Тагтааны нисэх чимээнд
Тэнгэрийн орны эгэл сайхан бий
Сахил хүртсэн юм шиг энэ шувууны
Салхиных шиг амьдралд гэгээн төрх бий
Дугуйнд дайруулан газарт ирэх
Дуугүйхэн үхлийг нь гайхахаас илүү
Бишрэх, хайрлахын сэтгэл төрөх нь бий
Сахил хүртсэн юм шиг энэ шувууны
Салхиных шиг амьдралд гэгээн төрх бий
Дугуйнд дайруулан газарт ирэх
Дуугүйхэн үхлийг нь гайхахаас илүү
Бишрэх, хайрлахын сэтгэл төрөх нь бий
Би шувууны цогцосноос сэжиглэхийг үзсэнгүй
Шувуу шиг амьдрах хүмүүний нүд тунгалаг байдаг
Сумны шарх мэт үгийн шарх цээжинд нь онги байдаг
Сумны шархыг хүсэх нь тэдэнд эр зориг биш байдаг
Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс байдаг
Тийм хүмүүсийн үхэл нь нууцлаг, амтлаг байдаг
Тэнгэрийн оронд мордох шиг энгүүн болоод далд баяртай байдаг
Доромж бус, гашуудалтай бус, харамсалтай бус байдаг
Дэргэдэх нь хийгээд тэрслэгчид нь биширч үдэх нь байдаг
Шувуу хийгээд хүмүүний явдал онд ондоо боловч
Чухам үзэл сэтгэл нь өөр өөр хэдий ч
Нэгэн мөрийг үзэхийн цагт ижил санагддаг
Нүгэлт газраас одох нь нэг л янз байдаг
1990.04

Цаг ирж нөхцөл бүрдвээс
Шавь Одгэрэл баруун зуугийн хамба болно
Цаг ирж нөхцөл бүрдвээс
Шамбалын орноо сууж шүлэг бичхээр би явна

17 Сэтгэгдэл:
Tasarhai
Шувуу шиг амьдрах хүмүүний нүд тунгалаг байдаг
Сумны шарх мэт үгийн шарх цээжинд нь онги байдаг
Сумны шархыг хүсэх нь тэдэнд эр зориг биш байдаг
Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс байдаг
гэгээн, ангид, хөөрхий улс
Тийм хүмүүсийн үхэл нь нууцлаг, амтлаг байдаг
Тэнгэрийн оронд мордох шиг энгүүн болоод далд баяртай байдаг
Доромж бус, гашуудалтай бус, харамсалтай бус байдаг
Дэргэдэх нь хийгээд тэрслэгчид нь биширч үдэх нь байдаг
Дэргэдэх нь хийгээд тэрслэгчид нь биширч үдэх
Er hun doloo sehsen deeree naim sehne ee
air gej doloo uhej bhd 8 iluu yum bishuu
yadiin yadiin
Зургийг нь авсан нь дээр байх өө...
Take a photo
gedeg ugiin orchuulga
burhan yumuu haashaa yum
untsgen zurag bj l bdg shuu burhnii
minii blogiin deed tald "X" usegtei tun tustei negen tovsh bui!!!!
Зургыг нь авсан нь дээрээ.
Zuv bichgiin durmee zuv surchaad hund yum zaana biz.
Бурхан юм уу хаашаа юм ч гэх шиг... Энэ улсын ярьж байгааг хар. Наад зургаа авч хая. Яахаараа чи ийм гөжүүд юм. Ахиж нүүр нүүрээ харж уулзахгүй юм шиг.
za yostoi uuchlaarai.
Post a Comment