Манай эриний өмнө ч манай хот байсан...




Улаангомынхоо өвлийг үгүйлнэм
Улбар ягаан охидыг нь үгүйлнэм
Нусаа хацартаа нааж явахдаа
Нуугдаж харсан эгч нараа үгүйлнэм

Үүрдийн цэлмэг тэнгэрээ үгүйлнэм
Үхэр бэлчдэг гудмаа үгүйлнэм
Манай эриний өмнө ч манай хот байсан гэж
Маргаангүй итгэж явсан насаа үгүйлнэм

Үргэлжилсэн урт жүжгийг санагдуулам
Үймээн шуугиангүй амьдралаа үгүйлнэм
Үймээн шуугиангүй амьдралын дунд
Үзэгдэл нэмэх өвлийг нь үгүйлнэм

Чандага цагаан өвлөө дурсахад
Хундага хундага гуниг төрнөм
Хөлчүү нийслэлийн давчуу булангаас
Хөгшрөлийг сугадан гэртээ харьнам.



Улаанбаатар
2012.06.17

17 Сэтгэгдэл:

Золжаргал said...

Сайхан санагдлаа.

kafka said...

ямар гоё шүлэг вэ найзааа

Я.Баяраа said...

bayarlalaa. Ta hoyortoo

kafka said...

Яг Улаангом хотод очиж үзээгүй л дээ гэхдээ яг л нэг нам гүм, жижигхэн суурин газар сэтгэлд буулаа :)

Я.Баяраа said...

zarimdaa ch zalhmaar nam gum shuu. Tehdee tiim ch jijighen suurin bish ee.

Navi said...

Нээрээ л жавартай өвөлд хацар л улайсан хүүхэд цастай гудамжаар гүйж явахад хамар хашааны эмээ үнээгээ туугаад гарж байгаа харагдлаа. хэхэ

Я.Баяраа said...

he he. Yag l tegdegsen.

Бондууш said...

Nudend haragdtal saihan bichjee. Yag ider esiin huitneer ochij bailaa. Neg saihan esgii gutaltai bolood bas ch gui baruun nutgiin aylgaaraa ulam sain , ulam mayagtai yaridag bolood irj bilee.

Eruul ulaan hatsartai
Bid huduunii huuhduud....

Anonymous said...

Улаангомд очиж үзсэн. Үнэхээр сайхан газар байна билээ. Хархираа хайрханы энгэрт зөндөө сайхан бодол ирсэн шүү

Melody said...

goy shuleg...

Я.Баяраа said...

Neeree nutgaa sanaj baina shuu.

Ц.Д said...

Үүрдийн цэлмэг тэнгэрээ үгүйлнэм

Ц.Д said...

зургууд нь ч яасан сайхан юм бэ

Я.Баяраа said...

tiim baigaa biz.

Я.Баяраа said...
This comment has been removed by the author.
T.Z said...

ih goy bna..

Я.Баяраа said...

Zagaraad bayarlav.

Post a Comment