...Өнгөрсөнд чи л илүү ганцаардаж дээ.


Төө тэнд, ер энүүхэнд ч бай
Дурсамжийнхаа хаа ч чамайг ганцаардуулах юм даа
Эрүүгээ тулаад, эсвэл уйтгарлаж суугаагаар төсөөлөгддөг.
Мартагдсан тосгонд намайг хайж яваагаар дүрслэгддэг.
Цөхрөлтгүй хайдаг, чи намайг...
Өчигдөр ч уйтгартайгаар зүүдэллээ.
Өнгөрсөнд чи л илүү ганцаардаж дээ.
Өглөө нь чиний хайсан хүн огт гуниггүй орноосоо өндийснийг
Мэдсэн бол...
Чи үнэхээр цөхрөх байсан.
Ер төө тэнд, энүүхэн ч бай
Дурсамжынхаа аль ч хэсэгт чамайг ганцаардуулдаг, би.






Яруу найрагч М.ХАНГАЛ

3 Сэтгэгдэл:

slngo said...

өө болохгүй л байсан юмсан..

Я.Баяраа said...

yu genuu huu.

Sudarchuluun.E said...

Өглөө нь чиний хайсан хүн огт гуниггүй орноосоо өндийснийг
Мэдсэн бол...

Post a Comment