Хаврын анхны дуу



Шувтарч буй сар шинийн
Шуургат хүйтэн өдрөөс ангид
Өнөд гэгээрэгчийн зүрх мэт
Өрөөндөө нойрсох бүсгүйн дэргэд
Омог бардам залуу нас
Оюун бодлоо тайлж орхиод
Аньсан зовхиных нь агаархан зайд
Амьдралын нууцаа шивнэж
Анин чагнахуйяа, сэтгэлийн аглагт
Аз жаргалын нил цэцэг
Анхны нахиагаа дэлгэхийг сонслоо
Урь унахыг тэсэн хүлээсэн
Умардын халуун зүрх минь сэрж
Урьд хожид ханхай хоосон
Уйтгараар голоо зогоож асан
Ухаан санаа цэлмэхийг үзлээ.

1 Сэтгэгдэл:

Tegshzaya said...

:)

Post a Comment