Айна аа!


Айна аа, нар минь
Амир хийд живэгч тормон минь
Удаж суугаад бороог хүслээ, би
Уйтгарт дэвтэхлээр чамайг дуудам аа

Айна аа, асагч минь
Амир хийд нисэх дүгэр нүд минь
Шаналж удаад сэрүүг хүслээ би
Санаагаа царцахуйд чамайг дуудам аа

Айна аа, нүгэл минь-
хараал идмэр минь
Алсаа цаг дор... сэм суугаад
Чинийхээ бөхөхийг үзлээ би
Анхил талд шувуу шиг
Аг чиг... нөмгөн,
гүн зогсохыг ажлаа

Айна аа, дуудам аа
Амтлах гэвч, тамхины минь
Асаагуур-чамгүй бол дэмий дээ
Алга одсон чиний лээ араас
Айна аа, үхэтлээ

Айна аа...аа...аа, нар минь
Уйтгарт дэвтэхээр чамайг дуудам аа

1992
















Яруу найрагч Г.Бадамсамбуу
"Гүн үзэхүй" /2000/ ном
15-р тал

8 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Миний цээжээр мэддэг хоёр гуравхан шүлэгний нэг байна ш дээ. Бага байхад цагаан сарын нэвтрүүлгээр уншихад нь содон санагдаад шууд цээжилчихэж билээ. Дараа нь ангийнхаа хүүхдүүдэд "Айнаа, хараал идмэр минь...!!!" л нэг их сүртэй уншиж өгсөн чинь ер нь намайг гажиг гэж бодох шиг болсон шүү.

Миний хувьд нэг тиймэрхүү дурсамжтай, гоё шүлэг.

Я.Баяраа said...

bi bas ter nevtruulgiig uzej bailaa.
Badma ah hureenii guanzand ichinhorlootoi suuj baigaad nairch ugdug. Tsaadah ni ch bas taltai taldaa.

Solera said...

Ай.. Бадма.

Я.Баяраа said...

энэ Магуу Бадма

bolorhon said...

Үнэхээр гоё шүлэг байна аа...

Я.Баяраа said...

heleed yuhev

Ayalagch said...

Бадамсамбуу гэдэг энэ хүнийг яруу найрагч гэж ерөөсөө мэдээгүй юм байна.

Я.Баяраа said...

Tuunii ayalal yaruu nairgaar ehelsen, yaruu nairgaar duusah biz ee.

Post a Comment