Көксикулийн хөвөөнд бичсэн шүлэг


Хорьдол сарьдагийн бэлээр тунарсан
Хоосон чанарын манан хөөрөхөд
Хорвоо ертөнцийг шуналгүйн нүдээр
Хонгор минь, чиний нүдээр анх харлаа

Аяа, ямархан хувь заяаны дуудлагаар 
Амьдралын тойрогт надтай учирч
Энэ аригуун их усны хөвөөнд
Энгэрийг минь түшсэн алдрай вэ, чи

Цэцэгс зайчлан гүйж ирэхэд чинь
Цээжний хөндүүр арилсан юм
Итгэл тээсэн инээдний үзүүрт
Сэтгэлд дарсан цас ханзарсан юм

Эд юмсад амилахын агшин хайрлагч
Энэ ариун зохицолын өмнөөс
Сөрж зүтгэлэх зүрх үлдсэнгүй
Дагаж нисэхээс өөр зүг чиг үгүй...


2013.08.04

2 Сэтгэгдэл:

Frank said...

Бадруун омогшил
Бардам эзэмшил үнэртэх

Бондууш said...

харин чиг нэг хайр сэдхэлд бууж өгөн уяруу гэнэн шүлэг урсгажээ ах

Post a Comment