Ч.Билигсайхан: "XXI зуунд Монголд оюуны сэргэн мандалт болно"

Таван жилийн өмнө Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билигсайхан агсантай яруу найрагч Ц.Дэлгэрмаа ийнхүү хөөрөлдөж байжээ. "Өнөөдрийн тойм" сонины 2008 оны 114/134/ дугаарт нийтлэгдсэн ярилцлага. 



XXI зуунд Монголд оюуны сэргэн мандалт болно


Д.Нацагдорж л нэр "цэвэр" байсан учраас...

...Монголчууд дээхнэ vед зохиолч гэхээр билиг авьяастай, ер бишийн хvн гэж ойлгодог байсан.Уран зохиол, зохиолч гэдэг бол нийлмэл ойлголт.Харин XX зуун гарч, Европын соёл дорно дахинд нэвтэрч уран зохиол өрх тусгаарласан. Тэгэхдээ Оросын уран зохиолыг дагах маягаар хөгжиж, 1921-1991 он хvртэлх 80 шахам жилийн хугацаанд уран зохиолыг "дэглэсэн" байдалтай байлаа. Уг нь Монгол уран зохиол урьд нь огт тийм байгаагvй юм.Нэг талдаа эрдэм шинжилгээний, нөгөөтэйгvvр хvний оюун ухааны, далд мэдрэмжийн шинжтэй байсан.Гэтэл социализмын жилvvдэд "социалист реализм" гэдгийг томъёолоод юм бvхнийг vзэл сурталжуулаад эхэлсэн.Энэ vед төрсөн авьяастнууд маш хvнд амьдралыг туулсан даа.Д.Нацагдорж л гэхэд хавчигдан зовж гучин хэдхэн насалсан.Тэр 37 онд их баривчилгаа эхлэхээс хоёр гурван сарын өмнө "Би энд байх юм бол хамгийн тvрvvнд баригдана.Тийм учраас архи уугаад тэнэж явъя даа.Архи уугаад гудамжинд тэнэж яваа хvнийг ямар хvн гэж тоож барьж авах юм" гэсэн байдаг.Тэгээд л архи ууж эхэлсэн. Гэсэн ч баривчлах гэж оролдоод л байсан юм билээ. 
Б.Ринчен, Ц.Дамдинсvрэн, Д.Намдаг гуай гээд мундаг зохиолчид 10 жил шоронд сууж, гарахдаа бүгд Дотоод яаманд бичиг өгсөн байдаг.Тэнд юу гэж бичиж өгснөө хэлэхгvй байсаар "явцгаасан" даа.
Би Б.Ринчен гуайгаас бусадтай нь олон удаа уулзаж байлаа.Бvгд Дотоодын яам юу гэж гарын vсэг зуруулсан юм гэхээр булзааруулаад орхичихдог байсан.Шоронгоос гарч ирснийхээ дараа Б.Ринчен гуай ч, Ц.Дамдинсvрэн гуай ч бараг зохиол бичихээ больсон шvv дээ.1937 оны хэлмэгдлээс хойш, 50-иад он болж байж шинэ уран зохиолын төлөөлөгчид нь гарч ирсэн.Шинэ vеийнхэн гарч ирэхдээ нөгөө С.Буяннэмэх, Д.Нацагдоржийгоо ч ярьдаггvй байсан.Харин Ц.Дамдинсvрэн гуай анх Монголын утга зохиолд хэнийг анхдагч болгох вэ гэж шууд ярьсан гэж байгаа юм.Тэр vед Д.Нацагдорж "байхгvй".С.Буяннэмэх, Ши.Аюуш, М.Ядамсvрэн буудуулсан, Б.Ринчен, Ц.Дамдинсvрэн гуай өөрөө ч 10 жил шоронд орсон байсан.Харин Д.Нацагдорж баривчлагдаж хоригдсон юм байхгvй, нэр цэвэр.Тэгэхээр тvvнийг Монголын орчин vеийн уран зохиолын vндэслэгч болгосон гэдэг.

Жинхэнэ уран зохиол ойворгон сэтгэлээс төрдөггvй

Ингээд 1948 онд Монголын зохиолчдын эвлэлийн анхдугаар их хурал, 50-иад онд хоёрдугаар хурал хуралдсан.Тэр vед Д.Сэнгээ МЗЭ-ийн дарга байсан. Тэрбээр Зөвлөлтөд Утга зохиолын дээд сургууль төгсөж ирээд авьяастай хvмvvсийг эрж гvйгээд Б.Явуухулан гуай, хvvхдийн зохиолч Содномдорж, Л.Тvдэв, Д.Мягмар, Чойжилсvрэн гээд 10 гаруй хvний номыг нь гаргаад л. Тэр дунд Б.Явуухулан гэж Санхvvгийн техникумын нэг хvv байж л дээ. Тэгэхдээ ер бишийн, юмыг өөрөөр хардаг хvн байж.Би Явуухулан гуайтай 10 жил хамт ажилласан.Ёстой нөгөө ярихдаа хэлээ, явахдаа хөлөө ч олохгvй гэдэг дээ, түүн шиг л хvн.Гэхдээ бичсэн шvлэг нь тийм биш.С.Эрдэнэ гуай байна.Монголын орчин vеийн уран зохиолын тvvхэнд яах аргагvй мөнхөрсөн хvн. Ингээд нэг vе гарчээ.
Гэхдээ тэр vед бодсоноороо бичиж болдоггvй байж.Сайн малчны тухай бичье гэхэд л нам ямар хvнийг сайн малчин гэх вэ, тэр л тухай бичдэг байж.Ухаандаа гуравдугаар биеэс бичихийг л тулгасан хэрэг шvv дээ. 
Гэтэл авьяастай улсууд чинь яваандаа би өөрөө юу гэж бодож байна, миний бодол сэтгэл, миний дотор юу байна гэх хандлагатай болж ирсэн.Тэгээд Явуу 1959 онд анх "Би хаана төрөө вэ" гэдгийг бичсэн хэрэг.Буруутгаж, бас зөвтгөж ч боломгvй.Ерээд оны төгсгөл гэхэд Монгол 200 гаруй зохиолчтой байлаа.Одоо бол 1000 болоо биз дээ.Социализмын 70 жилийн 200 зохиолчоос 10 vлдэх vv, vгvй юу.Би бол 1910-1990-ээд оны төгсгөл хvртэл ная гаруй жилийн дотор Монголын шилдэг зохиолч гээд нэрлэхэд сайндаа л 10 хvн vлдэнэ гэж боддог.Зохиолчийг авсан шагналаар хэмждэг юм биш.Жинхэнэ зохиолч бол ард тvмэндээ хэрэгтэй vгийг л хэлдэг.Харин 2000 оноос уран зохиол сая л өөрийнхөө голдиролд орох нь уу гэж горьдож байсан, би.Гэтэл 2008 он болоод дахиад хvмvvс мөнгөжсөн.Уран зохиол бол тийм ойворгон сэтгэлээр, "Болор цом"-оос төрдөггvй.Жинхэнэ уран зохиол энэ бvхий цаана далд хөгжиж байгаа.Магадгvй жинхэнэ зохиолч нь vнэлэгдэхгvй байж байгаад vхсэн хойноо vнэлэгдэх биз дээ.

Зохиомол уран зохиолын үе XXI зуун гармагц дууссан

Америкт бол утга зохиолын онолчид зохиолчидтойгоо хамтарч байгаад шинэ "изм" гаргадаг.Жишээ нь "постмодернизм", "постструктурализм" гэдэг ч юм уу.XX зууны дундуур хvмvvсийн сэтгэхvй хөгжиж, амьдарлыг өөр өнцгөөс хардаг болсон.Тэр өнцгөөсөө нэг нэг "изм" гаргаад явдаг. 
Америк ч юм уу барууны орнуудад бол зохиолчдын хороо гэж байхгvй.Монголд ч байхгvй болно. XXI зуун гармагц зохиомол уран зохиолын vе дууссан. Одоо жинхэнэ амьдралын тухай, жинхэнэ өөрийн бодол санаагаа бичдэг болжээ.
Шvлэг гэхэд л миний "дотор би" ингэж л бодож байгаа, энийгээ л бичдэг.Энэ бичсэн юм минь миний амь амьдрал, би зохиомол юм бичээгvй.Минийхээр амьдрал ийм байдаггvй, ийм байдаг гэсэн хатуу юм руу уран зохиол очиж байна.Тиймээс Монголд яваандаа "уран" утга зохиолоос ангижрах тэр шат руугаа явж байна.Эцсийн эцэст дэлхийн утга зохиол баримттай юм руу хөгжиж байна.Өгvvллэг, тууж, роман бvгд эссэ маягийн.Эссэ гэдэг бол арга биш, сэтгэлгээ.Ухаандаа, "Би" гэдэг эссэ бичье гэвэл би өөрийнхөө тухай л бичнэ.Миний дотор ийм бодол байна, тvvнийгээ л гаргана.Тэгэхээр уран зохиол гэдэг ерөөсөө л бодит амьдрал.Уран зохиол нарийндаа философитой их холбоотой.Гvн ухаан, амьдралын тухай vзлийн цогцос болчихгvй юу.Тэгэхээр нэртэй зохиолчид огт ондоо, шинэ vзэл гаргаж ирээд тэрийгээ цааш нь хөгжvvлдэг. Эхэндээ хvмvvс хvлээж авахгvй л байх..Гэтэл явсаар байгаад хоорондоо холбогдохоор "энэ чинь ийм юм байна шvv дээ" гээд ойлгодог.

Зохиолчийн хvvхэд зохиолч болдог моод ганцхан Монголд байна

Зохиолчийн хvvхэд зохиолч болдог моод ганцхан Монголд л байна.Хэзээ ч ийм байх ёсгvй.Ёсгvй гэсний учир нь тийм юм ерөөсөө байгаагvй, байх ч vгvй.Э.Хэмингуэйн хvv зохиолч Хэмингуэй гээд гараад ирэхгvй л байна шvv дээ.Гэтэл Монголоор дvvрэн зохиолчийн хvv зохиолчид гараад ирлээ.Бvгдээрээ миний найз учраас бvгдийг нь хэлэхэд хэцvv. Д.Цоодолын охин, Д.Төрбатын хvv, Ч.Чимидийн хvv зохиолч, яруу найрагч гээд л... Цөмөөрөө л зохиолч, яруу найрагч хvvхэдтэй.Хvн эцэг эхийгээ дуурайлгvй яахав.Тэдэндээ хайртай байлгvй яахав, эцгийнхээ хөдөлмөрийг дагахсан, зохиолч болохсон гэж бодолгvй яахав, тэр хvvхдvvдийн буруу биш.Арай жаахан vvнээс дээгvvр эрх ашиг байдаг байхгvй юу.Тэгэхээр Монголд нийтээрээ бичиг vсэгтэй, хvн бvр 10 дугаар анги төгсөөд, бvгдээрээ шахуу дээд сургууль төгсөх шат руугаа орж байна шvv дээ.
Нийтээрээ бичиг vсгийн чадвар сайжирсан vед дунд зэргийн шvлгийг бол хэн ч гэсэн биччихнэ.Гэтэл vнэн хэрэгтээ зохиолч гэдэг бол ихээхэн vйлтэй хvний ажил.
Би ер нь урьд насандаа ямар нvгэл хийсэн юм, яагаад ийм зовлонтой учрав гэж бодохоор.Одоогийнх шиг нөхцөлд зохиолч болно гэдэг бол жаргал.Байнга л телевизээр шvлэг уншаад л, тэгээд л өөрсдийгөө яруу найрагч гээд л. Энэ бол дампуурлын шинж.

Жинхэнэ яруу найрагчид, зохиолчид гэдэг бол бурхан

Зохиолч, яруу найрагч хvн бол ирж байгаа цаг vеийг vзэх өөрийн vзэлтэй, vvнийхээ төлөөнөө сэтгэл нь дандаа зовж байдаг. "Одоо энэ Монгол яанаа, хойноос Оросууд, урдаас Хятадууд хөгжөөд байдаг" гээд л... Хятадын зуун болно гээд байдаг, Хятад ч жигтэйхэн хөгжиж байдаг... Монголчууд бvх тvvхий эдээ Эрээн рvv аваачаад гарч ирэхдээ дандаа хувцас болгоод гаргаад ирдэг.Ингэсээр байгаад Монгол сvйрэх нь гэж зовнидог.Ийм зовинол бол зохиолч, яруу найрагчдад бий.Тэгэхээр зохиолч хvн өөрийгөө юм болгоны өмнөөс зовоож байдаг.Д.Намдаг гуайгаас "Авьяас гэдэг чинь юу юм бэ?" гэж асуусан хvн нь би юм байгаа юм.Тэгсэн чинь сvvлийн vед хvн болгон л асуусан болоод байгаа.Тэр vед би "Арван хөрөг" гээд ном бичсэн юм.
Тэгээд Д.Намдаг гуайгаас асуутал "Ямар хvн байхав, эмзэг хvнийг л хэлнэ.Чи бод л доо.Эмзэг хvн гэдэг чинь хамгийн тvрvvнд санаа нь зовдог, хамгийн тvрvvнд уйлдаг, гомддог, баярладаг тийм л хvн.Ухаан нь инээмээр юм болж байхад уйлдаг ч юм уу, тэгж юмыг өөрөөр хvлээж авдаг.Тийм эмзэг сэтгэлтэй хvнийг хэлдэг" гэж хэлсэн нь гайхалтай vнэн.
Тийм эмзэг сэтгэлтэй байна гэдэг авьяастайн шинж.Эцсийн эцэст уран зохиолыг авьяастай л хvн хийдэг.Цаашлаад дотоод мэдрэмжээрээ явна.Хvнд дээр vеэс дамжсан мэдрэмж байдаг байх нь л дээ.Тэр нь тархинд байж байдаг.Тэрийг сэрээхгvй бол тэгээд л өнгөрнө.Харин ихээхэн эмзэг сонин мэдрэмжээ чагнаад олоод авчихсан хvн бол тэрийгээ л анаж манаж байх хэрэгтэй.Тэр мэдрэмж миний өмнөөс аливаатай тулгараад надад хариу хэлдэг.Тийм учраас яруу найрагчид юм уу жинхэнэ зохиолчид бурхан.Vнэн чанартаа ирээгvй юм уу, болоогvй юмыг цэвэр мэдрэмжийнхээ хvчээр урьдчилж харж мэдрэх чадвартай хvнийг зохиолч гэхэд болмоор.Ер нь олон ном гаргасан мөнгөтэй хvн бvр зохиолч болдоггvй.Болсон болоогvйг цаг хугацаа харуулдаг юм.

XXI зууны уран зохиол ийм тийм болно гэж хэлнэ гэдэг бол их зvрхтэй хvний ажил.Харин иймэрхvv болж магадгvй гэсэн таамгууд л байна.Нобелийн шагналыг өгч байгаа нь ч гэсэн иймэрхvv маягийн зохиолыг зохиол гэж vзнэ гэх vvднээс өгч байгаа шvv дээ."1984" он гээд зохиолыг уншихаар ерөөсөө уран зохиол биш юм шиг.Тэнд Хятад, Америк, Орос гурван орны тухай л биччихсэн.Тэр худал, энэ vнэн, буруу зөв гэдгийг хэн хэлж чадах юм?Хэн ч хэлж чадахгvй.Тvvх өөрийнхөөрөө л яваад байна.Тэгээд л эцэст нь жинхэнэ нь шалгагдаад хоцордог.

Энэ цаг vед оюуны сэргэн мандалт болно

Монголын соёл, оюун ухааны цэцэглэл мандал энэ л vед ирж байгаа байж магадгvй.Нэг харахад Монгол Улс доройтоод ирж байгаа юм шиг мөртлөө оюун ухааны хувьд харин мандах vе рvvгээ орж ирж байж магад.Ер нь нэг их мундаг хvчирхэг байсан vедээ оюун нь мандаад байсан юм байхгvй.Харин яг доройтоод ирэхээрээ оюуны хувьд хvчирхэгжиж байсан тvvх байгаа юм.Жишээлбэл 16, 17-р зууны vед Чингис хааны нөгөө хvчирхэг Монгол чинь Манжийн дарлалд ороод л. Тэгтэл яг энэ л vед."Алтан товч", "Эрдэнийн эрхи" гээд бvх тvvхийг бичсэн.
Би "Эрхи товчоо" номдоо Монголын оюуны сэргэн мандлын тухай бичсэн.Харин өнөөдөр дахин оюуны сэргэн мандал гарах байх.Тэр Октъябрын хувьсгал, тэр 21 оны хувьсгал бол хувьсгал биш.Харин 1911 оных нь vндэсний хувьсгал байсан.Тэр хувьсгалын vрээр монголчууд өдий зэрэгтэй явж байгаа юм.
Одоо ч гэсэн яах аргагvй тийм сонин vе ирлээ.Энэ 21-р зуунд оюуны сэргэн мандал болж магадгvй.Гэхдээ энэ сэргэлт их зөрчилтэй.Монголчууд бvгдээрээ хятадын шаахай, гутал өмдтэй.Би хvртэл Хятадын биеийн тамирын хувцас өмсчихөөд сууж байна.Өөр арга алга.Гэтэл оюуны хувьд бол өөр."Энэ муу хятадууд юу юм" гээд л байна.Өмсөж эдэлж байгаа нь бvгд Хятадынх. Цахилгаан хэрэглэлээс нь авахуулаад бvгд Хятадынх. Хөдөөнийхөн ч хятад мотоцикль уначихсан.Ер нь хэзээ Хятадаасаа ялгарах юм гэж бодмоор.Тэгсэн мөртлөө оюуны ялгаралын vе нь одоо болж байгаа байхгvй юу.Яг vнэндээ сvvлийн арав хорин жил Монгол их хачин болж байна шvv дээ.Хоёр сая гаруйхан монголчуудад 76 төрийн тvшээ.Тэгээд сонгууль болохоор vvнийхээ төлөө vхтлээ дайтдаг.Тэнд суухаараа л хэдэн төгрөгтэй болдог.Алба, эрх тушаалын төлөө нvдээ ухаж өгөхөөс буцахгvй болсон ийм хачин vед, XXI зуунд Монголд оюуны сэргэн мандалт болно.

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

ямар бөөрөнхий ярилцлага вэ?

Я.Баяраа said...

Дандаа яаж гурвалжин, дөрвөлжин юм болж байхав дээ.

Post a Comment