Үхэшгүй мөнх нь бидний зам.


Хас Бэгтэрт зориулмуу



* * *
Гэгээн өдрийг харанхуй залгихад
Гэнэт нөмөрсөн гунигаа үүрээд
Гэтлэн очном, олон хөлхөх 
Гэрэл чимээтэй өргөн чөлөөг

Шар усны үер шиг омголонхон залуу нас
Шанд булгийн ус шиг намуухан татархад
Эрт балрын мэт санагдах энэ залуухан хотод
Эрт балрын амьтадаас чи бидэн л үлдэж

Дүүрэн сархадыг дундуур аягалаад
Үүрэн гэлдэрсэн гунигаа сэгсэрье
Үхэж дуусдаг нь амьдралын жам
Үхэшгүй мөнх нь бидний зам.





2012.04.11
Тулга

8 Сэтгэгдэл:

ulamaa said...

gun uhaanii us baihad gutlaar yu hiine gj helj bilee ene begter... hehe

Я.Баяраа said...

Одоо яалтай билээ үзэл бодол нь нэгэнт тэгээд тогтчихсон хүнийг чинь.

shuvuu said...

Заримдаа та нар атаархах юмаа...

shuvuu said...

Өөө та нарт гэж бичих гээд андуурсан байна шүү...

Я.Баяраа said...

yund ni ch ataarhah ve dee. ZARIMDAA ni l saihan yum

Solera said...

хөөрхий би чинь нэгэн цагт эрт балрын амьтан байж уу, тэгээд. сайхан шүлэг байна. миний нэг шүлэгтэй их адилхан юм. бэгтэрт зориулаагүй л болохоос.

Я.Баяраа said...

Hun duuriaj yavsangui ee.

Anonymous said...

мэднэ. хэрүүлч гэдэг нь.

Post a Comment