Морио үүрсэх чимээнээр, зүүднээс сэрсэн юмсан.




ЦӨХРӨЛ

Морио өчигдөр барьж, сайн сойсон юмсан.
Морио үүрсэх чимээнээр, зүүднээс сэрсэн юмсан.
Мориныхоо эрчээр давхиж, хөтөл давсан юмсан.
Морин төвөргөөний чимээнээр нар гарсан юмсан.

Морины шандасыг сунгаж, мянганы газрыг тууллаа.
Мордсон газрын наран, түмний газар хэлбийжээ.
Мориныхоо амыг амыг татахад, хар хөлс цуварна.
Морины хар хөлс шөнийн жаварт дардайна. 

Морио өчигдөр барьж, би л ганцаараа сойжээ. 
Морио үүрсэх чимээнээр, би л ганцаараа сэржээ.
Мориныхоо эрчээр давхиж, би л хөтөл давжээ.
Морин төвөргөөний чимээнээр, чиний нар гарсангүй ээ. 

1960



Яруу найрагч М.ЦЭДЭНДОРЖ
"Бурхан буудайн хөх салхи"
шүлгийн түүвэр
48 дугаар талд буй

4 Сэтгэгдэл:

ХАГАС ӨДӨР said...

өө миний ном байна

Я.Баяраа said...

Хүн бүхэнд өмчлүүлэх гэж сайн ном бичдэг.

Б.Батзаяа said...

Овоо хүүхэн бэ тээ?

Я.Баяраа said...

hn

Post a Comment