"Ганц модны анир" ТАСРАХ ЁСГҮЙ!!!

Миний ижийгийн гадаах овоолгоостой аргал шиг уулан  дээр
Миний ижийгийн намайг харуулдсан нүд шиг ганц мод байдаг
Болжмор шувуу мөчир дээрээс нь дэргэн нисэх нь
Бор гэрийн минь галтай тулганаас манан татах шиг
Нэг тийм зовхиноос төөрсөн сормуус мэт мод байдаг

Залуутын гол өгсөж нутгаасаан холдоход минь үдэх гэж
Зайлуул тэр мод их дээр ургасан
Залуутын гол уруудаж нутагтаан ирэхийг минь үзэх гэж
Зайлуул тэр мод намайг түшиж өвгөрсөн

Миний дурласан бүсгүйн үзэсгэлэн мэт нэг тийм хөдөөд
Миний хайртдаан босгосон хөшөө мэт мод байдаг
Бүтэн зүрхээн нулимсаар дундалж цэцгэс норгох мэт
Бүрий дундуур сэрчигнэн хийсэх навчис үгүйсэн
Бүр хачин нүцгэн хачин амьд мод байдагсан

Гав ганцаар би, тэр мод шиг уулын оройд ганихардагсан
Галав юүлэхийн цагт ч бид хоёр бие биенээсээн уяатай
Энэ ертөнцийн хөрсрүү миний орчлонг үдсэн ч
Эргээд миний хүүг тосох төгсгөлгүй ганц мод байдагсан...



 ...

Сэтгүүлч, яруу найрагч Баасанжавын Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулж үзэг нэгт ахан дүүс нь аян өрнүүлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. 
Орчин цагийн сэтгүүлзүйд тод мөртэй энэ эрхэмийн эмчилгээний зардалд гар сунгахыг хичээнгүйлэн хүсэж байна. 

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5031681805
Мессеж илгээх дугаар: 155889


"Эрдэнцогт газар дээрээс нь мэдээллээ..." гэх тэр дуу хоолой тасрах ёсгүй. Тэр бол бидний ямагт хайрлаж, хамгаалах ёстой үнэний дуу хоолой билээ. Хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчний сүүдэрт хүний залуу нас, билэг авьяасыг дайруулж болохгүй. Тиймээс энэ мэдээ, дугаарыг цаашид аль болох олон хүнд дамжуулж, чин сэтгэлээсээ хандаасай билээ!!!

0 Сэтгэгдэл:

Post a Comment