Гэтэлгэгч Мяларайбын тууж дэлгэрэнгүй ялгасан бум дуулал хэмээгдэх оршвой

Тэргүүн бөлөг


(1v) Намо гүрү. Егүзарисийн эрхэт Мяларайба хэмээн алдаршсан тэр богд нь, Чонлүнгардийн  хоргод махамудрагийн гэгээн гэрлийн агаарт тэгш агуулж суун бөлгөө. Нэгэн цагт идээн бэлдсүгэй хэмээн сэтгэж босоод, ийн тийн үзвээс, гурил давсан будааны холиосон үгүйг дэх юун өгүүлтэл [өгүүлэх], түлээн хийгээд усан ба гал үгүйг үзэж, “Аяа би ийм ёсоор сууваас зохис үгүй болму хэмээгээд, түлээ түүхээр одсугай” хэмээн (2r) сэтгэж өөд болон одвоос, орхимж дүүрэн түлээ олсонд, гэнэт их хий хөдөлж, орхимж юугаан бариваас түлээ нь хийсмү. Түлээгээ бариваас орхимж нь хийд хийсдэхүйд, сэтгэлдээ ийн сэтгэрүүн, “Аяа би урьд ууланд эдүй чинээ сууж бясалгаваас бээр би хэмээн баримтлах сэтгэлээ эсхүү огоорсон ажгуу. Би хэмээн баримтлахуй эс тэвчвээс, номыг бүтээвээс бээр юун хэрэг” хэмээн сэтгэж, “орхимжийг минь таалбаас орхимжийг минь ав, түлээг минь таалбаас түлээг минь ав” хэмээн өгүүлээд хоёр бүрийг огоорч суун бүхүйд, муу идээ зооглосны хүчээр хийд автаж, хоромхон зуур сэтгэлээ мэдээгүй болж суугаад сэрж үзвээс хий салхин устаж, орхимж нь нэгэн модны үзүүрээ өлгөгдөн байхыг үзээд уярахуй сэтгэл төрж, хонины тэдүй нэгэн чулуун дээр тэгш агуулсаны эцэст инү, дорно зүгийн Доволүнгийн нэрт зүгээс нэгэн цагаан үүлэн тодорхойяа гарваас, “Аяа тэр үүлний доор нь Доволүн (gro bo lung.tib) нэрт хийд бөлгөө. Тэнд дуун хөрвүүлэгч Марва лозава нэрт богд лам минь, эцэг эх очирт ах дүү нөхөр шавь нар лугаа сэлтийн төвд сууж, дандарсын утгасыг номлоод, (2v) авшиг хийгээд увдисыг соёрхсон ёсыг дурдан сэтгэж, “аяа эдүгээ бээр тэрхүү ёсоор сууваас, юунд бээр үл торон мөргөхөөр одсугай” хэмээн сэтгээд, урьд уярснаас, ламын ачийг ихэд санаж цаг үгүй уярах сэтгэл төрж, тасрал үгүй нулимсаа асгаран, уярах чин зоригоор ламыг дурдахын зургаан шүлгүүдийг номловой.
“Үндсэн лам нарыг дурдаад зовлонг арилгагч Марва эцэг минь
Үгэгү би чин зоригоор мөргөмү, Марва хутагт аа
Улаан хадат Чонлүн нэртийн дорно зүгт
Усан баригчийн цагаан үүл үймцэн тогтсон.
Цагаан үүл тогтсоны доор нь 
Цагаан заан үзүүрхэхүй хойд уулын өлөгт
Цагаан заан үзүүрхэхүй мэтийн өмнөд уулан дээр нь 
Цаг үгүй эрдэмт Доволүн нэрт хийдэд.
 Амолигагийн их чулууны тавцанд (ыг)
Асар кришнасарагийн  арьсны дэвсгэр дээр
Аяа тэр дэвсгэрт хэн бээр үл суумуй за
Ачит дуун хөрвүүлэгч богд лам минь суумуй за.
Тэр богд эдүгээ ёсоор сууваас юутай сайн бөлгөө
Тэнчүүрч өчүүхэн бишрэлт болбоос бээр уулзахуй хүсмү
Тэгүүдэрч зориг минь өчүүхэн болбоос уулзахуй сэтгэмү би 
Төгс эрдэмт лам эрдэнийг дурдан сэтгэмүй би.
Энд бясалган суун атал Марва лозава богд ламыг дурдму
Эхээс нэн үлэмж Минийх үгүй эх минь
Эдүгээ цагт сууваас юутай сайн бөлгөө
Эндээс уулзахыг хүсмүй би, газар хол дахь бөгөөс бээр. 
Гэтлэхүй мөр бэрх болбоос бээр уулзахуй хүсмү би
Хэтэрхийеэ төгс эрдэмт лам эрдэнийг дурдан сэтгэмү би 
Гийгүүлэн бясалган атал Марва лозава лам юугаан дурдан сэтгэмү би 
Гийсэн их очирдарь үндсэн инү эдүгээ цагт номловоос юутай сайн бөлгөө
Эх билиг өчүүхэн болбоос бээр тогтоохуйяа хүсмү би
Эгээрэл оюун өчүүхэн болбоос бээр уншихуй (3r) хүсмү би
Эрдэнэ чанарт богд лам юугаан сэтгэн дурдаму би
Сэтгэн бясалгасаар Марва лозава ламыг дурдаму
Сайн яруу үндсэн дохиосын дөрвөн авшгийг нь
Саарал үгүй эдүгээ соёрхвоос юутай сайн бөлгөө
Сайн өргөгдөх мэт буян үгүй бөгөөс бээр өчихүй хүсмү би.
Хүмүүн надад авшгийн буян өчүүхэн болбоос бээр өчихүй хүсмүй би
Гүн нарийн Наровагийн зургаан номыг бясалгахуй
Хөтөлбөрийг эдүгээ номловоос маш сайн бөлгөө
Хүсэхүй зориг минь өчүүхэн дэх болбоос бясалгахуй хүсмү би.
Ачит төгс бэлгэт богд лам юугаан дурдан сэтгэмүй
Ариун сэтгэлээр бясалгасаар Марва богд ламыг дурдаму
Ах дүү нөхөр Үй газар ба Зан газар дах
Ай олон хурагсад бишрэлтэн эдүгээ сууваас сайн бөлгөө.
Өчүүхэн оюут болбоос бээр тохиолдохуй хүсмү би
Утга минь өчүүхэн болбоос бээр тохиолдохуй хүсмү би
Үндсэн төгс чанарт лам юугаан дурдан сэтгэмүй
Үлэмж бясалгасаар Марва ламыг дурдан өчмү би.
Үгэгү би хүсэх бясалгалын агаараас хагацах үгүй бөгөөс бээр
Үнэмлэж лам юугаан зүрхэндээ сэтгэмү би
Үнэнээр хүсэж дэнсэлбээс үлхүү тэсмү би
Омог сэтгэл цээжийг минь бөглөж дуун гаран ядмуй.
Үндсэн лам минь хөвгүү[нийх]ээ нүглийг арилган соёрх”
хэмээн номловоос, тэр үүл нь таван зүйл хив дэлгэн сунгасан мэт ирсэний үзүүрт, богд Марва лозава лам урьдахаас бээр нэн үлэмж цог жавхлант болоод олон чимгүүдээр чимсэн цагаан арслан унаж өмнө огторгуйд хүрч ирээд, “Их хараалч хөвгүүн ээ, чи чин зориг сэтгэлийг үүсгэж их дуугаар намайг дуудах юун болбой. Лам ядам хийгээд гурван эрдэнэд сэтгэл чинь цөхрөв үү, муу шалтгаанд ухаанаа түйдэв үү, бясалгах агуйд чинь найман номын зэтгэр оров уу, бясалгахад чинь тотгордогч чөтгөр хөнөөв үү, эс бөгөөс дээш лам гурван эрдэнийг (3r) тахиад, дорогш зургаан зүйл хамаг амьтанд өглөг өгөхөд, дундад нүгэл түйтгэрийг арилгахад чинь эрдмүүд төрөх зохилдох сайн шалтгаан мөн буюу. Юун бээр болбоос чи бид хоёр хагацах үгүй буй за. Бүтээн барьж шажин хийгээд амьтны тус хийгдэхүй” хэмээн номлох тийм нэгэн сайн бэлгэ болсонд, тэсдэшгүй маш баяссан агаараас, сэтгэлд баяссаны хариу ийн шүлэглэн эгшиглэрүүн: 
“Тодорхой лам юугаан чамайг үзээд зарлигийг чинь сонсвой, гуйланч би
Тольт зүрхэн дэх хийг сэтгэлийн ухаан болгон оруулбай
Тунамал ламын ёсон үлгэрийг дурдан сэтгэснээр
Тун онол хүсэх бишрэл сайтар төрвэй.
Адистид нигүүлсэхүй хийгээд надур илт орвой
Аливаа ном бус хамаг үзэгдхүүн түрдвэй
Ачит ламыг дурдсан энэ эгшгээр
Амгалант чиний чихэнд улиглаваас бээр.
Ийм сэтгэлээс урвах үгүй буюу гуйланч би
Эдүгээ бээр үйлдмү, нигүүлсэхүйгээр тэтгэ
Эгнэгт хатуужил явдлаар бүтээсэн энэ ану 
Эцэг ламыг баясгах хүндлэл буюу.
Өөрөө уул бүр бясалгасан энэ ану 
Олон дагинасыг баясгах хүндлэл буюу
Омог дээрэнгүй үгүй богдсын энэ ном ану 
Удирдагч бурханы шажны хүндлэл буюу.
Тэгш ном хийгээд бүтээх энэ хэмээвээс 
Тэмдэгтэйеэ итгэл үгүй амьтан нугуудын өглөг буюу
Түүнчлэн өвдвөөс үхвээс баясах энэ хатуужил
Тэдүрү нүгэл түйтгэрийг арилгах наманчлал буюу.
Хилэнцэт идээг тэвчсэн энэ хатуужил ану
Хялбараа сайн оюун төрөх найрлын шалтгаан буюу
Хичээж эцэг ламын ач бүтээхүйгээр хариулъя
Хямрах үгүй сэтгэлээр хөвгүүнээ нигүүлсэн соёрх, гүрү богд.
Хянаж надур уул барихыг адислан соёрх хэмээн номлоод, баясгалан сэтгэлээр тэр орхимж юугаан өмсөөд, өчүүхэн түлээгээ аваад бүтээхүй агуйдаа өөд болбоос, тэр агуй дотор нь аяганы тэдүй нүдээ хялайсан таван төмөр азар буй ажгуу. Нэг нь хутагт (4r) Мяларайбын оронд сууж ном номловой. Хоёр нь түүний өмнө ном сонсмуй. Нэгэн нь идээн хиймүй. Нэг нь Мяларайбын бичгүүдийг нь уудалж үзэж суун ажгуу. Тийн бүхүйг үзээд өчүүхэн жийргэмшигт болж түүний хойно ийн сэтгэмү. “Эдгээр нь газар дэлхийн эзэд эс баяссаны бэлгэ буюу” хэмээн сэтгээд, “би ав аль оронд сууваас балин өгөх надур юун бээр үгүй. Нэжгээд ч магтсан үгүй бөлгөө. Энэ орныг нэгэн магтсугай” хэмээн сэтгэж тэр орныг ийн шүлэглэн магтаруун:
“Ай элчил үгүй уулсын энэ орон нь 
Агуу их бурхан бодь нарын баясгах орон буюу
Асар шидтэн нөхдийн суух орон буюу
Ашид би өөрөө гагцаар суух орон буюу.
Улаан хадат Чонлүнгардийн хорго
Өндрүүд дээр нь өмнийн үүлэн үелзэн тогтох
Үргэлжид усан бээр шуугинаму, доор нь 
Олон хажир нугууд бэлхүүсэнд нь наадан цэнгэлдмүй.
Элдэв өвсөн мод зууралдан хөдөлмүй
Эгнэгт найлзуур модод бүжиглэн хөвхөлмүй
Эн олон зөгийс бүжиглэн дуулан наадмуй
Эгнэгт цэцгүүдийн үнэр нь анхилмуй.
Сайн шувууд яруу дуугаар жиргэмүй
Сацлал үгүй Улаан хадат Чонлүнд 
Сайхан шувууд хийгээд болжморууд жигүүрээ хүчээр сунгамуй
Сар бичин хийгээд тэмцэлдэн наадмуй.
Элдэв гөрөөс уралдан хүчээ тэнсэн наадмуй
Эндүүрэлгүй сэтгэлийн ухааныг бясалгамуй Мяларайба би
Эмт ухаан сэтгэлээр хоёр бодичид сэтгэлийг бясалгамуй
Энэ аглаг орон дахь эзэд над лугаа найралдмуй.
Ай энд чуулан ирсэн хүмүүн бусад нугууд
Ад тотгор хүргэгчин та бүгдээр
Асрах нигүүлсэхүй энэ номын рашааныг уугаад
Амгалангаар өөрийн өөрийн орон дороо одогтун хэмээн номловоос, тэдгээр азар нар хутагт Мяларайбад үл баясахын дүрээр, эсрэг тэсрэг нүдээн хялайлдан үймцэлдэн явахын зуур, бас хоёр азар ирээд долоон азар болбой. Зарим нь эрүүгээ зууж занамуй. (4v) Зарим нь шүдээ хавиран соёогоо ярзаймуй. Зарим нь агдаганан их дуун гармуй. Тийм цохих асхих жанчих ёсоор айлгаваас, Мяларайба лам ийн сэтгэмүй. “Аяа хүмүүн бусын чөтгөдүүд надур тотгордохын тул ирсэн ажгуу” хэмээн сэтгэж, хилэнтнийг бясалгаад догшин тарнисыг уриваас бээр эс одвой. Их нигүүлсэхүй сэтгэлээр ном номловоос бээр эс одсон тэр цагт , Мяларайба надур богд лам минь Марва ийн номлолоо. Хамаг ном өөрийн сэтгэлээс болсоныг таниад, өөрийн сэтгэл гэгээн гэрэл хоёр ялгал үгүй нэвтэрхийеэ оновоос, гадаад ад тотгорт баригдваас бээр үл айму хэмээн номлосныг сэтгээд аюулгүй зоригийг илт болгож бүрүүн, чин зориг лугаа төгссөн үзлийн энэ шүлгийг эгшиглэрүүн:
“Дөрвөн шумнасын цэргийн аймгийг ялгуусан эцэг
Тунамал чин сэтгэлээр хутагт богд Марвын хөлд сөгдмү
Түлдэд би хэмээн омог сэтгэлээр үл өгүүлмүй зэ
Туст би хэмээвээс цагаан арслангийн зулзаган буюу.
Зохист гурван хүчин минь эхийн хэвлийд төгслөө
Зулзаган бүхүйдээн үүрэндээ хэвтлээ
Зоригт бэлтрэг бүхүйд үүрийнхээ хаалга сахилаа
Зогдроо дэлгэрсэнд цаст уулын үзүүрт явлаа.
Би бээр шуурган цаснаас үлхүү жийрхмүй
Би бээр их нур хад болбоос үл аймуй
Би хэмээх омог сэтгэлээр үлхүү өгүүлмүй зэ
Би бээр шувууны хан гардийн хөвгүүн буюу.
Дэлбэрээгүй өндгөн дотроос жигүүр далавч минь дэлгэрлээ
Түүнчлэн ангаахай бүхүйдээн үүрэндээ хэвтлээ
Дэгдээхэй бүхүй дороо үүрийнхээ хаалга сахилаа
Дэлгэмэл гардийн цагт огторгуйгаар халилаа.
Огторгуйн эн ундуулиг  (undu@uli@) их болбоос бээр үл аймуй би
Одох газар минь цухал уйтан болбоос бээр би үл жийрхмүй
Омог дээрэнгүй сэтгэлээр үл омогшмуй би
Усан дахь аварга загасны хөвгүүн буюу би.
Умайд бүхүй цагт алтан нүдэн  минь нээлээ
Өчүүхэн зулзаган (5r) бүхүй дороо үүрэндээ хэвтлээ
Өсч жирэм бүхүйдээн усыг удирдан явлаа
Үлэмж их болсон дороо далайн хязгаарыг эргэлээ.
Далайн их долгион болбоос бээр үлхүү аймуй би
Дэгээ гох олон болбоос бээр үл жийрхмүй
Тэнхцэгч үгүй буюу хэмээн үл омогшмуй би
Дээд зарлигийн үндсэн ламын хөвгүүн буюу би.
Ямагт эхийн умайгаас сүжиг бишрэл төрлөө
Илт нялх бүхүй цагт аан номын хаалганд орлоо
Идэр бүхүй цагт суран хичээлээ
Ялангуяа их бясалгагч бүхүйд ууланд суулаа.
Аюулт хор зэтгэр болбоос бээр үл жийрхмүй би
Ад чөтгөрийн бэлгэ олонтоо үзэгдвээс бээр үл аймуй би
Арслан бээр цасанд үзүүрхэхүйд хөл нь үл хөлдмүй
Арслан бээр цасанд үзүүрхэхүйд хөл нь хөлдөх л бөгөөс.
Агуу хүчин гурав бүр төгссөний хэрэг нь юун
Ахуй огторгуйгаар нисэхэд гарди үл унамуй
Арилсан огторгуйгаас гарди унах л бөгөөс
Алимад жигүүр өдөд дэлгэрсэн хэрэг нь юун.
Усанд агч загасан бээр үлхүү бүтмүй зэ
Усанд агч загасан бүтэх л бөгөөс
Усанд ийн тийн түргэнээ дураар
Одон гүйн явсан хэрэг нь юун.
Төмөр булыг чулуугаар эвдэн яахин чадмуй
Төмөр булыг чулуугаар эвдэн чадах бөгөөс
Төмөр бул хэмээгдсэний хэрэг нь юун
Тэнсэл үгүй Мяларайба чөтгөрөөс үл аймуй.
Аюул үгүй Мяларайба ад чөтгөрөөс айх бөгөөс
Ахуй ёсыг оносоны хэрэг нь юун
Ач үрийг үл мэдэгч ад тотгорын чуулган
Ажиггүй эдүгээ ирсэн тань маш гайхамшиг.
Яарал үгүй энд суугтун та бүгд
Ямарваа зарлигийг дэлгэрэнгүйеэ дурдан өгүүлэлдэе
Яаралт л бөгөөс энэ шөнө энд суугтун
Юун бээр бөгөөс гурван хүчээ тэнсэлдэе бид бээр.
Цагаан хар номуудын сайн мууг нь ялган (5v) өчье
Цагт бээр түйдвээс үл харимуй
Чалчиж тотгордон үл чадан харьж одвоос
Цагаа мэдээд ирэх үгүй бөгөөтөл ирсэн тань юун” хэмээн номлоод, түгдамын омгоор босоод, түрвэлгүйеэ орж одвоос, тэдгээр азар нар айн эмээн сочоод, нүдээ хялмалзан биеэ чичрэхүй ёсоор агуйн дотор долгисон хөдөлсөнд, тэд бүгдээр хурднаа нэгэн нэгэндээн шингэсний эцэст нэгэн нь нэгэн хуй болон үл үзэгдэн одвоос, хутагт Мяларайба сэтгэлдээн, тотгорын хан бинаяга чөлөө хаалга эрэх ажгуу. Урьд тэр хий салхин бээр түүний ёр бэлгэ ажгуу. Ламын адистидын хүчээр чөлөө хаалгыг эрэн эс чадсан ажгуу хэмээн сэтгэвэй. Түүнээс хойшид саад зэтгэр үгүйеэ түгдам нь сэтгэш үгүй үлэмж боллоо. Тотгорын хан бинаяга шалтгаан болж, ламын зургаан дурдахын зүйл, Улаан хадат Чонлүнгийн зүйл, Мяларайба түлээ түүхээр одсоны зүйл бөгөөд, нэгэн чанарт бөгөөтөл гурван нэр лүгээ төгссөний нэгдүгээр зүйл хийгээд болой.

Үргэлжлэл буй. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment