Уудмын цээлдээ уусган нэгтгэх сэтгэл...


Аагим халуун элсэн дээр хөл нүцгэн гишгэх шиг
Амьдралын тавцан дээр би зүрх алдан гарсан
Цаазын илд шиг эргэлдэх цагийн урсгалыг
Цайз хэрмийг эвдэх дайчин шиг сөрсөн

Хүлээлт миний хүч тамир, хүсэл тачаал минь эм болж
Цөхрөл миний хэм хэмнэл, цөлх ухаан минь таяг болж
Гал усыг ялгалгүй залгилсаар энэ хүрэхдээ би
Ганц л зүйлийг олсон байна, тэр нь "Би"

Хайрга шаргиа, хатуу хөтүүхэн амьдралыг
Хайлуулж чаддаг хайр түүнд бий
Усан нулимас түлхэж ирэх зовлонг
Уудмын цээлдээ уусган нэгтгэх сэтгэл бий.

Баатар хот
2013 он

3 Сэтгэгдэл:

чандаа said...

зүрх алдалт хийгээд цөхрөл байх аваас тэр нь арилж
зүдрэл, зүхлийн алийг ч үзэлгүй
зүс нь үргэлж гэрэлтэй яваг

Я.Баяраа said...

Ерөөл бас оршиг.

Tegshzaya said...

...Зүг чиггүй ундрах хүсэл минь одоо эзэнтэй
Зүүд, амьдралын дэнс одоо ингээд заагтай.

Post a Comment