Impression


Намар дуусч байгаа нь хавар эхэлж байх шиг
Навч шиг том цаснууд гудамж дүүртэл орж...
Гудамж дүүрэн хөглөрөх цагаан цагаан өдрүүдийг ээ!
Гурван бүсгүй хүн хоёр шүхрийн доор.

Ягаан ч юм шиг туяатай бүв бүдэгхэн өглөөг
Яг дээрээс нь хараад хөшигний ард суухад
Цасны ганцхан дусалд хөндүүүрлэж ниссэн навч
Цахлай шиг тэрүүхэндээ дэвснээ унаж явааг ээ!

Намар дуусчихлаа, одоо хавар болно!
Гурван бүсгүйн шүхэр галуудын ганганаанд дэрвэлзэв.

2003.10.01





Яруу найрагч Л.ӨЛЗИЙТӨГС
"Ганцаардлын дасгал" /2004/ ном
24 дүгээр тал.

0 Сэтгэгдэл:

Post a Comment