СИЭ ГҮҮРЭН ДЭЭР ЗҮҮД ЗАМХАРХУЙг нэгэнтээ уншаад...


Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Манж үндэстэн Еэ Гуанчинь хэмээх зохиолчийн нэгэн уран туурийг Г.Аюурзанын хэвлүүлсэн орчуулгын өгүүллэгийн цоморлигоо

с нь олж уншиж болмуй. Миний хувьд тун сонгодог найруулгатай санагдсан. Хар багаасаа уншсан болхоор миний бодол санаа Аюурзана гуайн хэл найруулгаас төдий л хол бэлчиж чаддаггүй. Угаасаа манай үе, 2000 оноос хойших уран сайхны сэтгэлгээ ганц л хүний өмнө, түүний өмнө өртэй.

Хятадуудын хэл хугармаар нэр тэдний текстийн амтыг хэд дахин бууруулж орхидог. Хятадуудын залхаг ахуйн тухай анхдагч төсөөлөл маань ч үүнд ташуур өгдөг. Гэхдээ хятад гэдэг миний өнгөцхөн төсөөлөлтэй төсөөлөлгүй, зарим хүний ойворгон геноцид санаархалтай санаархалгүй агуу үндэстэн билээ. Тэд оршсоор байгаа нь л олонх үндэстэнд харшлах хачин зүйл болдог. Гэхдээ тэдэнгүйгээр, нэн ялангуяа өнөөдрийн ертөнцийг төсөөлөхийн эрх алга.

Гэхдээ СИЭ ГҮҮРЭН ДЭЭРХ ЗҮҮД ЗАМХАРХУЙ дээр өгүүлсэн политический асуудалтай огтоос холбоогүй билээ. Ерөөс миний олж таниснаар политика хэмээх грээг гарвалын энэ сайхан үгтэй холбогдох зүйлс өнөө цагт дархлагдсан хулгайчдын нааддаг амь дүйсэн тоглоом төдий л юм. Хулгайчдад насан туршийн үйл хэрэг гэж үгүй. Тэдэнд зуурдын эрх ашиг, зуурдын нөхөрлөл л бий. Гэхдээ эрүүл саруулаар сэтгэдэг, шударгуу иргэний хувьд амьдрал гэдэг өөрөө их үйлс, амьдралыг туулна гэдэг нэр төрийн хэрэг билээ. Тийм ээ, амьдрал хэмээх их үйлсийн талаар Сиэ гүүрэн дээр зүүд замхархуйд өгүүлнэм.

Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Энэ нэр анх яг л ЖО ЮУГИЙН ГАЛТ ТЭРЭГ шиг сонсогдож билээ. “Жо Юугийн галт тэрэг” гэж юу вэ? гэж үү. Жо Юус Трэйн бол хэдэн долоо хоногийн өмнө миний үзсэн хятад канууны нэр анам. Тэр кинонд холын хотод амьдрагч яруу найрагч залуу руу нүүдлийн шувуу шиг ирж буцах нэгэн бүсгүйн тухай өгүүлдэг. Нүүдлийн шувуу шиг биш юм байна. Тэр бүсгүй өдөрчийн газар галт тэргээр сэгсчүүлэн байж найз залуу дээрээ долоо хоногт гурвантаа ирдэг юм л даа. Бас гурвантаа буцдаг. Гол дүрд нь суут Имоугийн салсан эхнэр тоглодог. Нэр нь Гу Си билүү, Жу Си ч бил үү. Ямартай ч тэр ямар ч кадрыг таашаалт үзэсгэлэн хийгээд, тачаалт хүслэнгээр дүүргэж орхидог юм.

Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Өгүүлэгч вээр чин гүрний үеийн язгууртан гэр бүлээс гаралтай, хэт дорно хийгээд зэрлэг хувьсгалын цаг үеийг ижилхэн туулсан бүсгүй бөлгөө. Зурагтынхны захиалгаар юухан хээхэн бичиж амь зуудаг түүний гэрт нэр мандсан загвар зохион бүтээгч нэгэн эртний хийцтэй цоо шинэ даашинз авчирж өгснөөр өгүүллэг эхэлнэ. Эхлээгүй юм байна. Бүх юм дизайнерыг ирхээс аль эртээ өрнөчихсөн байсан юм. Өрнөөд барахгүй төгсчихсөн байлаа.
Хамаг юмны эхлэл магадгүй хэн ч билээ нэг олон эхнэртэй чингийн үеийн язгууртны гэр бүлд толгой дээрээ хоёр хөөрхөн эвэрмэгтэй хүүхэд төрснөөс эхэлдэг юм. Тэр нь эвэртэйгээр барахгүй бие нь гэж битүү хайрс. Манжийн лааст империор Пү И сэнтий холбироод удаагүй тул Нурхачийн шууд угсааны хүн болох гэрийн эзэн өнөө хүүхдээ амилсан луугийн бүрэлбаа гээд шүтэж өгнө. Даан ч тэр нь хар багадаа өнгөрчихнө. Хүүг төрөөд удаагүй цагт Даогийн нэгэн мэргэн лам гурав, найман насанд нь хичээтүгэй гэснийг ухвар мөчид эх нь эс ухамсарласнаас гэрээсээ анх гарч үзсэн зожиг хүү СИЭ гүүрнээ өдөржин сууснаас сахуу татрангийн оёго нь хөдөлж ийм юм болдог. Бүрлээч хүү айл гэрийнхээ зургаа дахь хүү нь юм л даа. Тэгээд зургадуур гэж дуудна. Зургадугаар бол өгүүлэгчийн бага насны хамаг зөгнөл мөрөөдлийн биежил юм уу даа.

Өгүүлэгчийг барагцаагаар хөл, хэлд ороод байхад эцэг нь ядуу хороололд дагуулж очно. Тэнд амьдрагч СИЭ хүүхэн гэрийнх нь үйлчин байгаад өдгөө эцгийнх нь нууц амраг болсон ажээ. СИЭ бээр нэгэн хүү төрүүлсэн нь зургадугаартай адилхан эвэрмэгтэй агаад ЭЦЭГ түүнийг төрсөн хүүгээ хэмээн хайрлаж, эрх охиндоо зургадугаар ах чинь хэмээн танилцуулна. Ийнхүү эцэг, охин хоёр дундаа “Зургадугаар” хэмээх нэгэн нууцтай болно. Нууц удалгүй задарч, СИЭ хүүхэн хорвоогоос халин одсон ч ядуу хороололд очиж тоглодог байсан Зургадугаарыгаа өгүүлэгч эс мартмуу.

Даогийн лам жинхэнэ зургадугаарын тухай зөгнөхдөө “Хэрэв энэ хүү ядуу айлд төрсөн бол их сайн явах байж” гэсэн юм. СИЭ хүүхний хүү чухам тэр л янзаар явсаар соёлын хувьсгалын томоохон толгойлогч болно. Язгууртан гарлаасаа болж өгүүлэгчийн арван дөрвөн ахан дүүсээс нь зөвхөн долдугаар ах нь амьд мэнд үлдэнэ. Мэнд үлдсэн ах дүү хоёр эх өөртэй зургадугаарыг цаг ямагт гэр бүлийнхээ нэгэн гишүүнд тооцож, хожмоо Иргэн улсын цуутай зураач болсон долдугаар бээр “Би түүнийг ямагт өөрийн төрсөн ахаа хэмээн хайрлаж явдаг”-аа охин дүүдээ хэлдэг юм.
Соёлын хувьсгалын ав хоморгоноос золоор мултарч, нутаг заагдсан өгүүлэгч вээр нэгэнтээ томилолтоор Бээжинд ирээд байхдаа нэрд гарсан нэгэн дизайнерийн яриаг зурагтаар үзэх агшин таарна. Үе дамжсан оёдолчин гэдгээрээ яг л манай дээхэн үеийн сэхээтнүүд малчин гуйлгачин гарлаараа бахархдаг шиг бахархан ярих залуугийн дор гарах нэрийг хараад өгүүлэгч уулга алдан баярлана. Тэр нэр бол олон жилийн өмнөөс холбоо тасарсан зургадугаар ахынх нь овог билээ. Жан овогт оёдолчин.

Жан овогт оёдолчин сайн карер хөөснийхөө ачаар харш шахуу юманд амьдардаг ажээ. Өгүүлэгч олон таван үггүй ахаа гэж бодож явдгаа хэлсэн авч зургадугаар түүний үгэнд жирийн боловсон соц кадрын хариулт л өгнө. Тэгээд эцгийг нь хэзээ ч ааваа гэж санаж яваагүйгээ тун боловсноор илэрхийлэх нь тэр. Гэвч энэ үгс нь түүний сэтгэлийг угаасаа хэлсэн үг биш байсан нь өгүүллэгийн төгсгөл хийгээд эхлэлд гардаг цайвар ногоон даашинзаар илэрдэг. Язгуур угсаа, үгээгүй дорд гарвал, аж төрөлийн тэнгэр газар мэт зөрүүгээс үүдсэн үзэн ядалтын дөл он цагийн салхинд хэдийнээ унтарсан ажээ. Уг даашинзыг өтөл оёдолчин бээр сэтгэлийн хамаг ураа шингээн төгс урлаад хүүдээ өгч явуулсан юм. Тэр өөрийн хайр хүндэтгэлийг хэзээ ч амаар, биет үйлдэлээр илэрхийлж байсангүй. Гэхдээ л тэднийг холбосон сэтгэлийн шижим хувцасны оёдол шиг үл анзаарагдам хэрнээ гүн бат оршсоор л байжээ. Зургадугаар хар багадаа СИЭ хүүхний амьд ахуй цагт охин дүүдээ зориулж хүүхэлдэй хийснийгээ ичээд ч юм уу өгч чадаагүй юм л даа. Тэр хүүхэлдэй цайвар ногоон даашинзтай байсан юм аа.

Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Үйлийн үрийн утас цаг хугацааны зүүгээр зүрх сэтгэлийг минь хөвөрдөн одно. Оногдсон буландаа хяран суугаад оногдсон бүхнээ сэтгэл дүүрэн эдлээд сонгосон амьдралынхаа оргил цэгт, тэр цэгтээ галзуу солиотой байсан ч хамаагүй зөн совингоороо холбогдсон хэн бүхнийхээ сэтгэлд цучил төдий ч хамаагүй гэрэлтэж байх нь л чухал. Барин үл тогтох үелзээн мэт гань гансралын үүдээр шагайхуйд бүгт дуун салхины ширхэгээр дамжин хэнгэрэгийг минь дэлдмүү. Хэн тэнд тэртээ дээр бөмбөлөг бөмбөлөг гэрлүүд анивчин буйг үзэж халдах дуун исгэчих авианаас холуур нимгэн нимгэн мөрөө барласаар мөргүйд гарч, мөр балархай хэл утга балархай суунам. Тэнд л, тэр цээжний гүнд л тийм омголон агаад эрэмгий нь саяхансан.

Ай, Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Бүсгүй хүн бол цаг хугацааны гүүр. Тэд улиран мартагдсан домог дурсамж, үзэн ядалт хайр дайсагналуудыг халуун хэвлийдээ уулзуулж, тэдний бие хийгээд сэтгэлийн шимээр бид сэтгэлийг зааглагч хүйтэн мөрнийг туулан учирдаг бөлгөө. Нэгэнтээ тийн учирсан аваас хүний амьдрал хэмээх их үйлс чухам мөн чанараа онох амуй. Тийм ээ, амьдрал гэдэг их үйлс ажгуу. Ариун гэгээн бүхний зүг бүсгүй хүн хөтлөн аваачму.

11 Сэтгэгдэл:

Anonymous said...

За тийм л юм даа хө мань сайн ойлголоо "дэлхийн сонгомол дээр байдаг байхаа хальт уншиж байсан юм байна ахиад сайн нягтлан умшияа.Энэ бас зөв л дөө хө уншсан номныхоо талаар саналага юугаа солилцож зурж тэмдэглэж байх нь хэрэгтэй мэт санагддаг.За тиймийн тул бусдыг уншина гэдэг бусдын тархиар сэтгэхийн нэрээр өөрийн тархиндаа хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чухал л юм даа.
Манайхан ном дор мөргөмүү л гэхийн гүй ээ мөргөөд яахуудээ тэрийг чинь уншдаг эдэлдэг эргүүлдэг эргэцүүлдэг байх хэрэгтэй баймаар байгаа юм.

Хадаг хэвэнд боогоод авдрын ёроолд хадгалах тавиур дээр баахан ном тоосонд даруулж байлгахын нэр бол номтой нөхөрлөдөг уншдаг мэддэг хүнд бол яав ч зохих зүйл биш.Нэгэнт уншиж мэдсэн номоо бусдад өгч уншуулж цаад хүнээ гэгээрүүлэхэд уншихын бичихийн утга учир байна биздээ.

За нэг ийм лүгээ төслүү л юм даа манай Баяраа бас юу уншихаа мэддэг хүн мэдсэнээ бас хуваалцдагт чинь талархнам.

За даа тэгээд та нар номын дэлгүүр ороод ажиглаад байгаарай.Уншдаг хүн худалдан авагч гэж 2 ялгаатай харагддаг юм миний хувьд.Нээх гял цал болсон юмнууд ном энэ тэр ярьж уншиж мэддэг юм шиг харагддаг нэг хэсэг байна тэд яахуудээ за танайд сүүлийн үед бээстсээлэр болсон ямар ном байна.Тэрнээсээ хэдийг боогоодох даргадаа өгөх гэсийн найздаа төрсөн өдрөөр нь өгөх гэсэн юм энэ тэр гээд л гүйээ болно л доо буруу юу байхав гол нь тэд уншдаггүй байхгүй юу.Номд бэлэг сэлт цаад хүндээ боловсролтой уншдаг хүн болж харагдах гэсэн үүднээс ханддаг нь бүүр нэг харагдаад байдаг юм. За энэ ч дүүр ч миний л бодол.

Уншдаг хүн бол ондоо илт харагдана нүд нь өөр байдаг юм.За наад бээстсээлэр болоод Байгаа Шүүдэрцэцэг гэж хүүхэн чинь юу юм юу бичсэн болоод мандаад байна энэ тэр гээд хардана биздээ.Наад үнэн дээ таарсан тйим сайн ном уу энэ тэр гээд шалгааж харагддаг байхгүй юу.Энэ л дөмөг номдоо гэснийг лангуун доор хэвтэж байсан ч олж хардаг байхгүй юу.

Худалдагч яахав давын өмнө зарахаа л бодно биз дээ. Бичиг ч нь харин ээ...

Хас Бэгтэр

Anonymous said...

За тийм юм даа хө мань сайн ойлголоо. "Дэлхийн сонгомол" дээр байдаг байхаа мань хальт уншсан сайн нягталж умшаяа.Энэ зөв л дөө хө уншиж мэдсэнээ бусадтай хуваалцаж зурж тэмдэглэдэг байх нь зүйтэй мэт санагддаг.За тэгээд уншина гэдэг бусдын тархиар сэтгэхийн нэрээр өөрийн тархиндаа хөрөнгө оруулалт хийж буй хэрэг тэр мөн биз дээ.
Манайхан номон дор мөргөмүү л гэхийн гүй ээ мөргөөд яахын тэрийг чинь эргүүлдэг тойруулдаг эдэлдэг хэрэглэдэг эргэцүүлж тунгаадаг баймаар байх нь зөвтэй юм.
Хадаг хивэнд ороогоод авдрын ёроолд хадгалах баахан ном номын тавиур дээр тоос тортгонд даруулж хэвтүүлэхийн нэр бол номтой нөхөрлөдөг ном уншдаг хүнд яавч зохих зүйл биш.Уншиж мэдсэн номоо хэрэгтэй хэрэггүй нь ялгаж сайныг нь сорчилж мууг нь муулсан ч одоо болох шүү дээ бусадтай хуваалцдаг өгч уншуулдаг гэгээрүүлж гийгүүлэхэд уншихын ч бичихийн гол утга нь бий байх байх мэт бодогдоно.
Зарим нэг нь номын хулгайг хулгай биш гэж хуцах энэ тэндээс тэдэн ном шаагаад энэ тэр гэж ихэд сайрхан ярих юм.Хүний үнэ цэнэтэй юмыг зөвшөөрөлгүй шаах чинь хулгай одоо мөн биз дээ.Шаалтуураар биш шалтгаанаар уншмаар.За энэ яахуу та нар номын дэлгүүрээр ороод хараад байгаарай уншдаг хүн худалдан авагч гэж хоёр ялгаатай харагданаа.Нээх гял цал болсон нээх уншдаг царай царайлсан дураакууд бол ингэнэ ш тээ.За танайд сүүлийн үед бээстсээлэр болсон ямар ном байна төдийг боогоодох даргадаа өгөх гэсийн найз даа төрсөн өдрөөр нь бэлэглэх гэсийн гэнэ буруу юу байхав.Гол нь уншдаггүй байхгүй юу тэд сайн муу гэж ялгалгүй авч харагдаад байдаг юм.
Уншдаг хүн бол нүд нь их өөр байдаг.За хө танайд бээстсээлэр болоод байгаа энэ Шүүдэрцэцэг гэдэг хүүхний чинь ном тийм мундаг ном уу.Юу юм хэн юм юу бичцэн болоод бээстсээлэрдээд байгаа юм энэ тэрийг шалгааж эгүүлж тойруулж харагддаг байхгүй юу.Энэ л дөмөг гэсэн номоо лангуун дор хэвтэж байсан ч олоод харчдаг юм.
Худалдагч яахуудээ зарж борлуулахаа л давын өмнө бодно дог доо.Гол гогцоо нь юу уншихаа мэддэг ушдагаа мэддэг байх нь чухалсан уу л гэж баахан юм хуцах шив дээ анд нь Баяраа минь бага тойруугын балгас минь дотроо гэгээтэй баядын агсам яруу найрагч минь.
Хас бэгтэр

Жаргалсайханы ОРГИЛ said...

зөвшөөрөлгүй шаах чинь хулгай одоо мөн биз дээ.Шаалтуураар биш шалтгаанаар уншмаар

Enbos said...

За би, гитад хэл жаахан гадарладаг, орчуулга сэлт оролддог хүний хувьд иймэрхүү орчуулгуудыг тулган үзэж, нягтлан хянаж суудаг багахан хоббитой билээ. Аюур ахын энэ орчуулгын хувьд зарим нэг үгийг өөрөөр орчуулсан, дундаас нь ганц нэг өгүүлбэр хаягдсан тохиолдол гарсан боловч, яаж ийм уран тансаг орчуулвааа гэж одоог хүртэл толгой сэгсрэн суунам би.

жич: Баяраа гуай миний Камю-г өгөх цаг болсийм бишүү, жил тойрлоо хөөе, багшийн минь гарын үсэгтэй эд байгаам шдээ.

Б.Батзаяа said...

Бүсгүй хүн бол цаг хугацааны гүүр.
Гоё хэллээ.

Б.Баясгалан said...

Тэр ганц нэг өгүүлбэр дундаас нь гээсэн, хоёр гурван үгийг өөр үгээр хэрэглэсэн нь дам орчуулгаас л болсон байх.

Энэ талын гашуун туршлагатай хүний хувьд хэлье. хэхэ

Я.Баяраа said...

Бэгтэр...
Баярлалаа хөө. Миний блогийн түүхэн дэх хамгийн том сэтгэгдэл байлаа.

Оргил...
Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгал үгүй.

Энбос...
Би нээрээ зохиолчийнх нь зургийг хайгаад олоогүй ш дээ. Манидаа олоод өгөөч.
Жич: Надад l'etranger-ийн 3 орчуулга гурвуулаа байлаа. Одоо ганц нь ч үлдээгүй байна. Гайхаж цөхөөд л сууж байна. Бас нэг шаалтуур нь л шаачлаа.

Заяа...
Учиртай 3 киноны дуу сайхан болсон байна лээ шүү. Баяр хүргэе!

Тагтаа...
Та агуу хүн билээ.

Б.Баясгалан said...

minii facebook dotor zurag ni baigaashdee...

Я.Баяраа said...

OO TIIMUU. aVAAD TAVICHII TEGUUL

Арима said...

Нэрнээсээ авахуулаад л сэтгэл татам өгүүллэг дээ.

Жо Юугийн галт тэрэг нээрэн гоё кану блээ.

Я.Баяраа said...

tiish dee. Yostoi goyo kino. Huu ee ter. Gu SI..

Post a Comment