"Шүгдэн" нэрт зохиолоос түүсэн шүр сувд оршвой

*  *  *
Зохиолч Г.Аюурзана гуайн “Шүгдэн” романыг би хагас сарын өмнө уншсан юм. Ухаалаг сайхан бичвэртэй зохиол болсон тул бидний хэдэн нөхөд энэ талаар зохиолч нь сонссон бол магад урамших сайхан үгсийг хэдэнтээ хэлэлцсэн билээ.

Олзуурхан тэмдэглэхгүй байхан аргагүй олон сайхан ишлэлүүд энэ номын дотор оршном. Тэдгээрийг бусад үгсийн урсгал, романы цогц оршихуйгаас салган тодолж үлдээснээ блогтоо тавья гэж саналаа.

Энэ нь зохиогчийн эрхэнд асар бүдүүлгээр халдаж буй хэрэг гэдгийг бүдүүн тойм ухаандаа ухамсарлаж буй авч бичиг мэдэвч зав эс тохиосон нэг ч болов хүнд уг зохиолыг унших сэдэл төрөх болов уу хэмээн найдсандаа, басхүү уг романы дүрүүдийг уг сэтгэлийн угаас хайрласандаа ийн нүдээ анин оруулж буй юм.

“Шүгдэн” романы тухай зохиолчийн ярилцлагийг эндээс, бас нэгэн уншигчийн сэтгэгдэлийг эндээс, бас уг шүтээний тухай дагнасан блогийг эндээс уншиж болно.

Ай, хуран үүдсэн номын буян түгэн дэлгэрх болтугай!


*  *  *

                                                                                                                                
1)    …сэтгэлийнхээ нутаг өөд гүйж яваа ... үйлийн үрийн догшин салхи /33/

2)    ‎-Энэ ертөнцийн сүүдрийг хэрхэн хэмжихээ би сайн мэддэггүй юм. /37/

3)    Болгоомжгүй хэлсэн таамаг үхсэн амьд хоёрыг ч бай эвдрэлцүүлбэл тэр гарцаагүй хов нүгэл болно. /39/

4)    Ийм амгалан үхэхийн төлөө бас жаахан зориг гаргах хэрэгтэй шүү дээ. /47/

5)    Ер нь монгол үндэстнийхээ төлөө явсан ихэнх хүн хохирч дуусдаг юм шүү дээ. Намайг юу хүлээж буйг би анхнаасаа л мэддэг байсан. Тиймээс харамсдаггүй. /71/

6)    ‎"Мал аа! Бид түүнийг баасанд живүүлж байна. Түүний дээрээс бааж байна, ойлгов уу? Хэрэв сүнс нь нисч гардаг юм аа гэхэд өмхий баасан дундуур гарах болно. Энэ юунаас ч илүү эрхэм зүйл биш үү?" гэж хашгирлаа. /73/

7)    Судрыг зөв ойлгох нь үхлийг зөв ойлгох түлхүүр болдог. Үхлийг зөв ухаарах нь амьдралыг гүйцэд танихын үүд болдог. Амьдралыг анд нь арай л зөрүү хардаг байсныг Саманд мэдэх тул, /76/

8)    ‎-Элдвийн мэдээгээр дүүргэж орхисон хүний ухаан нэгэн цагт тэр олон баримтыг цэгцэлхээс өөр аргагүйд хүрнэ ээ дээ? /79/

9)    ‎"Хэрэгтэй зүйлийг яг хэрэгтэй цагт нь л санаж бай. Амьдралынхаа бүх мөчийг яг л ийм, хэрэгтэй зүйлийг олж санах мөчүүд болгочихвол чамд үйлийн үрээс эмээх шалтгаан тохиохгүй" гэж Ажиа багш нь хэлдэгсэн.

10)    Хүн үйлээ нохойд хүртэл хувааж үүрүүлдэг янзын чиг амьтан даа. /83/

11)    ‎-Аяа сэтгэлийн гүнд бурхан оршдог бус, сэтгэл маань л өөрөө бурхан юм байна! /87/

12)    Хэн нэгэн аливаа судрыг буруу ухсан байх вий гэж болгоомжлох, бусдын ухааныг өөрийнхөөсөө нарийхан буюу гүехэн болов уу хэмээн санах нь номыг нэг л уншчихаад утгыг нь мэдэв хэмээн орхихын адил мунхрал байж шүү дээ! /88/

13)    Уг нь цус уснаас өтгөн гэж бодсон юм сан. Коммунист хүний цус ондоон болдог ажээ. /115/

14)    ‎-Үлйин үр гээч биднийг нүдээ нээж, хөмсгөө хөдөлгөөс ч өмнө боловсорч эхэлсэн байдаг ажээ. /121/

15)    ‎...нүүрнээс нь арилахгүй гэрэлтсээр буй инээмсэглэлээ дотроосоо олж үзжээ. /122/

16)    Сэтгэл бол толгойн арьс шиг зарайгаад байхаар бодтой эрхтэн биш. Сэтгэл гэдэг бол ердөө л сэтгэл төдий юм шүү дээ. Бариад ацарч болохгүй, илээд аргадаж болохгүй, маажаад тайтгарч болохгүй нь л мөн чанар нь. /128/

17)    Бясалгал бол сэтгэлийн дасгал, харин мөргөл бол ухаанд захирагдахгүй байгаа, тэр л усан нүдний ой санамжийг оройдоо залсан биеийн тайтгарал бус уу? /133/

18)    Сэтгэлд чинь чамайг сүлбэх амьтан угаасаа тоо томшгүй бий. Сэтгэлээ аргална уу гэхээс, тэднийг аргалах арга гэж үгүй ээ. Юу ч бүү хий, зүгээр л өөр дотроо бай! /135/

19)    Амгалан байсан ертөнц нь эргэж хөрвөхөд, амгалан байсан сэтгэл нь цалгихад ямар ч хүн барьц алддаг. /137/

20)    ‎...амьдралаа хангалттай урт байлгахын тулд ганц хормыг ч болов дэмий өнгөрөхгүйг хичээхдээ судар бүрт шимтэж заншжээ. /137/

21)    Амьдралыг бий болгосон цаг мөч бүрийг дүүрэн өнгөрөөх юм бол, гуч насалсан чинь ч зуун жил амьдарсантай тэнцэнэ; илүү гарч ч мэднэ. /137-138/

22)    Хууль цааз гээч нь магадгүй үйлийн үр нь өөрөө ч юм бил үү? Эсвэл үйлийн үрээс ч хүчтэй зүйл байхыг хэн мэдлээ? /139/

23)    ‎"Усны хөөс ч дотроо агаартай". /139/

24)    Та миний сэтгэлийг хүсэлд автуулж сохроосны ачаар би хилэнц түйтгэрээ олж үзэх нь энэ үү? /139/

25)    ‎"Ер нь надад сэтгэл амар яваад оччих газар гэж энэ дэлхийгээс олдох нь уу?" /142/

26)    Тэр тэмцэгч байж чадахаар хүн биш ч байж мэднэ. Гэвч тэмцэгч болохыг хүсч явсан хүүхэд насных нь дэврүүн хөөрөл ахиад л юу юугүй сэтгэлийг нь эзэмдэх нь ээ. /143/

27)    ‎-Хэрээ хар боловч нутгийн шувуу, хун цагаан ч харийн шувуу гэдэг дээ. Сайн яваарай, хүү минь гээд инээмсэглэжээ. /150/

28)    ‎...хавцал руу нэгэнт хальсан хойно хавцал гэдэг бас л нэгэн гишгүүр болохыг ухаардаг юм гэнэ билээ... /160/

29)    Сүүдэр өөрийнх нь хөлөөс эхэлсэн ч, сүүдрийн бие ийш тийш чөлөөтэй урссаар байлаа. /165/

30)    Сүүдэр унтрав. Эгээ л гэрэл унтрах шиг. /165/

31)    Хэрэв Чамд Нүүрлэсэн Үхэл Бүрийг Хэрэгжүүлсэн бол, Өдийд Зуурдын Орноор Дүүрэн Чиний Хүүр Хэвтэх Байлаа. Санаж Байна уу?. /165/

32)    Лам хүн орхимжоо ашиглаад ашиг олж болдгийн хамгийн тодорхой жишээ нь би ч байж мэднэ. /167/

33)    Аяа, ер бусын зарим олз гарз болох нь буй гэдэг юутай үнэн бэ! /167/

34)    ‎-Гомдлоо буцаа. Гомдол энд орон зайгүй! гэж тал талаас олон эрлэг хашгиралдан ташуурдахад, гоморхох сэтгэл ч тэсэх орон зайгүй болжээ. /173/

5)    Үхнэ гэдэг нохойн хэл сурахын нэр ч юм шиг. /177/

36)    ‎-...Угаасаа түвдүүд Зонховын шашинтай монголчуудыг хор, дал тавьдаг бөө мөргөлтэйг нь согбу гэдэг юм. Далч бөө нар догшин сүнсийг тайтгаруулж чаджээ. Тэр тайтгарсан сүнс бол Дармыг хамгаалагч Доржшүгдэн сахиус... /181/

37)    ‎-...Шүгдэн нь монгол цэргийн илдийг олон гогцооруулж барьсан, хоёр их чойжингийн дүрээр буй гэдэг. Чойжин гэдэг бол Зонховийн сургаалд дагаж орсон бөө л дөө. /181/

38)    Суурин соёлд дассан нүдээр харахад бол, нүүдэлчид бүдүүлэг байж магадгүй ч, чухамхүү хүн төрөлхтний бүхий л тэнгэрлэг ололтууд тэднээс эхтэй билээ. Энэ соёлт баатрууд л анх зэрлэг амьтныг гаршуулж, нохойг үнэнч харуулаа, адууг хурдан унаагаа, хонь сарлагийг идэх эдлэх бүхнийхээ эх булаг болгосон. Бидний л нэгэн адил энэ дэлхийн эзэд болох, өөрийн гэсэн уураг тархитай, эрх чөлөөтэй амьтдыг гаршуулахад газар боловсруулж будаа тарихаас хол дээгүүр бурханлиг ухаан, авьяас билиг хэрэгтэй. /192/

39)    ‎-Аливааг эхлэх хосгүй дээдийн гарагийг хүлээгээд суух юм бол үхэх өдөр чинь түүнээс өрсөнө шүү дээ... /194/

40)    ‎-...үнэн сэтгэлдээ сүсэгтэй байвал, Бурханаас олж сонсохгүй үг гэж үгүй... /194-195/

41)    ‎-Социализм тэнэг л дээ. Гэхдээ тэрбум хүнтэй Хятад оронд үүнээс өөр нийгэм тохирохгүй. Ийм олон хүн эцэс төгсгөлгүй маргаанд цагаа баралгүй, зүгээр л мөрөөрөө дуулгавартай ажилласан нь дээр... /203/

42)    ‎-...Өмнө нь түүнийг танишгүй өөр төрхтэй яваад бас л үхэхэд нь та бид зовлонд учраагүй, /232/

43)    ‎-...шашин номоо гуйвж завхрах вий хэмээн тийм агуу их нигүүлслээр эргэн төрсөөр байдаг нь гагц гэгээрсэн хутагт л чадах ажил... /245/

44)    ‎-Эцсийн эцэст жинхэнэ адал явдал хүмүүсийн санаа бодолд л өрнөдөг юм даа, /249/

45)    ‎-Оолай. Далайд дуссан ганц дусал далай ширгэх хүртэл үл барагдмуй. /257/

46)    ‎-...Анд нөхрийнхөө тухай таагүй бодолтой явбал би өөртөө яаж итгэх билээ? Өөртөө итгэж чадахгүй хүн дээдийн судар уншивч үсэглэж гаргасандаа итгэх үү? /277/

47)    ‎-... Бурханы ном гэгч ухаанд бус, хүн чанарт суралцахад болой... /277/

48)    Би л хаа нэгтэйгээс амтат дусал олоод хүртчихэж. Амтат дусал хор гэдэг чинь ерөөсөө энэ амьдрал биш үү? /279/

49)    Энэ тухайгаа хэн нэгэнд хэлмээр санагдахад гар утсаа гаргаад сануулсан бүх нэрсийг уншлаа. Ийм зүйл хэлэхэд тохиромжтой нэг ч хүний нэр тааралдсангүй. /286/

50)    Бид цөмөөрөө л эртний өвгө дээдсийнхээ арилшгүй тамга тэмдэгийг нүүр царайндаа, бас хувь тавиландаа хадгалж явдаг. /305/

51)    Энд ирж байж л тэр өөрийгөө бурханы шашинд хэдэн үеэрээ сүсэлж явагсдын удам гэдгээ голдоо ортол мэдэрчээ. /307/

52)    ‎-Бясалгагч юм байна гэж өвгөн бувтнаад гол өгсөн алхахад, лам чухам юу хэлснийг Сэржамц лавлалаа.
-"Бид яаж голын нөгөө эрэгт гарах вэ?" гэсэн чинь харин "Та хоёр нөгөө эрэг дээр л байна шүү дээ" гэдэг байгаа гэж өвгөн тайлбарлажээ. /308/

53)    ‎-Хорвоог харуусал үгүй нүдээр харах нь гэгээрэл буюу. /329/

/Ишлэл бүхний төгсгөлд хуудасны дугаарыг хадсан болно/

15 Сэтгэгдэл:

BuBu said...

unshnaa udahgu. bayrlalaa ho!

Я.Баяраа said...

tegeerei tegeerei.

Болорхон said...

Minii ch bas setgel gogodson hesguudig end oruulje. Chinii helsneer olon huniig sereeh serel boloh bize. Serjamtsiin bodluud dotor ch ui olon gaihaltai philosiphy bii.

Болорхон said...

Minii ch bas setgel gogodson hesguudig end oruulje. Chinii helsneer olon huniig sereeh serel boloh bize. Serjamtsiin bodluud dotor ch ui olon gaihaltai philosiphy bii.

Я.Баяраа said...

Үнэнч уншигчийнхаа зүрхэнд үүрд цохилох зүрх минь л миний жинхэнэ оршихуй.
Я.Баяраа

С.Начин said...

Хөдөлмөр гаргасан чинь таалагдлаа.

Я.Баяраа said...

Hudulmur zarj unshaarai!! !

Anonymous said...

Netees ene nomin tuhai busdiin setgegdeliig olj unshihiig hussen, bas humuustei yariltsahiig hicheej blaa. Bugd l goyo unshih heregtei nom gesen hirnee yariltsah geheer oligtoi yum yarihgui baiv. Ene linkiig FB ees olood "nasan tursh"daa haigaad bsaniigaa olson yum shig dulaan setgegdel tursun shuu. Bas chi uneheer sain hicheej, hudulmurljee. Bayarlalaa. Hussenee olloo.

Я.Баяраа said...

bi ch bas taniig olloo.

Byambatsogt Damdinsuren said...

Энэ постыг уншсан чинь эргээд зохиолыг тэр чигт нь дурсаж хэсэг суулаа. Сайхан түүвэр болж. Баярлалаа.

Я.Баяраа said...

Tiim shuu...

Anonymous said...

Таны тависан линкүүдээр орж сонирхлоо. Эндээс Шүгдэн бол тангаргийн буг юм бна гэдэг ойлголт авлаа! Яалтай билээ

Я.Баяраа said...

Het neg talaas ni avch uzsen bna lee. Tsaash sudlaad uzvel Geopolitkiin shinj chanartai shuteen gej haragdsan shuu nadaa lan.

sumati said...

unshlaa, hoorondoo zorchiltei sanaanuudyg ih gargasan baina. shugden ter darambaltai yarij baigaa hesegt shugdeng bug bish gesen bair suurinaas handsan ch yum shig, harin darambaliin uhsen samandad hor ogson baidag ni shugdeng shutvel buruu gesen ch yum shig, darambal bas yagaad zaaval amia horlodog ni nuutslag tiim baidaltaigaar shuu ter morch nohoin uhelch bas , vasanbadugiin abhidharmaas ishlel avdag ni ch sonin. /ene ishleld zaaval neg nyatsaalt ogoh ishlel baij l taaraa. dulba vinain tal deerees ih nyastaalt ogoh baih. minii bodloor turul avsan baisan ch uiliin ureer dahiad l doroitoh ni todorhoi samandyg uhsenii daraa yalanguya/ nomyn hamgiin gol sanaa ni shugdeng shut bitgii shut gesendee bish, mongol tuvd hyataddaa ch bish. uiliin uriig haruulsan sanuulsan buh zuil neriidsen todii hooson gesen tsaad sanaa baina. Ooroo sain sudalgaa shinjilgee hiisen baina. Angli oros hyatad hel deer gargaval zugeer ch yum shig, gehde neriig bol uurchilson ni deer yum shig bas ter cover zurgiig ch bas

BT said...

ene zohiol interneted bgaa bolob uu,

Post a Comment