Хөл нүцгэн өссөн хүү нь бол андахгүй...

СҮХ жанжины зураг


* * *
Цаг цагийн аяс дагасан нүүдэлчний жаргалыг
Цаас үзэг нийлүүлсэн хүн бүхэн ч төсөөлөхгүй
Хөдөө цайдам мөөгний намуун бороонд
Хөл нүцгэн өссөн хүү нь бол андахгүй

Уул уулаа нөмөрдсөн удмын минь жаргалыг
Ухаан цоорхой эрдэмтэн ч амар төсөөлөхгүй
Тэнгэр газрын савслагыг амьсгалаараа бүлээцүүлж
Тэмээн тэн дээр өссөн хүү нь бол андахгүй

Морины нуруунд өнгөрдөг эр хүний жаргалыг
Моторт ухааны бүхээгээс даан ч төсөөлөхгүй
Хүлгийн хур дэлнээ нүүрээ наан хурдалж
Хүйтэн жавар сөрсөн хүү нь бол андахгүй

Буянт малаа дагасан удмын минь жаргалыг
Буугаад мордохын зуур яав чиг төсөөлөхгүй
Будаг нь холцорсон хуучин бор авдрынхаа
Буланг элээж өссөн хүү нь бол андахгүй.




Яруу найрагч Чимэдравдангийн МЯГМАРСҮРЭН
"Аргалын гал" /1991/ ном
3-р талд буй.

6 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Нээрээ өнөөдөр чинь Жанжин Сүхийн мэндэлсэн өдөр шүү дээ...

Я.Баяраа said...

Guu. Keleed yav hee nam.

Anonymous said...

"Аргалын гал" ном "Монгол ном" компанийн хуучин номын худалдаанд 500 гээд зарагдаж байна лээ. Хайж байгаа нэгэнд нь болж мэдэх юм. Хүмүүс тун дажгүй ном гэцгээдэг юм билээ.

Я.Баяраа said...

Tiim uu. Olj avch unshihad gemgui nom.
myagmarsuren guain neleen byasalgats buhii shulguug orson baigaa. Urlal helberiin huvid ch ulger duurial avahuits nom shig nom doo.

narmandax said...

saixan shuleg baina aa. mongol huniihee huulj awaad unshij suuwal amnaas er garaxaa bolih ayataixan shuleg baina aa.

Я.Баяраа said...

HAmgiin saihan vaariig engiin shavraar baridag
HAmgiin saihan shulgiig engiin ugeer bichdeg.

Post a Comment