...ЯВНА



“Зүс бүгэг андууд”-д
Од харвах мэт навчисын шуурганд
Осгож цангаж ойлгож ухаарч явна
Одод түгэх мэт олны дунд
Огт өөр од явнам.

Үзгэн хошуу мэт турьхан хөлөөр
Үхлийг хайчлан чиг шулуун явна
Үүд тогших мэт горь итгэлээр
Үсээ хийсгэн алхаж явнам.

Цонх цантах мэт нойтон нүдээр
Цог хийморио цацрааж явна
Цэцэг дэлгэрэх мэт ялгуун бодлыг
Цээжин аглагтаа тээж явнам.

Зүүд биелэх мэт зөн сэрлээр
Зүг чигийг хураан дагуулж
Зүүд биелэхийн зөн сэрлээр
Зүрх сэтгэлээ хөглөж явна.


2008 он Улаанбаатар


2 Сэтгэгдэл:

С.Начин said...

Холдсон тэнгэрийн нулимс зүсэрч
Намар норно
Харцанд унах шувуудын дуу
Хар тэвэрч одно
Хошуу нутаг шүүрс залгиад
Гагцаар...
Хойноос нь гуниу
Навчис нөмөрч бөртийнө
Г.Бадамсамбуу

Дэндүү умдаасахдаа
Дээлийн хормой нортол
Намрын ойд алхнам
Т.Баянсан

Намайг, намайг намайг ер нь
Нарт хорвоогийн юм бүхэн мартаж болно
Нүнжигт зүрхний минь чин амрагийн сэтгэл
Нүцгэн талын анир, хүрэн зээрдийн минь үүрсэлт
Намаржааны хуурай хонд, хүйг дарсан хөх чулуу
Насан буурай аав, ээжий миний цусан төрөл ч мартаж болно
Намайг, намайг, намайг гагцхүү
Насны хонзонт авлага "ҮХЭЛ" эс мартана
П.Лхагвасүрэн

Цэнхэр уулс, хөх усны хязгаарт уяатай
Энхэр дулаахан миний хөх уул минь
Нар ээсэн энгэрт чинь ургаж төрөөд унаж нойрсохдоо
Дэр хөх чулуунд чинь шүлгээн үлдээж дэлхийн төв рүү одюу
Ц.Эрдэнэ

Навчин дээр
Сарны гэрэл зөөсөн
Эрвээхэйд минь ээ
Эрт балрын
Үнэр надад илгээ
Ц.Цэнд

Тээр дээр
Тагтан дээр
Надтай ярилцан зогсоо бүсгүй
Хар од оо
П.Пүрэвсүрэн

Тогтоол усан нүд хөвнө
Тогтоож сайтар ажваас миний багын гуниг аж
М.Уянсүх

Я.Баяраа said...

Bayarlalaa. Mash ih bayarlaa!!!

Post a Comment