ХАЙР


"J'enveloppe le monde par ma pensйe, je le pйtris, je le faзonne, je le pйnиtre,
je le comprends”.
Honorй de Balzac



 * * *
Миний хутга
Миний үзэг
Миний гэсэн
Бүхний утга
Үүр цүүрээр
орсон цасны
Үнэр ч үгүй
онхид өрөөний
Үмхий мухарт
үүрд булшлагдав.

Хар дарсан зүүдний
Хаяаг залган хөврөх амьдралын
Халуун амьсгал агшнаа тасалдахад
Албин чөтгөрийн надад дуулсан
Аялгуу хэмнэлд нэгэнт автжээ
Хуйх мэт халцарсан сэтгэлийн
Хуурай гадарга дээр гишгэлэн ирэх
Хувьсал өөрчлөлт, хувь тавилангийн
Хуурмаг өнгийг олж таньжээ

Лавсаж дарсан цаснаа гарсан
Шинэхэн мөрийг ширтэн зогсоход
Энэ аниргүй цонхны тавцан
Эрх чөлөөний  индэр болж
Эртний сайхан аялгуугаар би
Эр биеэ бүүвэйлнэм
Энэ дууг минь хэн ч үл сонсном.

Энэ дууг хэн ч сонсоогүй ч
Энэ дууг хэн ч сонсохгүй ч
Энэ миний өөрийгөө өмчилж
Эрхэмлэн нандигнах мөнхийн шалтгаан.



2012.04
Улаанбаатар

4 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Сайхан шүлэг... Сайхан шүлэг.

Anonymous said...

футурист шүлэг болжээ.

Anonymous said...

суварга ч гэхэд хаашаа юм, шилтэй архи ч биш байлгүй дээ. за боссон эр бэлгэ эрхтэн гэхэд бол нилээн дөхнө өө

Я.Баяраа said...

Nergui-d
-Ali alintai ni tustei yum geech zolig chin.

Post a Comment