ПИКАССО ба МОДЕЛЬЯНИ


Пикассогийн амьсгал хураахын өмнөх сүүлчийнг үг нь “МОДЕЛЬЯНИ” байжээ. Аяа Модельяни хэмээх энэ нэр П.Пикассогийн зүрхэнд насан туршид нь бидний ярьдагаар “шар ус” хуруулжээ. Яагаад?
Эртнээс Пикассо уран зураачийн хувьд Модельянигаас олон зүйлээрээ дутуу гэдгээ мэддэг байв уу? Үгүй бол миний мөнхийн өрсөлдөгч гэж тооцов уу? Үнэхээр энэ тэнцүү өрсөлдөгчид гэж байдаг бол энэ хоёр эрхэмийн нэрийг л хамгийн түрүүнд дуудах нь лав. Сальери хөгжмийн зохиолч мөн ч Моцартын дэргэд бол харьцуулашгүй дооогуур жагсана. Артюур Рембо, Поль Верлен хоёр өрсөлдөгчид биш найзууд, Роберт Фрост мэдээж Эзра Пуандыг шүтэн бишрэгч байснаас өрсөлдөгч биш. Харин Пикассо, Модельяни бол хойд мөсөн далайн хоёр том мөсөн уул гэсэн үг.
Тэр уулс хоорондоо шүргэлджээ. Зарим хүн мөргөлдсөн мэтээр ярих, бичих дуртай. Гэвч хэмх мөргөлдсөн мөргөлдөөгүй хамаг зүйл тодорхой байжээ. Хэн нь хэн бэ? гэдэг. Учир нь Модельяни, Пикассотой мөргөлдөх хүсэлгүй байв. Харин Пикассо Модельянитай байнга шүргэлдэж байхыг хүсдэг байжээ. Яагаад?

video

Гертруд Стайн Пикассогоор ч тэр, Модельянигаар ч тэр өөрийнхөө хөргийг зуруулжээ. Сүүлд нь тэр эрхэмсэг хатагтай Модельянигийн зурсан зургийг “энэ бол жинхэнэ –БИ” гэж айлдсан гэдэг. Пикассогийн олон гэрлэлт, нэр алдарын төлөөх улайрал, коммунист намд элсэх, Ленины шагнал хүртэх, улс төрийн хачин мэдэгдэл хийх энэ бүхэн түүнийг олон нийтэд эрт танилцуулжээ. Олон юманд сатаарсан Пикассо жинхэнэ уран зургаасаа холдчихож. Гэтэл Модельянид нэр алдар, мөнгө төгрөг, саатах сатаарах олон зүйл байсангүй. Ганцхан зүйл байсан нь “уран зураг”. Олон юмтай байх хүсэл ч түүнд байсангүй. Яагаад?
Өрсөлдөгч, хүчирхэг дайсан. Тэмүжинд Жамуха байжээ. Бүр хүүхэд байхдаа л Тоорил вангийн гэрт ил цагаан өрсөлдөнө. Тэмүжин байнга эрт босож, хамгаас түрүүлж, нойронд сэргэг, номонд мэргэн нь тодоржээ. Зарим мэргэд Жамуха үгүй бол Тэмүжин тал нутгийн язгууртнууд дундаас тодорч гарч ирэхгүй байсан ч гэдэг. Ямар ч байсан хүчирхэг өрсөлдөгч биднийг улам хурцалж, асан дүрэлзүүлдэг билээ.
Ялимгүй няцалт. Улс төрд тийм байх л даа? Харин урлагт бол өөр гэж үздэг хүмүүс өнөөдөр ч бидний дунд бий.
Европчууд хэзээнээсээ өөртөө дайсан хайж олоод өрсөлдөж эхэлдэг. Харин дорнын бидэнд өрсөлдөөн үймээн бус амар амгалан чухал гэж зарим хүн номлодог.
Тэгвэл Пикассод Пикассо болохын тулд өрсөлдөгч хэрэгтэй байжээ. Өөрөөсөө сул дорой өрсөлдөгч сонгох нь утга учиргүй хэрэг. Илүү эрх мэдэлтэй байвал шударга өрсөлдөөн үйлчлэхгүй. Илүү авьяас билигтэн байвал өөрөө л амьтны элэг доог болох төдий өнгөрнө. Яг л Ван Гогийн найз зураач шиг. Тэгэхээр түүнд байж болох хамгийн сонгодог өрсөлдөгч Модельяни байв.
Бид Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн хоёрыг хоорондоо таагүй харилцаатай байсан гэж ярилцдаг. Үнэн худлыг бүү мэд. Нэг үгээр өрсөлдүүлэхийг хүссэн байж ч болох юм. Үгүй бол тэр хоёрыг мөргөлдүүлж дундаас нь ашиг хонжоо олохыг хүсэгчдийн мөрөөдөл байсан ч юм билүү?
Парис хот. 1919 он. Тас харанхуй шөнө. “Ротандо” уушийн газар. Кокто, Пикассо, Модельяни бүгд ширээн тойроод сууцгаана.

video

Хатуу архи, тамхины суунагласан утаа. Энэ бол 2004 онд Ника Дэвисийн найруулсан “Модельяни” киноны эхлэл хэсэг. Ноён Гийом Аполлинэр хэрэв амьд байсан бол яруу найрагч биш худалдаачин шиг төрхтэй сууж байх байлаа. Даанч тэр 1918 онд бурхан болчихсон. Харин яруу найрагч Блез Сандрар аль 1917 онд Модельянигаар зургаа зуруулчихсан. Харин Пикассо энхтайвны цагаан тагтаагаа ч зураагүй байсан үе.
Яагаад ч юм бэ? сүүлийн үед бичиж байгаа зүйлийн дундуур заавал дурсамж шургачихгээд болохгүй болжээ. 1980-аад оны үе юмдаг. Зөвлөлт улсад хэвлэгдсэн шинэ маркнууд Төв Шууданд худалдаалагдаж байв. Нэг хөөрхөн цагаан тагтааны зурагтай маркны буланд Пабло Пикассо 100 жил гээд өвгөжөөр хүний зураг байсан юм. Анх Пикассо гэдэг нэрийг тэгэхэд сонсож өнөөх маркыг их л нандигнан хадгалсан юмдаг. Хожим орос голдуу маркны минь цуглуулгаар том охин минь тоглоод дууссан билээ. Пикассо гэдэг тагтаатай марк яасныг бүү мэд.
Харин Ника Дэвисийн кино надад хачин хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм. Хэд дахин үзсэн. Үзэх тусам ганцхан зүйлд гүн бат итгэсээр байлаа. Одоо ч хэвээр.
Пикассо ба Модельяни. Жинхэнэ энэ тэнцүү өрсөлдөөн. Бусад нь зүгээр л амьдралын хошин шог. Бальзакийн “Хүн төрөлхтөний шог” гэдэг шиг. Тэд хэзээ ч муудалцаж байсангүй. Ван Гог, Гоген хоёр шиг зам замаа хөөсөнгүй. Тийм өрсөлдөөнд ялагч гэж бас үгүй. Лимоновын номонд бичсэнээр Гоген Таити яваад тэндээ сураг алдарсан бол саяхан Ван Гог тариан талбайд өөрийгөө буудаж хороогоогүй болох нь батлагджээ. 14 настай хоёр хүү буугаар тоглож байгаад сум алдчихсан нь тариан талбайд зураг зураад зогсож байсан Ван Гогийг оночихсон гэнэлээ. Зураач хөвгүүдийг буруутгалгүй шүүгчдэд “би өөрийгөө буудсан” гэж хэлж амжсан гэдэг. Тэдний хувь заяа ингэж шийдэгдсэн бол Пикассо, Модельяни хоёрынх бас л өөр өөрийнхөөрөө ...
Харин бид сүр жавхлангаа бадруулсан ялагчийг хайгаад байдаг. Үлгэрт арван таван толгойтой атгаалжин хар мангасыг эрэлхэг хүү хуу устгадаг шиг. Ямар ч аргаар хамаагүй ялагч тодруулахыг хүснэ. Дайнд ялагч, спортод ялагч, амьдралд ялагч, улс төрд ялагч. Бүх зүйлээс ялагч хүлээнэ. Өрсөлдөөнийг эцсийн ялагчаар тодруулдаг сэтгэлгээ хэзээ хоцрогдох вэ? Дандаа ялагчтай кино, Америк сүржигнэл энд буруутай юу? Дайснууд нь буудаад л байдаг, буудаад л байдаг. Манай ялагч хүний урманд шархдах ч үгүй, ядаж энд тэндээ шалбарах ч үгүй, булчин шөрмөс нь зангираад үзээд л байна. Үгүй бол өрсөлдөөнөөр дүүрэн амьдралын сурталчилгаа. Өс хонзон. Ариун цагаан бодол санаагүй баахан өс хонзон санагчид. Урлагт зөрчил үгүй бол урлаг биш болжээ. Баян хүү ядуу охинд дурлана. Публий Терензийн “Хадам эх” жүжиг шиг удалгүй охин төрхөмөндөө буцна. Шалтгаан нь баян хоосон. Зөрчил нь мөнгө. Ердөө ийм хялбар тэмцэл. Ялагч нь хайр сэтгэлээсээ урваагүй залуу хос. Өдөр бүхэн ийм зүйл үзэхээр аяндаа амьдрал бол ТЭМЦЭЛ тэгээд зөвхөн ЯЛАЛТ гэсэн үзэлтэй түмэн хүн төрөн гаржээ. Тэр хүмүүст Пикассо, Модельяни хоёрын харилцаа ямар ч сонирхолгүй, ямар ч зөрчилгүй, ердөө хоёр тэнэг зураачийн хоорондын атаархал төдий ойлгогдоно.
Модельяни хайртай Парисынхаа гудманд хүнд зодуулж, хайртай эхнэрийнхээ гар дээр 44 насандаа амьсгал хураана. Пикассо бараг 100 хүрээд насны доройтлоор нүд аньжээ. Гэвч Модельянигаас хойших бүх л амьдралдаа тэр түүнтэй өрсөлдсөн хэвээр байв.
Хэзээ ч тэр хоёр бидний мэдэх цаг хугацаанд дайсагналцаж байсангүй. Магадгүй бидний хэзээ ч ойлгохооргүй оюун санааны хязгаарт юу болж өнгөрснмйг таашгүй.
Тиймээс л бидний мэдэх цаг хугацаанд Пикассогийн хэлсэн сүүлчийн үг “АЯА, МОДЕЛЬЯНИ...

video


Зохиолч П.Батхуяг
2011 он

17 Сэтгэгдэл:

Orgil Jargalsaihan said...

ene kinog uzchiheed hesegtee ooriigoo hen bolohiig martchihsan shuu.

Enbos said...

yag odoo ene kanug uzej bnam, saihan niitlel, shuud uzmeer sanagduulsan kanunii ner helsend bayrlavaa

Я.Баяраа said...

MODIGiin tuhai kinog mani ni butneeree ni tavichdiimuu. Bur zagatnaad baihii.

Orgil Jargalsaihan said...

Монгол хэлээр олдох болов уу

Enbos said...

uzchihlee, yostoi yanziin kino blaa, uilj ch neg uzlee ineej ch neg uzlee gej.

Gustav Klimt-n tuhai neg kino bas bnaa, zuraachdaar jaal zanimaldaadhay

Bexenzvrxt said...

Зэвүүн кино байна лээ дээ. кино гэснээс Сало гээд бүр галзуу кино байн лээ. Сабтай нь татаж баахан зовсны эцэст дуугүй үзсэн ч солиотой кино болохыг нь мэдсэн дээ.

ollie said...

МОДЕЛЬЯНИ-г үзчихээд, Пикассо бол өөдгүй хөгийн гар гэсэн бодол төрж байж билээ. Одоо ч тэр хэвээрээ, яагаадчийн бүү мэд :Р

Enbos said...

Галсаагийн "хамгийн дургүй зураач Пикассо, хайрладаг зураач Модильяани" гээд мөрүүд байдаг даа. Нөхөр энэ киног үзчээд бичсэн байхаа хэхэ

Я.Баяраа said...

Оргил...
Монголоор олдоно байх аа. Саяхан олон нийтээр гарч байсан. Надаа харин англиараа бий.

Энбос...
Галсаа ах арай үүнээс улбаалж бичээгүй байх аа. Сэтгэл гэдэг эрхтэнийх нь гадрыг харсанаас хойш түүний уран зургийн таашаалыг би бага зэрэ ойлгох болсон. Климт гэснээс б иймэрхүү намтрын киноны цуглуулгатай болъё гэж би саяхнаас бодох болсон. Тийм кино байвал файлаар ч хамаагүй өгөөрэй?

Бэхэн зүрхт...
Би чамд Содомын тухай нэг ярьж байсан даа. Наадах чинь өнөө Паззолини гээд солиотой италийн кино ш дээ. манидаа өгч үзүүлвэл баярлаад ханашгүй. Файлаар байсан ч хамаагүй.

Олли...
Цаадах чинь хэлсэн байдаг ш дээ. "Авьяастнууд хуулж суутнууд хулгайллдаг" гэж. Эндээс л тэрний хэн байсан талаар товч тодорхой ойлголт авчиж байгаам.

Solera said...

Гол нь... кино, зөвхөн кино.

Б.Батзаяа said...

Моди гэж...

Я.Баяраа said...

Ямартай ч Модигийн зургийг хархаар тачаал хөдөлдөг л юм даа.

Б.Баясгалан said...

Mодигийн зургийг хараад тачааддаг гэнэ үү? Энэ Баяраа хүү юу ярьчихав? Яахаараа эр хүний... Заза байж болноо болно, хэхэх.

Enbos said...

Klimt, Salo 2-g roommate-r chine hurguulsen boloi

Мөнх хас Н.Бэгтэр said...

Хамгийн ойлгоход бэрх хэцүү хүмүүс бол зураачид тэд ойлгогдож эхэлбэл урлагт нэгэн төрлийн ухралт бий болно.Тэд оньсогыг бүтээдэг.Тэр оньсогыг нь тайлах гэж хүн төрлөхтөн хичнээн ч зууныг элээдэг юм мэдэхгүй.Энэ тунгалаг хараатай зохиолчийн нэг талын ойлголтыг нөгөө талтайгаар ухан бичсэн нь үнэний ор орын ортой зүйл л дээ.Маргах магадлах зүйл бидэн дундаа байх ёстой юм.Тэгэхлээр юу хэлэх гээд байна гэхээр хэлэх гээд байгаагаа л хэлэх гээд байгаа юм.Алга ташилт хэд хэдэн янз цуурай нь нэг гэдгийг бас бодмоор.Хэн болж үлдэх бус хэн байж чадсан нь чухал юм.Модельяни бол Модельяни л байж чадсан л байхгүй юу.Пикассо бол Пикассог бий болгож байгаа тэр бүх зүйлийн нэгдмэл "эго" төвт хандлагыг өөртөө ч өрөөлд ч бий болгохыг хичээдэг байсан хүн.Модельяни бол өөрийн гэсэн хэлбэртэй зураач түүгээрээ урлагийн мөн чанарт хүрэх гэж тэмүүлсэн үүгээрээ л том,том ч мөн чанартай зураач байсан.Пикассо ч ялгаагүй.Харин хаана огтолцох вэ? гэдэг л асуудал байгаа юм.Хүн чанар мөн чанар.
Аль аль нь агуу зураачид маргах ёсгүй үнэн гэж бас бий.

Orgilbold said...

ta nariin yriand elbeg delbeg oroltsohson. bugded chin sn shniig husye. udahgui ineej uulzay. sn suutsgaj bgaarai.

Я.Баяраа said...

TAGTAA.
End bi MODIgiin zursan zuragnuudiin talaar l yarisan yu m l daa.

ENBOS
Huleen avch gunee talarhsan boloi. Mergen humuun tanaa. Manidaa torrent herhen ashigladgiig zaaval bayarlana aa. HE he.

Bekter
Пикассо бол Пикассог бий болгож байгаа тэр бүх зүйлийн нэгдмэл "эго" төвт хандлагыг өөртөө ч өрөөлд ч бий болгохыг хичээдэг байсан хүн. ene ugiig chin unshaad uuriinhuu tuhai unshih shig sanagdlaa.

ORGILBOLD
Hayag chin togtoogdson. Hayag mini bas todorhoi baigaa.

Post a Comment