
Тэнд л...
Тэр цээжний гүнд л
Тийм омголон агаад эрхэмсэг нь саяхансан...
* * *
Цэнд-Аюуш андын "Манан дундуур..."-аас хэдэн шүлэг дуудсугай. Энэ өдөр тэр хорвоод ирсэн бөгөөд, эрхэмлэн хайрлаж явдаг шүлэгчдийн минь тэргүүн эгнээнд тэрээр омог бардам зогсдог билээ.
Миний бодлоор яруу найраг үнэн байхын, бас омог бардам байхын урлаг. Анддаа урлал бүтээл арвин, утга төгөлдөр амьдрал хүсмү!
Шөнө
Дугуй тэнгэр дор гуниг хөглөрч
Дулаан гэр дотор янжуурын утаа үүл мэт үзэгдэнэ
Ганц цагаан лааны нулимс Дашбалбарын боть дээр унаж
Гадаа нэг саарал тагтаа будаа нэхэж зогсоно
Дэрэн дээрх Нямсүрэнгийн номноос
Усанд хөлөө дүрж
Өвсөөр арчин гоо бүсгүй дуулна
Дэргэд минь хэнч байхгүй юм шиг би л ганцаараа сонсож
Дэндүү аз жаргалтай
Дэндүү уй гунигтай
Гадаа өнөө л янзаараа шонгийн хэц улиж хашааны сүүдэр өтгөрөөд
Гацаа минь улам хуучирна
Хаалга бид хоёр
Хавсрага шуургыг л тэсээрэй хаалга минь
Хачин гунигтайгаар дуугарахад чинь би дуртай
Дулаан орноосоо босож хэзээ ч би чамайг түгжихгүй
Дуугарч л байвал болоо
Тос нэхсэн нугас чинь ямархан сайхан дуутайг
Тоостод өөр хэн ч мэдэхгүй
Хожмоо би чам шиг нэг хаалга болоод
Хойрго нэгэн хүүг яруу найрагч болгоноо
Цасан шуургатай шөнө
Цасан шуургатай шөнө дүүгээ хүлээж суухад
Цаг явж өгдөггүй зовлонтой юм
Цасан шуурганд дүү минь даарч яваа гэхээс
Царай минь өвлөөс хүйтэн
Дулаан орон дээр дуг нойр минь намайг хүлээвч
Дур минь гадаа
Хэцээрээ шүгэлдэх шонгийн модны дор
Хэзээ ирэх бол гэж нүцгэн зогсоно
Цасанд дуртай дүү минь хаа яваа бол гэж
Цагаа харвал ганц хормын өмнөх бодол
Царай шиг минь хүйтэн өвлийн шөнийн арван хоёр цаг
Цас сонсогдож байна

17 Сэтгэгдэл:
12 сар мөн ч их буян хийжээ, бусад саруудыг бодуул. хэ хэ
Цаг хугацааг хуваахдаа зүрхээ ч бас хэрчин тасдсан хүн төрөлхтөөн гэж.
Сайхан шүлгүүд байна. Цэнд-Аюуш-т орчлонд хөг нэмж ирсэнийх нь баяр хүргэе /баярлалаа ч гэмээр юм уу???/.
Баяр хүргье эээ!!!
цаг хугацаа хүмүүнийг соронз мэт татах юм даа...
Yaruu nairagch etseg bolno gedegt yamagt yaruu saihan ul tasarna gesen ug ee...
Хав хар ч бас муухай юм аа
Deer ni tsav tsagaanaar bichseniig harahgui baina uu.
Esvel Ayushiin shuleg tiim baina uu.
Hojduu ch gelee bayr hurgey. tegehdee bur davhar davhar bayriin mend yum bn.
nudnii shiltnuudiin unshih husel ermelzeliig bodoltsoj blogiinhoo devsgeriig songomoor shuu bayraa hehe
oilgoloo. Deegii egch ee.
hoyor gurvan honogoos iluu enguun bolgono oo.
Баяраа блогийнхоо өнгө үзэмжийг жаахан функциональ чанарт дөхүүлээчээ. Өө, Дээгий эгч хэлчихсэн байсан юм уу? заза.
ta yanzlaad uguuch
chin setgeleesee guij baina.
Тэгье тэгье. Баяраадаа юу гэж үгүй гэхэв?
Bayarlalaa.
BAYARAA ni.
За баларсан шүү, Баяраа минь! Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэж болсон шүү. Чи өөрөө харж байгаа биз дээ? Хамаг юмыг чинь устгаад хаясан...
Тагтаа...
Îäîî ãî¸ áîë÷ëîî. ¿ëäýñíèéã íü ººðºº ãÿëàëçóóë÷èõ áîëõîîð ñàíàà çîâîëòã¿é ýý.
Post a Comment