Шүлэгчийн зовлонг шүлэгч ойлгоно
Шөнийн одод шүлэгчийг ойлгоно
Өвсний зовлонг шүлэгч ойлгоно
Өдрийн од шүлэгчийг ойлгоно
Анир чимээгүйд бодлогоширч суугаа
Аугаа найрагчийн үлдээсэн мөрийг
Зуун жилийн дараа цэцэгс бүрхээд
Зулзаган хус шиг охид зүүдэлнэ
Усанд унасан сарны дүрсийг
Уусан архиндаа амилуулж боддог
Ялдамхан бөгөөд гэнэхэн араншин
Яруу найрагчаас гаралгүй яахав
Амьдын хорвоод араншин нэгтэйдээ
Араатан чоныг шүлэгч л хайрлана
Амьдрахын төлөө янхан болсон
Арчаагүй бүсгүйг шүлэгч л ойлгоно
Ядуугийн зовлонг ядуу л ойлгоно
Яруу найрагчийг зовлон ойлгоно
Шаналахын зовлонг шүлэгч л ойлгоно
Шартахын зовлонг архичин л ойлгоно
Үзээгүй үнэнээ эрж явсныг нь
Үхэл хэмээх үнэн л ойлгоно оо
1991.11.02

"Энэ ахын тухай нарийн нандин мэдээлэл байвал надтай хуваалцаарай!
Чин зүрхнээсээ баярлана".


11 Сэтгэгдэл:
ямар ч байсан тэр их сайхан шүлэг бичдэг байсан гэнэ лээ, домог мэт амьдарсан,
хэ хэ
бүүр гүнзгий... лав баталгаатай мэдээлэл.
гомо байсан гэх юм билээ
гэсэн мэдээлэл хүсээд байгаа юм уу?
heleh uggui bol helgui baij sur!!!!!!!!!!
"ХЭЛГҮЙ БОЛООД ДҮЛИЙ БОЛ ХҮН РҮҮ БИТГИЙ ЗАЛГАЖ БАЙ" БААВАРСҮХ.
heleh uggui bol helgui baij sur!!!!!!!!!!
Намайг ойлгодогт чинь баярладаг шүү хэ хэ.
Бэгтэр
Баярла баярла. Гэхдээ бүү хэтэр.
би ийм л яруу найрагчыг хүндэлдэг... салхинд туугдсан хамхуул шиг байхыг үл хүснэм.!
Uul met shuleg
Us met ursdag yum
Post a Comment