ҮЛГЭР



Тарчигхан амь зуулгатны сүүлчийн хоргодох байранд
Тал сэтгэлтэй нэгэн эр нүүн иржээ
Нулимас адил урсагч дусаал дор хувин тосоод
Нургитал ганц сайхан тамхилжээ 

Чийглэг агаарт янжуурын утаа
Чиглэх зүггүй нүүгэлтэхийн завсар 
Өнөө эрийн усгал нүдэнд 
Өнчин дөл сүүмэлзэн тодорчээ

Итгэж найдаж явсан бүхэн нь
Илд мэт хугар тусан унаж
Илд мэт хурц сэтгэлийнхээ
Ирмэгт тэр ийнхүү иржээ.

Унаж буй навчисын хэмнэл гээд
Уйтан шархируу сэтгэлийнхээ зэмээр
Уугиж буй нойтон цучил шиг
Улсхийн гэрэлтэж явснаа мэдээд
Орь зовлонгийн хилийг гэтлэн
Орж иржээ тэр энэ өрөөнд.

Элчилгүй хоосныг нүдний өмнө уригч 
Тортогт цонхны зүг ширтэж
Энэ хийгээд урьдын явдалаа эргэцүүлэхийн завсар
Торох зүйл сэтгэлд нь нэгээхэн ч үлдсэнгүйд
Цочин гэлмэхдээ эргэн харжээ
Цочсон харц нь цогшин гэрэлтжээ..,

Анир үгүй тасалгаанаа алмайран зогсоо
Арч үгүй эрийн сүнс орон зайд шүглэж
Шүүрс алдахын аяар хүлэг хийн 
Шүүдэрт талын дээгүүр бядан суунаглаж
Эртний гунигт үлгэрийг нялхасын зүүдэнд шивнэн,
Эрээчсэн хэдэн мөрт нь хүмүүний сэтгэлд
Өлөн тоос мэт эргэлдэн хийсэж
Өглөөний наранд алтран гэрэлтэх болжээ.



2012.09.03
Улаанбаатар


5 Сэтгэгдэл:

Я.Баяраа said...

Амьдрал дээс тоглох шиг амархан. Хоёр хөл дээрээ буухдаа л хэлээ хазчих гээд байдгаас биш.

Bexenzvrxt said...

Юу болоов дэ хө. пиволмаар тамхилмаар шүлэг байна даа хэхэ

Я.Баяраа said...

Юм юм л болж байна. Үүдэнд хүрээд ирвэл ирэхгүй юу хөгшөөн.

ulamaa said...

shoudahgui shuud arhidiii

Я.Баяраа said...

залга.

Post a Comment