...зөвхөн нарыг vлдээх...


video

ОКТЯБРЬ

Нэг мянга есөн зуун арван долдугаар онд ертөнц дээр алдарт
Октябрийн хувьсгал мандаж
Энэ өдрийн наранд vйлдвэрчин тариачны алх хадуур өндөр өндөр гялалзав
Уралын баруун этгээдийг гэнэт улаан туг бvрхээд дарлагдсан ардуудын
сэтгэлийг хөдөлгөв
Зөвлөлт засаг тогтнож ертөнцийн чих нvдэнд хувьсгалын дуу, гэрэл зэргээр тусав
Ильич багшийн ариун суртал, vйлдвэрчин ардын халуун гараар бvтсэн
Октябрийн хувьсгал
Зvvн европ, Умард Азийн оронд урьд vзэгдээгvй гайхамшигт шинэ орчлонг тогтоов
Зуун зуун жилд оршин суусан хааны ширээг тvлхэж зальхай Керенскийн
сvрийг зайлуулав
Оросын уудам сайхан орныг бузарласан хөрөнгөтөн газрын эздээс
Yйлдвэрчин тариачин өөрийн орныг цэвэрлэн авав
Тvмэн оны харанхуй тvvхийг халсан Октябрийн хувьсгалд дэлхий дахин
цугаараа цочин ширтэв
Газар бvрийн пролетари нарт яруу уриа сонсогдоод өргөн жагсаалын
холхи зам тодров
Колони ба хагас колонийн тvмэн ардыг нойрноос сэрvvлээд vнэнч шударга
хань нөхөр нь төрөв
Будангуйрсан ертөнцийн байдлыг тэгшлэн засах хvчтэй долгион хөндлөн шуугив
Болшгvй болсон хуучин орчлонгийн бузар явдлыг бут эвдээд бас дахин шинэ ертөнцийг тогтоох Октябрь
Баруун Европт Америкийн vйлдвэрчинд vлгэр болоод таван тивийг
бvрхэх Октябрь
Байн байсаар бvх дэлхийн Октябрь болж хуучин байдлыг цөм халаад,
зөвхөн нарыг vлдээх Октябрь






Яруу найрагч
Дашдоржийн НАЦАГДОРЖ

8 Сэтгэгдэл:

Навч шиг... said...

би хуучин хүү өгүүллэгийг уншиж их олон шагнад авсандаа, бага ангид байхдаа...
бүр 1-р ангид байхдаа, хуучин хүүг минутаар уншуулаад би түргэн уншлагын аварга болж байлаа,тэгээд дараа уран уншлагын аварга... заза өөрийгөө баахан магтчлаа...
...тэр тэнгэрт сайхан амьдарч байгаа байхаа...

Anonymous said...

Агуу их октябрь ч яахуу агуу их Нацагдорж нь хэрэгтэй юмдаа бидэнд одоо тиймээ хө Баяраа.
бэгтэр

Б.Баясгалан said...

"Монголын дуу хоолой радио ярьж байна..." гээд Баянаа эгч, Бямбацогт ах хоёрын дуу гарах юм даа...

Я.Баяраа said...

Natsgaa bol OD

Жаргалсайханы ОРГИЛ said...

Нацагаа ах бол үнэхээр анги л даа. Гэхдээ мэдээж бас л хоёр талтай.

Я.Баяраа said...

Suu bileg neg l nuurtei. Surch huulagsan tumen nuurtei...

Жаргалсайханы ОРГИЛ said...

Манайханы яриад байгаа шиг "бурхан" бол биш л дээ. Нацагаа ахын амьдарч ахуй үед дэлхий нийт аль хэдийнээ тасарчихсан байсан. Мэдээж монголчуудын хувьд миа л байсан л даа. Гаднаас юм үзэж, нүд тайлж ирээд, өнөөгийн мань мэтийн оролдож ядаад байгаа юмны үндэсийг тавьж өгсөн үйл хэрэг нь бол агуу. бүтээлийн тухайд агуу юм үнэндээ бол байхгүй л дээ. үгүйсгээд байгаа юм биш шүү. Таньд бодол байдагчлан энэ миний л бодол.

Я.Баяраа said...

tegelgui yahav. Tsag uye buhen uur uuriin duuchtei. Tsag uye davj duulj chadsan ni l uldeh horvoo. Uund aviyas chuhal ch alsiin haraa, bolovstol ch bas shiidverleh huchin zuil.
Natsagdorjid ali ali ni baijee huurhii.

Post a Comment