Хутагт дээд богд Мяларайба бээр хомголзогч Линба хадын эм рагшийг номхотгосон дөтгөөр бөлөг.

Дөтгөөр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд, Нянан Зарма дахь хатагтай нугууд тэргүүлэн Нянан дахь өглөгийн эзэд суу хэмээн залбирваас бээр эс (17r) болоод, ламын зарлигийг бүтээхийн тул Жаргалангийн балгасан дахь Цог Бадрагч нэрт ууланд бясалгахаар одоод, Линба хадын агуйдаан хүрч тэр агуйд ийн хоромхон түгдам сэтгэн сууваас, нэгэн цагт үдшийн түүшин өнгөрсөн хойно, богдын суудлын зүүн этгээд дэх хаданд нэгэн завсар буй ажгуу. Тэр завсраас нэгэн их дуун цуугин бүхийд ийм юун болов хэмээн босч үзвээс юун бээр эс үзэгдвэй. “Аяа их дияанч би найралчилсан болов уу” хэмээн сэтгэж, жич басхүү орондоон сууваас тэр хадын завсраас нэгэн их гэрэл гарсаны үзүүрт хар хүдэр унасан нэгэн улаан хүн нэгэн гоо сайхан эмээр хүдэр юүгээн хөтөлгүүлж ирээд, тэр хүн Мяларайба ламыг тохойгоороо түлхэн асхиад нэгэн хуй болон үл үзэгдэн одвой. Тэр эм бээр нэгэн улаан өлөгчин болон хувилж ламын зүүн хөлийн эрхийг нь зуугаад эс тавьсанд, аяа энэ хэмээвээс хадны эм рагша буюу хэмээн мэдэж эдгээр шүлгийг номловой. 

“Ачит Марва ламын хөлд сөгдмүй
Аяа надур чөлөө хаалга эрж хор хийгч
Айх мэт хувилгаан биеийг үзүүлэгч
Асар муу Линба хадын эм рагша.
Урьд үйл хураасан эм чөтгөр чи
Үлэмж эгшгээр дуулан үл чадах бөгөөтөл би
Өчүүхэн аялгуулан дуулсугай, сайтар сонс чи
Өндөр хөх огторгуйн төв дэх.
Тэгш өлзий хутаг оршсон наран саран хоёр
Тэнгэрийн гайхамшигт үлш үгүй харш нь буюу
Тэгш гэрлээр хамаг харанхуйсыг гийгүүлмүй
Тэр хоёрын үйл нь дөрвөн тивийг эргэх бөлгөө.
Тотгорт рахын дайсан үгүй болтугай
Дорнод өндөр Болорын цаст ууланд
Төвшин цагаан арслангийн өлзий хутаг (17v) тогтлоо
Түгээмэл адгуусны хаан нь буюу тэр.
Хөвчин араатнаас үл аймуй тэр бээр
Хөхөмдөг уулын хавиргад явахуй цагт 
Хүйтэн шуурганы дайсан үгүй болтугай
Хөсөр дэх шугуй ойн төвт нь
Айлгагч эрээн барсын өлзий хутаг тогтлоо
Аливаа араатнаас бөх хүчит буюухүү тэр
Аяа баатархахдаан өөрийн амиа үл хайрламуй
Аюулт этүгэн эхийн хавцгайд явахуй цагт .
Үргэлжид сааль хавхын дайсан үгүй болтугай
Өрнөд анубад хөх далай дор
Усан дахь цагаан өвчүүт загасны өлзий хутаг тогтлоо
Ургамал усан махбодийн бүжил нь буюу тэр.
Гайхамшиг алтан нүдэн лүгээ төгссөн буюу
Ханал үгүй идээний тул одохуй дор
Гаслант гохын дайсан үгүй болтугай
Хажирт умар дахь улаан хаданд .
Олон шувууны манлай хажрын өлзий хутаг тогтлоо
Өөр шувуудын арш нь буюухүү тэр
Өөсөөн амьтнаа хор үл хиймүй тэр гайхамшигт
Өндөр гурван уулын үзүүрт идээн эрэхүй цагт .
Бүдүүн шижмийн дайсан үгүй болтугай 
Бүргэд хажрын үүрт Линба хаданд
Богд Мяларайбын өлзий хутаг тогтлоо
Бусад өөр хоёрын тусыг бүтээгч буюу тэр.
Үнэн бэлгэ нь энэ насны жаргаланг огоорч
Үлэмж дээд бодичид сэтгэл үүсгээд
Өөрийн энэ бие насандаан хүү
Онц нэгэн сэтгэлдээн бурханыг бүтээхүй дор.
Дайсан үгүй болтугай хадны эм рагша
Таван үлгэр утга лугаа зургаан үет гайхамшиг энэ эгшгийг
Тийм ёгтосын үгсийг авдахуй, алтан дээст
Тэнсэл үгүй утгасыг сэтгэ, хадны эм рагша.
Түйтгэрт дотоод үйлсийн хилэнц нь их буюу
Тотгордогч оо, тийм үйлсийг мэдэж хичээгдэхүй
Тус үгүй хорт муу сэтгэлээ номхотго, чи бээр
Түгээмэл (18r) хамгийг сэтгэлдээ эс мэдвээс.
Сэжиг атгагт чөтгөрт барш үгүй 
Сэтгэлийн чанарыг хоосон хэмээн эс оновоос
Самуу чөтгөр сэтгэлээс болмуй за
Саад зэтгэр үл хийгдэхүй, муу заяат эм рагша аа.
Хор үл үйлдэн харигдахуй” хэмээн 
Хутагт лам тийн хэмээн зарлиг болбоос бээр зуусан хөлөө үл алдан
Хоосон бие үгүй нэгэн дуугаар 
Хутагт Мяларайбад ийн хэмээн хариу өгүүлбэй. 
“Халаг төгс хувьт язгууртаны хөвгүүн ээ
Гагцаар суух их агуу хүчит
Хамаг ууланд оршин суугч егүзари чи
Хатуужил явдалт их гайхамшигт.
Дуулах чинь хааны зарлиг буюухүү
Дээд хааны зарлиг алтнаас бээр хүнд буюу
Тэнцэл үгүй алтыг эвэр лүгээ адилтгах хэр зохимуй
Тийм гэмээс ятгахаа эс мэдвээс л.
Урьд өгүүлсэн үгс минь хуурмаг буюу
Үлэмж Мяларайба хааны засгийн дуун эгшгийг
Үлгэрлэж сонсох мэт нэгэн үг өчсүгэй
Удирдагч аа сэтгэлээ үл алгасан сонсон соёрх.
Гийсэн хөхөмдөг огторгуйн төв дэх
Гэгээн гэрэлт өлзий хутаг тогтсон наран саран бээр
Хэтэрхийеэ үлш үгүй тэнгэрийн тэр харш
Гэрлээр дөрвөн тивийн харанхуйсыг гийгүүлмүй хэмээмүй.
Үйлс нь хэмээвээс дөрвөн тивийг эргэхүй дор
Үзэгч үзэгдхүүний харуул хийх үгүй болсон
Ургамал мандлын гэрлээр эс аргадваас
Өшөөт рахын дайсан хэр болму.
Цаст уул болрын малгай өмссөний оргилд
Цагаан арслангийн өлзий хутаг тогтсон
Цаг үгүй адгуусны хаан буюу тэр бөгөөд
Цаст дахь араатан гөрөөдүйг засгаар дармуй.
Түрвэл үгүй хөхөмдөг хаданд явахуй цагт 
Догшин их омгоор үл омогшмуй
Тунамал хөхөмдөг зогдроо эс дарваас
Түлдэд сууваас бээр (18v) дайсан хэр болму.
Ой шугуй дахь төвийн завсарт
Одогч араатан барсын өлзий хутаг тогтсон
Олон араатнаас бөх буюу тэр бээр
Үлэмж хөлийн хумсаар цогийг дарвай хэмээмүй.
Басхүү этүгэн эхийн хавцгайд явахуй дор
Баатар дээрэн үгүй бээр үл омогшмуй
Бахархаж сайн өнгө зүсээр эс аргадваас
Балмад саалины дайсан хэр болмуй.
Түүнчлэн өрнөд анубад их далайд (ыг)
Дэлхий загасдын өлзий хутаг тогтвоос
Тэр загасан усан махбодийн бүжил нь буюу
Тэнгэр хийгээд арш нарын гайхал хэмээмүй.
Хүсэлт идээний тул явахуй дор
Хүмүүний идээнийг хичээж үл эрэгдэхүй
Хүчит илбэ биеэр эс аргадваас
Хүзүүнд гохын дайсан хэр уямуй.
Хал[г]аар умар дахь улаан хаданд (ыг)
Хажир шувууны өлзий хутаг тогтсон
Хамаг шувууны арш нь буюухүү тэр
Гагцаар жигүүртнийг цогоор дармуй хэмээмүй.
Шимт гурван уулын үзүүрт идээн эрэн явахуй дор
Шахам хавцгайд мах цусыг үл эрэх бөгөөд
Шившигт эрхэн сөдөө эс аргадваас л 
Шижим урхины дайсан хэр болмуй.
Бүх (boge)[b~k~] шувууны хаан хажрын үүрт Линба хаданд
Богд Мяларайба чиний өлзий хутаг тогтлоо
Бусад өөр хоёрын тусыг бүтээгч буюу тэр
Бодь хутгийн манлай сэтгэлийг үүсгэж.
Нүглийг тэвчээд энэ бие насандаа хүү
Нэгэн үзүүрт сэтгэлээр бурханыг бүтээж
Няцал үгүй зургаан зүйлийн мөрийг удирдагч буюу хэмээмүй
Нягт үзүүрт сэтгэлээр дияаныг бясалгах цагт .
Онц зузаан авьяаст түйдээд
Өөрийн сэтгэл эндүүрсэний шалтгаанаар
Өст атгаг сэжиг дайсан эс болбоос л
Омогт хадын эс рагша (19r) би хэр дайсан болмуй.
Самуу энэ авьяас шимнусын сэтгэлээс болмуй
Сэтгэлийн тийм чанарыг эс мэдвээс л 
Сэжиг үгүй зорч хэмээвээс үл одму би 
Сэтгэлийг чинь хоосон хэмээн эс ухваас.
Олон зэтгэр үйлдэгч надаас өөр олон чөтгөр бөлгөө
Өөрийн сэтгэлийг өөрөөн хүү таниваас л 
Үл зохилдох муу шалтгааныг нөхөр болгомуй
Омогт хадын эм рагша би бээр чиний боол болмуй за.
Тиймийг үнэн хэмээн сэтгэлд чинь баримталмуй
Тэнсэж эдүгээ өөрийн сэтгэлээ шинжлэн оноод
Тэнчүүрэн эндүүрсэн сэтгэлээ эдүгээ нэвтрүүлэн тасалдахуй”
Тэр хадын эм рагша тийн хэмээн өчвөөс.
Магад Мяларайба ламын гэгээн сэтгэлд
“Маш үнэн буюу” хэмээн сайшаан зөвшөөгөөд
Магад тэр хадын эм рагшийн хариу 
Манлай сэтгэлдээ дурдах найман сайн үлгэрт эгшгийг номловой.
“Үнэн зөв буюу муу эм чөтгөр өө
Үгэнд түүнээс зөв хаа болох
Урьд би хамаг улсад хүрч явбаас
Үлэмж тийм сайтар дуулсан эгшгийг эс сонслоо
Зуун мэргэд өөр зуураа найралдваас
Их чанар нь түүнээс үлэмж үгүй бөлгөө
Ямарваа сайн үгсийг эм рагша чиний амнаас сонсвой
Замт сайн үгт алтан тэр юунаа
Тусвай, сүнсний зүрхэнд минь
Дотоод баримтлах зүрхний хий арилбай
Тус үгүй мунхаг эндүүрлийн хав харанхуйг гийгүүлбэй
Тодорхойяа оюуны цагаан лянхуан  амсар нээвэй.
Өөрийн гэгээн ухааны зул бадарсанд
Үнэн дурдахуй бэлгэ билиг гэнэт сэрвэй
Үлэмж дурдахуй сэтгэл бээр гэгээн боллоо
Өндөр огторгуйн төвийг дээш харж үзвээс.
Нэвтэрхийеэ номын хоосныг гэнэт дурдан саналаа
Насад үнэн хэмээн баримтлах номоос үл жийрхмүй (19v) 
Наран саран хоёрыг чанагш харж үзвээс 
Нэвтэрхий сэтгэлийн чанар гэгээн гэрлийг гэнэт санавай.
Догшрох бидүүрхэх хоёроос үл аймуй би
Тодорхойяа уулын үзүүрийг чанагш үзвээс
Тунамал егүүтгэл үгүй самадийг гэнэт саналаа
Түлэд егүүтгэн урвах атгагаас үл аймуй би.
Усан мөрний төвийг дорогш үзвээс
Үргэлж тасрал үгүй г гэнэт дурдан саналаа
Өөд үгүй гэнэт болох шалтгаанаас үл жийрхмүй би
Ургамал солонгийн эрээнийг үзвээс л.
Үзэгдүүн хоосон хослон барихыг гэнэт санавай
Өөр мөнх тасархай хоёроос үл жийрхмү
Усан дахь сарны хөргийг үзвээс л 
Өнгө барих үгүй өөрийн гэгээнийг гэнэт санавай.
Барих баримтлахаас үл жийрхмүй би
Бас өөрийн өөрийн ухааны сэтгэлийг харж үзвээс
Бадрахуй хумх доторх зулыг гэнэт санавай
Балмад мунхаг харанхуйгаас үл аймуй би.
Чөтгөр чиний хүү амнаас тийм үгийг сонсоод
Чанар өөрийн ухааныг гэнэт дурдан санавай
Чивэлт тотгордогчоос үл жийрхмү би
Чимэгт тийм сайн үгийг сайтар мэдэж.
Сэтгэлээр тиймийг мэдэн атал эс огоорвоос л
Шамшаагч муу биет чөтгөр болон төрвэй эдүгээ
Саад зэтгэр хийсэн үйлсийн ач буюу тэр
Сэжиглэн ач үрийг доромжилсноор тийм боллоо.
Орчлонгийн гэмүүдийг сэтгээд эдүгээ бээр 
Өөд үгүй арван нүглийг маш сайтар тэвчигдэхүй чи
Омогт арслан мэт егүзари буюухүү би
Үргэлжид айх жийрхэх үгүй буюу надур.
Хүмүүн би бээр наадмаар өгүүлсэн бөгөөтөл
Хөлчин чи бээр үнэн хэмээн үл сэтгэгдэхүй
Хөнөөж энэ шөнө маш тотгордвой рагша чи 
Хүчит асрагч их хаан бээр.
Таван мах идэгч рагшийг аварсан (20r) мэт
Тэгш хутаг гуйснаар барилдуулж бүрүүн
Дээд бодичид сэтгэл лүгээ төгөлдөр болоод
Түүгээр ирээдүй цагт номхотгогдуун минь болтугай”.
Хэмээн номлосонд тэр эм рагша бишрэлт болж
Гэм үгүйеэ хөлийг нь тавиад биеэ үл үзэгдэн
Гийсэн огторгуйгаас нэгэн сайн дуугаар
Гэгээн сэтгэлд нь ийн хэмээн эгшиглэн өчвэй. 
“Аяа төгс хувьт дээд богд егүзари 
Ариун буяныг хурааснаар богдсын номыг үйлдмүй
Адилтгаш үгүй гайхамшигт чи гагцаар ууланд сууваас л 
Ачит нигүүлсэхүй нүдээр хол дахиныг бээр үзмүй.
Гавал эрихт бадмын үндсэн баригч би 
Хэтэрхийеэ богдсын номын эрихсийг сонслоо
Гэгээн үгсийг сонссон бөгөөтөл их омогт 
Хэв хэзээ егүзарисийн суух агуйд хүрсэн буюу.
Үйлсийн зуурмагт  иргэнийг ном буянд оруулмуй
Үлэмж хувьтан амьтныг утгад оруулаад
Үнэхээр сайн цагаан сэтгэлт болбоос бээр 
Өтгө  бээр (`t~ge ber) бие юүгээн тэжээхийн тулд
Замбативийн балгас дахиныг бээр туршмуй
Цатгагч идээн бүхүйн тул мах хийгээд цусыг таалмуй
Цаглаш үгүй бүгдийн сэтгэлд ормуй
Цэмбэ хээрхэгч эмсийн зүрхний хийг хөдөлгөмүй.
Хээрхсэн хамаг эрст хомголзмуй
Хэтэрхийеэ нүдээр хамгийг гайхан үзмүй
Хэзээ бээр сэтгэлээр улс иргэнийг цогоор дармуй
Хэлбэрээд хамаг биеэ алгасангуй болгомуй.
Аху нь Линба хаданд оршмуй
Аяа тэнд бүгд нөхөр хань минь буюу
Амаар чиний өмнө өчсөн үгүй бөлгөө
Аялгуулан нэгэн дуундуулвай би.
Учралдан уулзсан бидний баясгалан буюу
Үлэмж өчсөн минь эдүгээх утга буюу
Үргэлжид хүндэлсэн буюу егүзари чамайг
Үнэн мину бишрэлийн гийсэн үгс буюу
Шударга үгсээр магтсанаар (20v) баясан соёрх”
Шүлэглэж хоосон дуугаар өгүүлбээс
Сэжиг төрж Мяларайба ийн сэтгэрүүн
“Шившигт хүмүүн бус язгуурт иргэн буюу энэ.
Түүнээс сайтар хичээн асуугаад 
Тангарагт батлан оруулсугай” хэмээн сэтгэж
Тэр дуулагч эм рагшийн хариу нь 
Тэгүүдрэл үгүй энэ эгшгээр хариулан номловой.
“Балмад доорд биет эм чөтгөр чи сонс
Багш нь сайн бөгөөтөл шавь нь муу мэт 
Ба бүрэн богдсын номыг сонсон сэтгээд та
Бал мэт утгасыг үл мэдэн үгсийн тэдүй тогтоосон.
Амаар үнэн мэт өгүүлбээс бээр бүтээх үгүй 
Алжаас хоосон өгүүлсэн тэр худал үгсээр 
Арилгаж үл болох өөрийн үндсэн дэх хирүүд
Анх урьдын чинь хураасан муу авьяас буюу тэр.
Хорт муу үйлсийг хураасан хийгээд
Хотол ам авсан тангаргийг эвдсэнээр 
Хуурмагийн тийм хүчээр хадын эм рагша болон төрвэй зэ
Хоосон биеэ зовон атал мах идэгчийн балгасанд гүймүй.
Аяа ил эчнээ хэлээр худал үгийг өгүүлмүй
Авирд муу сэтгэлээр амьтны аминд хор хиймүй
Айх мэт бие болон төрсөн тэр нь 
Ач үрийг бээр доромжилсноос болбой за
Эдүгээ орчлонгийн гэмүүдийг сэтгэх л бөгөөс
Эгнэгт үйлдсэн үйлсээ наманчлагдахуй
Эндүүрэл үгүй буяныг бүтээсүгэй хэмээн ам авдахуй 
Эмээл[х] үгүй арслан мэт буюухүү би.
Хал[г]аар заан мэт жийргэмшиг үгүй буюу би 
Галзуу мэт баримтлах үгүй бээр 
Гайхамшиг үнэн үгс өгүүлмүй, би чам дур
Харил үгүй эдүгээ бээр шударга үгсийг өгүүлэгдэхүй чи.
Хүмүүний эрхэт намайг хөнөөж чөлөө хаалга эрэх нь 
Хөлчин чиний ашдын үйл буюу тэр
Хүчит хутаг гуйн ном барилдуулсаны ачаар 
Хөнөөх үгүйеэ ирээдүй (21r) цагт өршөөсүгэй би.
Тийм тиймийг сэтгэгдэхүй эм чөтгөр чи” 
Тийн хэмээн номловоос хадын эс рагша бээр 
Тэр мэт урьд биеэ үзүүлээд
Дээд Мяларайбад ийн хэмээн эгшиглэн дуулан өчвэй.
“Гурван цагийн хамаг бурханы охь манлай нь 
Хутагт их очирдарь аршийн биет
Хотол шашны эзэн их гайхамшигт 
Хутгийг эрээд бодь хутгийг үүсгэгч сайн гайхамшигт.
Буян ихт доод нөхөд сэлт бид
Богд чиний зарлигийг сонсоод утга чанарыг мэдвэй
Буцал үгүй эн тэргүүн дээд лам багшийн зарлигаар 
Богдсын номыг сонсон сэтгэсүгэй бид.
Толь  зуурам үйлсийг муу болгон оршлоо
Догшин хорт нисванисаар тэсдэх үгүй 
Тус үгүй муу доорд биет болон төрвэй зэ
Түгээмэл хамаг амьтанд бээр.
Олонд бээр тус хүргээд хор бээр хүргэлээ
Урьдын урьд онд л
Өөд болж ирээд Линба хаданд 
Үнэнээр гагцаар сууж бясалгавай их дияанч чи.
Баатар чи заримд баясаад заримд үл баясмуй
Баяссаны тул энэ шөнө уулзвай би 
Баяссан бусын тул хөлийг чинь зуувай би 
Ба бүрэн тийм гэмээ мэдэж наманчилмуй чам дур.
Эдүй цагийн доор төрөлт бид хорыг тэвчээд 
Эрдэнэсийн номыг сайтар бүтээгээд нөхөр сахиулсан болсугай
Үүр ирээдүй цагт бид бүгдээр 
Энх амгалант галбарваас модны сүүдрээр.
Таван хорсоор машид чилгэгдсэн
Тэдүрү муу үйлст эм чөтгөрийг авран соёрх
Дээд богд чиний зарлигт шүтэж л 
Тэжээд бодь хутгийг олоо инару.
Хорт хамаг сэтгэлээ амарлуулаад 
Хутагт егүзарийг ивээгч сахиулсан болсугай
Хотол бүтээгчдийн үйлсийг бүтээгч нөхөр болсугай
Хоцрол үгүй хамаг (21v) их бясалгалчны боол нь болсугай.
Хамаг номчин нугуудыг бээр дэгжүүлсүгэй
Харил үгүй тангарагтныг нөгцөн сахисугай
Гайхамшиг шашныг сахиад өргөн хүндэлсүгэй
Хагархайяа зарлигийг чинь бүү давсугай”.
Тийн хэмээн сайн үгсээр хутаг гуйгаад 
Тэгш хамгийг бүтээгч амьтныг сахису хэмээн
Тэдүрү хор үл үйлдсүгэй хэмээн ам аваад
Тангаргаа чин бат болгоод.
Сэтгэлдээ үлэмж бишрэлт болж 
Сацлал үгүй богд Мяларайба хутагт бээр 
Саад зэтгэрт хадны эм рагша дор
Сайтар өршөөхүй эдгээр шүлгийг номловой.
“Орчлонг тэвчсэн банди буюу би
Үлэмж богд ламын хөвгүүн бөлгөө би 
Увдис хийгээд эрдэнэсийн сан нь бөлгөө би 
Үнэн зүрхнээс богдсын номыг бүтээгч бөлгөө би.
Асар номын чанарыг ухсан егүзари бөлгөө би 
Амьтан нугуудын асрагч эх бөлгөө би 
Агуу хүчит төрөлхийтний хөвгүүн бөлгөө би 
Аврагч Шагжамуни журмыг баригч бөлгөө би.
Үнэн бодичид сэтгэлийн мөн чанар нь бөлгөө би 
Урьдаас асрахуй сэтгэлийг бясалгасан бөлгөө би 
Өстөн хортныг нигүүлсэхүйгээр номхотгогч бөлгөө би 
Өнөд Линба хаданд оршигч бөлгөө би.
Алгасал үгүй бясалгалч бөлгөө би 
Ариун сэтгэлээр баясав уу найралчлав уу эм чөтгөр чи 
Аяа баяссаныг эс мэдвээс муу авьяаст буюу та 
Аюулт чөтгөр чамаас их нь би хэмээн баримтлагч буюу.
Чөтгөр чамаас нэн олон нь сэтгэл бөлгөө
Чөтгөр чамаас үлэмж муу нь муу сэтгэл бөлгөө
Чөтгөр чамаас бөх нь атгаг бөлгөө
Чөтгөр чамаас хэт нь дадамгай авьяас бөлгөө.
Чөтгөрийг ч чөтгөр хэмээн баримталбаас хорт буюу
Чөтгөрийг хоосон хэмээн мэдвээс чадсан буюу
Чөтгөрийг номын чанар болгон мэдвээс тонилсон буюу
Чөтгөрийг эцэг эх (22r) бүхүйг мэдвээс барьсан буюу.
Чөтгөрийг сэтгэл бүхүйг мэдвээс чимэгт болюу
Чим чимийг  мэдвээс хамгаар тонилоюу
Чөтгөрийг өчсөн үгсийг дохиогоор үзүүлсэн буюу
Чөтгөр эмийг номхотгоод тангарагт оруулсан буюу.
Аливаа тангарагласан үгсээн бээр
Авирд сайтар бүтээгтүн та бүгд
Аврагч очир баригч биднээс бээр
Ам авсан тангаргаа бүү давагтун.
Үлэмж чин нигүүлсэхүй сэтгэлийг бүү сонжидхуун
Өтөл бие хэл сэтгэлээ бүү цөхөр
Үгээ умартаад тангаргаа давбаас
Үнэн магад одмуй очир тамд (ыг)
Давтан гурвантаа өгүүлбэй, их хэрэгт бүхүйн тул
Тийм тиймийг мэдээд сайтар бүтээгтүн та
Тэгш хамт сайн хутаг гуйснаар учирвай бид
Түүнчлэн хүү ирээдүй цагт их амгалангаар.
Сэтгэш үгүй сайн ахуй орон дор
Саарал үгүй бодичид сэтгэл лүгээ төгөлдөр болоод
Сацлал үгүй нөхдийн ахмад нь болон төрж
Сайвар одсон очирсадваагийн билигт эх болмуй за”.
Тийн хэмээн номлоод тангарагт оруулсанд 
Тэр хадын эм рагша Мяларайбыг олонтоо эргээд 
Дээд чиний зарлигийг бүтээсү хэмээн ам аваад
Тэдүй огторгуй дахь солонго арилсан мэт одсоны хойно.
Үүр гийж наран ургасанд тэр эм рагша ах лугаа сэлт
Үлэмж сайн чимгээр сайтар чимсэн
Үзэсгэлэнт олон эрс эмс болон хувилж
Олон зүйл тахил хийгээд чуулганы идээн авч ирээд.
Гайхамшигт богд Мяларайбад өргөн бариад
Хадын эм рагша, “аяа би муу заяат эм болон төрж
Халаг муу авьяаст түйдэж л, чамайг
Хар сэтгэлээр хөнөөснийг минь хүлцэн соёрх.
Хойногшид чиний зарлигийг бүтээгч боол болсугай
Хутагт чиний сэтгэлд (22v) төрсөн магад үнэн
Хоосон чанарын утгат нэгэн ном номлохуйг
Хутагт гэгээндээ айлд” хэмээгээд эдгээр шүлгийгдуулвай.
“Аяа шулуун сайн язгууртны хөвгүүн
Ахуй их буян хураасан сайн хувьт аа
Аврагч сайн үндэстийн адистидат
Арга заль үгүйеэ бүтээхүйд сайтар хичээгч.
Гагцаар суугч агуу хүчит
Гайхамшиг гүн нарийн утгасыг бүтээн хичээгчдэд 
Хамаг чөтгөр чөлөө хаалга эрж яахин чадмуй
Хал[г]аар дотоод хий судлын бэлгэс шүтэн барилдуулснаас.
Илт илбийн бүжгээр утгасыг номлосны тул 
Ямагт чиний сэтгэл лүгээ найралдвай бид
Ялангуяа эртний сайн хутаг гуйснаар уулзвай за
Ялгуусан олон шидтэн лүгээ уулзалдваас бээр.
Ачит чиний адистид хүртвэй бидэнд
Аяа доор төрөлт эм би ийн хэмээн өчмүй
Арга зальт хуурмагийн хөлгөний номоор
Алжаас нисванисыг номхотгон яахин чадмуй.
Хоосон амаар ёсон номлогч тэр зочид
Хурднаа магад дутаан одмуй
Худал номоор үйлдсэн эс дадсан тэр багш
Хуурмагаар өөрийн тус нь эс бүтвээс уурлан хилигнэмүй.
Мандуулсан гурван цагийн бурхдын хувилгаан биет
Магад номын чанарын утгасыг сайтар ухсан
Маш сэтгэлд төрсөн гүн нарийн утгат
Манлай товчлон хураасан увдист энэ эгшиг.
Арилсан хязгаарт хүргэсэн тийм магад утгасыг
Ах охин дүү бид нөхөд сэлт бүгд дор
Асар очирт нууц үгсийн дээд утгат
Ахуй их тодорхойяа гийсэн бэлгэ билгийн.
Үлэмж манлай гэгээн гэрлийг өгөн соёрх
Үнэн гүн нарийн магад утгат нууцсын үгсийг
Оюундаа тогтоовоос муу заяанд яахин одмуй
Үргэлжид бясалгаваас (23r) орчлонд хэр орчиму.
Хайрлал нуул үгүйеэ номлон соёрх” хэмээн өчвөөс
Гайхамшигт богд Мяларайба зарлиг болруун:
“Ханьцагч та бүгд магад утгасыг бясалган үл чадму
Харил үгүй чадах бөгөөс гол зүрхний үсгийг өргөдхүүн.
Үлэмж тангаргийг батлах хэрэг” хэмээн номловоос
Урвал үгүйеэ гол зүрхний үсгийг өргөөд ийн өчрүүн:
“Үргэлж хойногшид богд чиний зарлигийг бүтээгээд
Өнөд хамаг номчны сахиулсан нь болсугай”.
Тийн хэмээн чин батад тангарагласанд
Тэнсэл үгүй Мяларайба бээр тэр эм рагшасын
Дээш өчсөний хариу магад утгасын номыг
Тэгүүдрэл үгүй хорин долоон шингэх эдгээр шүлгийг номловой.
“Аяа бурханы биеийг нуугаад хүмүүний биеийг үзүүлсэн
Алдаршсан нэрийг чинь өгүүлэхүйеэ бэрх, аяа лозава аа
Ачит эцэг ламын хөлд сөгдмүй
Асар дууч бус бөгөөтөл би бээр 
Чөтгөр чи намайг дуул хэмээн давтан өчмүй
Чихээ өгч сонс ахуй ёсны нэгэн шүлгийг дуулсугай
Чимэгт луу хийгээд үүлэн гилбэлгэн огторгуйгаас гарваас 
Чанар нь мөнхүү огторгуйд шингэмүй зэ.
Тэмдэгтэйеэ үзэсгэлэнт солонго хийгээд будан ба
Түүнчлэн хүү униар зуурд огторгуйгаас
Тэр гурван сайтар үзэгдэн гарваас л 
Тийн хүү зуурд огторгуйд шингэмүй.
Гайхамшигт шим эм хийгээд тарианы хөрөнгө ба 
Хал[г]аар тэр гурван үрс гархуйдаа
Газраас сайтар гарч ургаваас л 
Харин шингэхдээ газарт хүү шингэмүй зэ.
Цогтойяа ургасан шугуй хийгээд цэцгүүд ба
Цогцолсон навчис гурав гархуйдаа бээр
Чуулан хөрст уулнаас гарваас бээр
Цуцран шингэхдээ мөн хүү хөрст ууландаан шингэмүй.
Усан мөрөн хийгээд (23v) усны цөврүү ба
Усны долгион гурав гархуйдаа
Өөсөөн далайгаас гарваас бээр
Устаж шингэхдээ мөн хүү далайд шингэмүй.
Авьяас хийгээд шунахайрах баримтлах нь 
Аяа тэр гурван гархуйдаа мөн хүү
Алжаас чилэх шүтээнээс гарваас бээр
Алдал үгүй мөн хүү сэтгэлийн шүтээнд шингэмүй.
Өөрийн ухаан хийгээд өөрийн гэгээн гэрэл ба
Өөрөөн тонилсон гурван гархуйдаа
Үнэнээр өөрийн сэтгэлээс гарваас бээр 
Огоот шингэхүйд мөн хүү өөрийн сэтгэлд шингэмүй.
Төрөх үгүй түрдэх үгүй өгүүлэх үгүй 
Тун тэр гурван гархуйдаа бээр
Тодорхойяа номын чанараас гарваас бээр 
Торох үгүй шингэхдээ номын чанарт шингэмүй.
Чөтгөр үзэгдэх хийгээд чөтгөр хэмээн баримтлах ба
Чөтгөр хэмээн атгаглагч тэр гурван гархуйдаа 
Чин зоригт егүзариээс гарсан буюу за
Живж шингэхдээ мөн хүү егүзарит шингэмүй.
Ер чөтгөр хэмээвээс сэтгэлийн рид буюу
Ямарваа үзэгдхүүнийг хоосон хэмээн ухваас
Яданги чөтгөрийг өөрийн үндсэн хэмээн баримталбаас эндүүрсэн буюу
Ер эндүүрсэн үндэс нь сэтгэлээс болбай за.
Сэтгэлийн мөн чанарыг ухваас л 
Сайн гэгээн одох явах үгүйеэ үзэгдмүй
Сэжиг атгагт вишай үзэгдэхүй сэтгэлийн эндүүрэл буюу
Саарал үгүй үзэгдүүнийг сэжиглэн болгоовоос.
Үзэгдхүүн хоосон хоёрыг ялгал үгүй оногдохуй
Өөрөө бясалгагчин бээр атгагт буюу
Үл бясалгагчин хийгээд бясалгагчин атгагт буюу
Үл бясалгагчин хийгээд бясалгагч хоёрыг ялгал үгүй .
Хоёр хэмээн баримтлах нь эндүүрлийн шүтээн буюу
Хоцрол үгүй хязгаарт хүрсэн утгас үзэгдэх үгүй 
Хотол эдгээр хэмээвээс (24r) сэтгэлийн мөн чанар буюу
Хоосон огторгуйн чанар лугаа үлгэрлэж.
Утгат номын чанарыг тохиолдуулан ухаад
Үнэнээр үзэх бөгөөс сэтгэлийн чанарыг сайтар үзэдхүүн 
Үргэлжид алгасал үгүйн агаарт бясалгадхуун
Өөсөөн болсон явдлыг түртгэл үгүй тэтгэгтүн.
Эгээрэх сэргэглэх төсөө юүгээн тэвчигтүн
Эгнэгт чөтгөр чиний номын хувь тэр болтугай
Эдүгээ хоосон дуулан эгшиглэх чөлөө үгүй 
Өмнө минь олон бүү чалч дуугаа ятга.
Чамайг дуул хэмээсэнд дууллаа би
Чадагч өтөг миний найралчилсан үгс буюу энэ
Чөтгөр чи бээр эедээн аван чадах бөгөөс 
Чивэлт чи их жаргаланг идээн болгон идэгдэхүй.
Барш үгүй рашааныг унд болгон уугдахуй
Ба бүрэн егүзарисийн үйлсийг бүтээгч сахиулсан болодхуун”
Баатар Мяларайба тийн хэмээн зарлиг болсонд
Балмад хадын эм рагша чин бишрэлт болж.
Олонтоо мөргөн эргээд их ачит болбай хэмээгээд үл үзэгдэн одвой. Солонго арилсаны ёсоор одсоны хойно Мяларайбын зарлигаар тэр оронд үргэлжид их бясалгагч хэн сууваас бээр хор үл хийн ном лугаа зохилдоод хотол үйлсийг үйлдэн нөхцөлдмүй. Хутагт дээд богд Мяларайба бээр хомголзогч Линба хадын эм рагшийг номхотгосон дөтгөөр бөлөг.



МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment