгэл жирийнийг эл долд бодож
Инээдтэйг гунигтай, гунигтайг инээдтэйд санаж
Эрхэмсэг цээжиндээ хоёр гараа зөрүүлсэн
Ихэмсэг, хүйтэн амьтан болчихоогүй байгаа даа, би чинь!

Я.Баяраа said...

Харин ээ...

Anonymous said...

shuleg gej eniig l heldeg bh.
orgil.j

Bexenzvrxt said...

Сайхан шүлэг юм даа. сайхан дуулсан байна

Я.Баяраа said...

яруу найрагч

arius said...

Сүүлийн 4 мөр яг одоо байгаа байдлыг минь маш сайн тодорхойлж байх. Улам л мэдрэмжгүй хүйтэн болоод байх юм даа би....
Миний блогт орж урам өгдөгт их баярладаг шүү

Я.Баяраа said...

gants ch hun blogt chin zochlohgui bol
gartsaagui bayaraag uhsen gej bodooroi.

Post a Comment