САЛХИ ИСГЭРЭХ НАМРЫН ҮДЭШ

Өдөр богино, нүд ирмэхийн зуур өнгөрнө

Өнө эртний юмс шарласан навч шиг сэрчигнэнэ

Өөртөө хүйтэн, өрөөлд хэнэггүй явсандаа зовох адил

Өргөн хорвоогоос дөлсхийж гуниглангуй бодол төрнө.


Бүсгүй түүний минь санчиг жихүүн салхинд сэрвэлзэж

Бүүр түүр амьсгаа нь жаврын үзүүрээс үнэртэнэ

Нүдээ аньж, алдаж эндсэнээ эргэцүүлэх агшинд

Нүгэл дүүрэн хорвоод чи зурвас гэрэл шиг гялсхийнэ.


Өөдрөг бодол, сайн сайхны сүүлчийн зул

Өргөн хорвоод шингэсэн нарны бүдэг цагаан гэгээ

Хэрсүүхэн бодол, зэлгээхэн сэтгэл

Хэн хэн маань анир чимээгүй...


Цувны хормой л чимээтэй дэрвэж

Цуцсан шувуудын жигүүр исгэрнэ.


1987



Яруу найрагч Ц.Төртайван

“ШҮҮРС” /2009/ ном

64-р талд буй...

6 Сэтгэгдэл:

Solera said...

gunigtai

... said...

saihan

П.Намуун said...

чиний аватар чинь тульский токарев дээр гардаг дима шиг харагдаад байхы

Я.Баяраа said...

Намуу минь дээ. Энэ чинь Олдосхаксли шүү дээ.
Тэр жаахан гажиг нь үнэн л дээ. Тэхдээ л тийм өөдгүй алуурчин биш.

Anonymous said...

gunig tgd nulims

Я.Баяраа said...

ene hoyor ug magadgui yaruu nairgiig hamgiin iheer tuluulj chadna baih

Post a Comment