Цалгисан зүүдний ертөнцөөс хэн намайг дуудав аа?



Цалгисан зүүдний ертөнцөөс хэн намайг дуудав аа?
Цас! Чимээгүй хаялах сэвсгэр, сэрүүн...
Үлэмжийн аниргүйд будрах цасны энэ л гялбаа
Үргэлжийн сэрүүн зөнг минь тэмтчин, зүүдийг минь яг оножээ
Гялбасан энэ цагаан дунд
Гараа сунгавал ямар ч сүүдэр алга
Шивнэлдэн ирмэлдэх одод алс тэнгэрээсээ газардаад
Шидтэй гэмээр гэрэлтэхэд нь уруул, нүд минь ч бүдгэрнэ
Аниргүйд будрах түмэн оддын гэрэл дунд зогсоход
Амьдрал болоод зүүдний ялгаа яг энд л сарнина
Нам гүмд сэвсгэр, сэрүүн, цагаан уруулнууд
Надад юу гэж шивнэсэн гээч?

2009.09.21


Яруу найрагч Ц.Дэлгэрмаа

4 Сэтгэгдэл:

С.Начин said...

Амьдрал

Я.Баяраа said...

iluu huiten sonsogdoh atlaa haluun dulaan utga yalgaruuldag ug yum bish uu?

МУБИС said...

яруу найрагт хайртай шүлэг зохиол бичиж туурвидаг оюутан залуустаа зарлал сонордуулахад 5сарын 7-ноос эхлэн МУБИС-ын "ЯНЖИНЛХАМ" оюутны яруу найргийн бүтгэл эхэллээ. Залуу яруу найрагчид 3 шүлэг 1 цээж Зураг 1000 н төгрөгийн хамт МУБИС-ийн МоСС-ийн Оюутны зөвлөлд авч ирж бүртгүүлнэ үү. Энэ сарын 19-ний өдөр хүртэл бүртгэл үргэлжилнэ.
МоСС-ын оюутны зөвлөл

Я.Баяраа said...

yanjinlhamaa gej.

Post a Comment