Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал...

Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал
Миний толгойн дээр цайр тогтлоо
Чөлөөтэй дуугарах нь битгий хэл
Чангахан амьсгалж болохгүй
Чөдөртэй морь шиг явсаар залхлаа
Үеийн залуус минь дарга болох
Үерт автаад урслаа
Үнэнч нөхөд минь
Үмх хоолоо бодоод дуугаа хураалаа
Улаангомын гудамж гэрэлтэй ч
Уушиг нь дотор минь утаанаас өөр зүйл алга
Үнэний харшилтай хүмүүсийн дунд
Үнэн гэдэг овогтой явах хэцүү юм
Хуурай баасан гарагийн хуулиа
Хотын дарга зөрчиж дарс залгиллаа
Энгийн ард цагаар баярлаж
Эрхэм түшээд нар сарыг сольж цэнгэлдлээ
Мөнгөтэй хүн мөнхрөхөөс бусдыг хийж
Түшмэлийн үүдэнд
Ардын амьдрал дуусаж байна
Хулгайн модны ардаас
Хуйлаастай зөвшөөрлийн бичиг нисэж ирдэг болоод удлаа
Байгаль орчны байцаагч нь
Хоер давхар байшин бариад Амьдарлаа
Жийпийг цагдаа зогсоохоо байснаас хойш
Жил хэдэн ч удаа солигдов
Төв талбайд
Цэдэнбал “хөл дээрээн” босож
Цэцэн ухаан тэнд булшлагдав
Намыг дагавал нарны гэрэл гэдгийг
Нарны доорх хүмүүст тунхаглав
Залуу хүн үг хэлэх байтугай
Завьжнаасаа шүлс дусаахыг хориглов
Төрийн алба
Төгрөгний уурхай болов.




Увс аймгийн "MBC" телевизийн
хөтлөгч редактор
С.Анхбаяр

16 Сэтгэгдэл:

Б.Манлайбаяр said...

Bolor tsomoor bol uzegchdiin alga tashiltand nam daruulah shuleg bna sh dee he he...

Solera said...

Юун хөөрхөн ийн

Б.Манлайбаяр said...

Rapper Gee ahad avaachij uguud duu hiilgiuulvel od bolohoor shuleg bn he he...tuunii Rhymebook neg ch gesen uran buteeleer zuzaarag gj he he...

Я.Баяраа said...

Ardiin nuruun deer sandailsan arhichid...

Жаргалсайханы ОРГИЛ said...

Үнэн л хэлсэн байна даа.

Я.Баяраа said...

Unenees unen yum daa. Chaavaas.

Anonymous said...

bi uuniig hoorhon esvel bolor comd oroh shuleg gj bodohgui bn, zugeer l bgaan l ene, bgaagaas bgaan shuude

Я.Баяраа said...

medeej.

Uunees uuruur evtei ilerhiilh yamar ch bolomjgui sh dee. Yur ni.

Я.Баяраа said...

Охинд минь гацуур засаж…
Эхнэр минь хурдан ир гэнэ
Орчлонд мэндлээд
Олон хоноогүй ч
Охиндоо аав нь хайртай
Ээж чинь намайг
Эмэгтэй хүнийг “орноос” өөр газар хайрлахад сургасан
Харин чи аавийгаа
Хугас шил юмнаас татгалзаж харихад хүргэсэн
Тэнгэр мэт агуу амьдрал
Тэнэгүүдийн гарт байх нь элбэг юм аа, үр минь
Хүмүүс жүжгэнд уйлах мөртлөө
Жигшүүрт дасах нь амархан
Өөрийнх нь жижиг мөртлөө
Өрөөлийнхийг хэлбэргүй гэж муулна
Хүн сүрэг дотор
Хүүхдээ хаяад явахыг тэвдэхгүй
Үхтэл үр харам гэдгийн
Үнэнийг нь аав нь ойлгож байна
Эргэн тойрны буртагт
Нүд эрээлжилж
Зангиатай хүмүүс одоо
Зад баярлаж байхад
Хөршийн эмээ чинь
Хоолны махгүй хонож байгаа
Чамд энэ бүхнийг яриад яахав дээ
Гэхдээ миний охин том болоод үүнийг
Чанга уншаарай….

tuunii bas neg shuleg

Anonymous said...

Nice one :D

Я.Баяраа said...

hn

Тошилоо said...

Сайхан л шүлэг

сэтгэл хөдөлж байна

Сэтгэл хөдөлгөж чадаж байгаа бол бүтээл гэсэн үг

Туурвиад л байх хэрэгтэй

хүнийг шүүмжлээд байдаг гарууд

өөрийгөө эхлээд харчихаасаа

Я.Баяраа said...

horvoo chin toli bish haranhui angal shuu dee.

Кена said...

ийм л залуус эх оронд минь байгаад өдөр бүхэн энэ хорвоод талархана

Я.Баяраа said...

aaya. Anhaa chi harjiinuu

Мөнхбаяр said...

Анхбаярын бас нэг шүлэг:

Залуу хүнийг
Зав л гарвал бөхийлгөөд
Эмэгтэйг нь ардаас нь
Эрэгтэйг нь урдаас доромжлоод байгаа
Эрэмдэг ертөнцөд
Эрхэм бардам зан минь дуусч байна
Сарын орлого
Саяхны үрлэгэ хоёр
Сар дэлхий шиг заагтай байхад
Сайхан амьдарч байна гэж, би яаж инээх юм
Даргынхаа өмнөөс дуугарч чаддаггүй ч , эргэн тойронд
Дарвалзаад байгаа шударгуудын өмнөөс
Нүүр хийх газар олдохгүй юм
Зайтайгаар нь түрийвчиндээ амьдарч
Зайрмаг нэхэхээс нь өмнө, охиноо
Тэр аз жаргал руу тэмтэрч байгаа
Мянга мянган залуусын цуваанд, тэр
Барлагуудын цуваанд
Алхахад нас хайран байна
Амьдрахад утга нь хайран байна
Эзэн , боолын нийгмийг , бид
Эрх чөлөө хэмээн баярлан угтаж
Чихээ хөгжмөөр
Нүдээ зурагтаар хаалгаад
Зарим нь "нүхээ" зарж амьдарч байхад
Мандтугай , Улсын төсөв ...

Post a Comment