
* * *
Бие биеэ гомдоож, битүүхэн атаархалд автдаг
Бигнүүхэн, бачуухан энэ амьдралд би хайртай.
Сүүлчийн зоос, сэтгэлийн гэгээгээ нөхөртөө өгөх гэж
Сүйд болж явдаг энэ л амьдралд хайртай.
Хорсох гуних тусам хорвоо ойртож амт нь мэдрэгддэг.
Хоргодох дурлах тусам хорвоо алсалж хайран санагддаг.
Хүсэл хяслын аль нэг нь алга болчихвол
Араг яс нь хайлах шиг нурж л унана даа, хөөрхий...
1993
Яруу найрагч Ц.Төртайван
“ШҮҮРС” /2009/ ном
114-р талд буй...

10 Сэтгэгдэл:
Төгсгөл нь янзтай юм байна. Энэ ямар хүн байна аа.
Дээр нь нөгөө хэний бллог дээр байдаг. хэний ч билээ нэг мэс засалч зураачийн зураг гоё байна. хэхэ. майр уймраа сээгий
Дорнодод амьдардаг шүлэгч гэнэ лээ. Би ингэсхээд зургийг нь блогтоо тавина аа.
Зургийн хувьд Ихбаяр гээд залуугийн блогоос авчирсан. Дээр нь дарвал орчино. Ихбаярын хувьд АЛТАН ХАЛЬС гээд хагас сайн болгонд Занадуд арт кино гаргадаг залуусын нэг. Саяхан болсон 48 цаг кино наадамд түүний бүтээл тэргүүлсэн бөлгөө.
Дууддаг нэр Ааяак тэр залуугийн хэхэ
тийм байх шүүү
thanks saihan murtuud ba
uneheer mundag bichdeg yum bna. nom ni bga yu.
sonirholtoi zuragtai saihan shuleg bh chin ve :)
Энэ хүний ном ИНТЕРНОМ дэлгүүрт 3000-аар зарагддаг.
Харин надаас авах болно 300 000-аар авч болно.
chamaas aviy
tootsoog belneer.
Post a Comment