Үлдсэн бүх амьдралаа зүүдэлж л бармаар...


***
Үргэлж чи миний зүүдэнд ирдэг
Үнэн үг, үнэн дүр, үнэн сэтгэлийг чинь
Мэдрэх тоолондоо
Үлдсэн бүх амьдралаа зүүдэлж л бармаар санагддаг.

Шанаа, нүд, уруул, гарын чинь хэлбэрийг
Санах гэж ядаад, нулимстай унтсан намайг
Үнсэж аргадахаар хачин тод ирэх бүрт чинь
Үхэл гэж байдаггүйг ухаарч би үлддэг.

Чи намайг мэддэггүй байсан
Мэддэг болсон
Чи намайг мэдэрдэггүй байсан
Мэдэрдэг болсон
Харц чинь хэлдэг, нүд чинь хэлдэг
Хайр ч бас үхдэггүйг ухаарч би үлддэг.

Чи энэ орчлонгийн түмэн оршихуйд уусаад
Чи энэ огторгуйн түгээмэл чанарт нэгдээд
Хаа ч явсан чиний сая сая нүд
Харж байгааг мэдээд би ганцаардахаа больсон.

Салхины илбээн, нарны илч, цасны будраанд хувилсан
Сая живаа мутрын чинь тэврэлт, илбэлт, энхрийлэл...
Одоо би энэ орчлонг ойлгодог болсон шиг
Одоо л чи энэ охиныг ойлгодог болов уу?

2010 он



Яруу найрагч Б.Баясгалан

7 Сэтгэгдэл:

Tegshzaya said...

Үлдсэн бүх амьдралаа зүүдэлж л бармаар санагддаг...

Я.Баяраа said...

Neeereee yu?

Sudarchuluun.E said...

Санах гэж ядаад, нулимстай унтсан намайг
Үнсэж аргадахаар хачин тод ирэх бүрт чинь
Үхэл гэж байдаггүйг ухаарч би үлддэг....

Ёстой гоё....

Tegshzaya said...

...

Бондууш said...

Ёстой гоё... Ямар мундаг сэрж байнаа?!

Одоо би энэ орчлонг ойлгодог болсон шиг
Одоо л чи энэ охиныг ойлгодог болов уу? энэ мөрийг ойлгож байгаа ч
Би хэзээ ингэж мэдрэх бол оо гэж бодлоо.

Я.Баяраа said...

Unendee ene neg ih huseed baihaar medremj bish dee.

Бондууш said...

Husej baiga bish, Medrene gedgee medej baigaa yumaa.. Harin hezee ingej...

Post a Comment